x

П.Болортуяа: Мьянмарын ард түмэн цэргийн дэглэмийг унагааж, ардчилсан улс болохын төлөө тэмцэж байна

Мьянмар улсад Олон улсын байгууллагын шугамаар ажиллаж, амьдарч байсан П.Болортуяатай ярилцлаа.


-Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн Цэргийн хүчнийхэн Мьянмар улсын ардчиллын төлөөх лигийн намын өндөр албан тушаалтнуудыг хорьж, цэргийн хүчээр төрийн эргэлт хийгээд сар гаруйн хугацаа өнгөрлөө.Та Мьянмар улсад ажиллаж амьдраад хэр удаж байгаа вэ?

-Би Мьянмар улсад ажиллаж амьдраад гурван жил болж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд Мьянмарт Цэргийн эргэлт боллоо. 2020 оны арваннэгдүгээр сард Мьянмар улсад таван жил тутам болдог Парламентын сонгууль болж өнгөрсөн.

Уг сонгуулийн үр дүнд "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын тэргүүн Ан Сан Су Чигийн удирдаж байгаа нам дийлэнх олонх суудал авсан. Мьянмар улс 1962 оноос хойш цэргийн дэглэмтэй явж ирсэн. Учир нь Үндсэн хуульдаа цэргийн дэглэмтэй орон байна гэж заасан байдаг юм билээ. Өнгөрсөн 2015 оны сонгуулиар "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" олон суудал авч чадсан ч Үндсэн хуулиа өөрчлөх хэмжээнд хүртэл суудал авч чадаагүй. Гэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ намаас сонгогдсон Парламентын гишүүд нь Үндсэн хуулиа өөрчилж цэргийн дэглэмийг халж ардчилсан орон болгохын төлөө хоёр удаа Парламентаар хэлэлцүүлэг хийсэн ч амжилтад хүрээгүй. Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сарын сонгуулиар "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэмжээний хангалттай суудал авч чадсан. Ингэхээр цэргийн эрх мэдэл хумигдана гэсэн үг.

Гэхдээ цэргийн эрх мэдлийнхэн автоматаар парламентдаа 25 хувийн квоттой байдаг. Өнгөрсөн оны сонгуулиар сонгогдсон гишүүд нэгдүгээр сарын 31-нд нийслэл хотдоо цуглаад хоёрдугаар сарын 1-ний өдөр анхныхаа хурлыг хийхээр төлөвлөж байв. Энэ хурлаар "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын гишүүд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах боломжтой байсан. Арваннэгдүгээр сараас хойш өрнөсөн улс төрийн үйл явдлыг харж байхад цэргийн эрх мэдэлтнүүд эрх мэдлээ алдах нь тодорхой болчихсон учраас сонгуульд луйвар орсон, сонгуулийн дүнг нягтлах, дахин сонгууль явуулах байр суурьтай байгаагаа удаа дараа зарласан.

Харин орон нутагт ажилласан сонгуулийн хороод, Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгуульд луйвар ороогүй, шударга үнэн сонгууль болж "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" Нам ялалт байгуулсан нь бодит үнэн гэсэн эсрэг байр суурьтай байв. Угтаа эхлээд нөхцөл байдал маш тайван байсан. Хэний ч санаанд төрийн буюу цэргийн эргэлт болчихно гэж бодохооргүй. Ард түмэн, жирийн иргэд ч гэсэн цаашид тууштай ардчилсан орон болох нь гэж итгэл төгс байсан. Мьянмарчуудын хувьд гурав дахь удаагийн цэргийн эргэлт нь юм билээ. Өмнө нь 1990, 2007 онд цэргийн эрх мэдлийг эсэргүүцэж жагсахад хүчээр дарсан түүхтэй. Энэ удаагийн тэмцэл Мьянмарчуудын хувьд ардчиллын төлөөх гурав дахь тэмцэл нь гэж ойлгож болно.

-Хоёрдугаар сарын 1-нээс яг ямар үйл явдал өрнөчихөв?

-Өглөө сэрэхэд ямар ч интернэт, утасны сүлжээ ажиллаагүй. Тухайн өдөр эргэлт болсон гэдгийг ч мэдээгүй. Өглөө жолооч маань ажилд авах гэж ирдэг цагаасаа эрт ирсэн. Тэгээд цэргийн эргэлт болчихлоо. "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын дарга, намын удирдлагуудыг бүгдийг нь баривчилсан гэж хэлсэн. Нийт 10 цаг орчим сүлжээ тасалсан. Мьянмарын нийслэл нь их онцлог хот. Цэргүүд байрлахаас гадна төрийн байгууллага, яам, агентлагууд болон олон улсын байгууллагууд байрладаг. Улаанбаатар хот шиг жирийн иргэд амьдардаггүй. Төрийн албан хаагчид нь нийтийн байранд амьдардаг.

Ингээд шөнө Цэргийн эрхтэн дархтнууд цэргээ хөдөлгөөд Ерөнхийлөгч, "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын удирдагч, тангаргаа өргөх гээд очсон парламентын бүх гишүүдийг барьж хорьсон. Тодорхойгүй байдал хэсэг үргэлжилсэн. Ард түмэн юу болж байгааг ч мэдэх боломжгүй. Удалгүй цэргийнхэн бүх телевизийг хааж, өөрийн мэдлийн телевизээр нэг жилийн хугацаатай онцгой байдал тогтоолоо. Жилийн дараа дахин сонгууль явуулна. Өнгөрсөн сонгуулийн үр дүнг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засгийн бүх эрх мэдлийг гартаа авлаа гэдгээ зарласан. Үндсэн хуульд нь нэг жилийн онцгой байдал тогтоох эрх нь байдаг юм шиг байна лээ.

-Төрийн эргэлт болохоор тэнд нөхцөл байдал ямар болж байсан бэ?

-Төрийн болон бусад бүх албан байгууллага, банк төрийн эргэлт гарсан өдрөөс хойш ажиллаагүй. Ганцхан хүнсний дэлгүүрүүд ажиллаж байсан. Манай хотын төвөөр цэргүүд, цэргийн машинууд үзэгдэж эхэлсэн. Бүр байлдааны танк хүртэл орж ирсэн.

-Ард түмний жагсаал өдгөө ч үргэлжилж байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүндхэн харагдаж байна л даа. Цэргийнхэн жагсагчдыг буудаж хөнөөж байгаа нүд халтирам зураг олон харагдах юм?

-Хоёрдугаар сарын 6-наас хүмүүс гудамжинд гарч тэмцэж эхэлсэн. Ард түмэн бол бид "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг"-т саналаа өгсөн. Бид Ардчилсан орон болмоор байна. Цэргийн дэглэмийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Дахиад хар өдрүүдэд амьдарч чадахгүй. Бидний өгсөн саналыг хүлээн зөвшөөр. Сонгууль луйвар болоогүй гэж жагсаж эхэлсэн. Жагсаал цуглаан анх маш зохион байгуулалттай байсан шүү. Өдөр бүр, мэргэжил, мэргэжлээрээ нэгдэж маш тайван жагсаал өрнөж байв. Долоо хоногийн дараанаас жагсаал цуглаан хүчээ нэмж, хүрээгээ тэлээд ирэхээр цэргийнхэн хүчээр дарж эхлэх бодлого явуулсан.

Эхлээд жагсаал цуглааныг тараахын тулд даралттай усаар шүршиж эхэлсэн. Үүнд ч гэмтсэн хүмүүс бий. Удалгүй цэргийнхэн мэдэгдэл хийж улс оронд онцгой байдал зарласан учир жагсаал, цуглаан хийхийг хориглож, орой хөл хорио тогтоосон. Энэхүү журмыг зөрчвөл хатуу арга хэмжээ авахаа зарласан. Ер нь жагсаалыг хүчээр тарааж, хүйтэн зэвсэг ашиглаж эхэлсэн гэсэн үг. Мьянмарын ард түмэн цэргийн дэглэмийг унагааж ардчилсан улс болохын төлөө тэмцэж байна.

-Өдгөө хэдэн жагсагч амиа алдсан бол?

-Бирмчүүд маань өнөөдөр ч дахиад гудмандаа гарчихсан жагсаж байна. Тэмцэл эхэлснээс хойш 168 залуусын амь нас эрсэдсэн. Энэ бол албан тоо. Албан бус тоогоор бол үүнээс илүү хүмүүс амь эрсэдсэн гэж үзэж байгаа. Ард түмэн бууж өгөхгүй л гэж байна. Эрх мэдэл гэж ийм айхавтар. Цэргийн генерал эрх мэдлээ алдахгүй гээд иргэний дайн хийж байна шүү дээ. Цэргийн, ганц хүний диктатуртай орон болчихгүй юмсан л гэж бодогдсон. Бирмийн зарим хот, дүүрэгт дайны гэх юм уу байлдааны гэх юмуу Martial Law үйлчлээд эхэлснээ зарлаж байна. Байлдааны хуулийг нь уншихаар цэргүүддээ өчиггүй буудах эрх өгч байна. Цэргүүдийн урдаас ямар нэг байдлаар эсэргүүцэл үзүүлэх гэж оролдлого хийвэл шууд буудна. Түүнчлэн жагсагчдыг хүчээр дарах хоёрдах оролдлого нь шөнийн цагаар хүмүүсийг олноор нь баривчилж, гудманд буудаж, ихээр айлгаж байгаа. Хамгийн аймшигтай нь хүмүүсийг буудчихаад шууд чирээд ачаад явчихаж байгаа бичлэг хүртэл сошиалд тавигдсан байна.

-"Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг"-ийн дарга Ан Сан Су Чи болон, намын гишүүдийг хаана хорьж байгаа талаар мэдээлэл бий юү?

-Тэдэнд шүүхээр ял оноох гэж байгаа. Хаана хорьж байгааг цэргийн Засгийн газар нууцалсаар байгаа бөгөөд хууль бусаар хөрөнгөжсөн, хөл хорионы дэглэм, Коронавирусээс урьдчилан сэргийлэх хуулийн заалтыг зөрчсөн гэхчилэн буруутгасан. Ан Сан Су Чигийн гэрээс нь станц олсон юм билээ. Энэ станцыг хууль бусаар оруулж ирсэн. Хилээр орж ирэхэд зөвшөөрөл аваагүй гэж буруутгаж байгаа. Нэг удаа шүүх хурал нь болж ялыг нь нэмэхээр төлөвлөсөн. Энэ нь жагсаал зохион байгуулж хууль зөрчсөн гэдэг үндэслэл гэж ойлгосон. Ерөнхийлөгчийг нь коронавирустэй тэмцэх арга хэмжээний хууль зөрчиж сонгуулийн үеэр хүмүүс цуглуулсан гэж буруутгаж байгаа юм билээ. Энгийн иргэдийн хувьд бол олон улсын тусламж, энхийг сахиулагч хүчнийг хүсч, хүлээж байгаа.

-Цэргийн эрх мэдэлтнүүд маш их эрх мэдэлтэй байдаг юм билээ. Эрх мэдлээ алдахгүйн тулд ард түмнийхээ эсрэг дайн зарлаж байна гэж ойлгож байна?

-Тийм. Цэргийн эрх мэдэлтнүүд нь өөрсдөө маш их эрх мэдэлтэй хүмүүс байдаг. Цэрэг нь зэр зэвсэг ихтэйгээс гадна байлдааны онгоц, бөмбөдөгч сөнөөгч онгоцтой. Миний амьдарч байсан хот дээгүүр байлдааны онгоц ниссэн. Жагсагчидаа айлгах гэж онгоцуудаа нисгэж байна. Угтаа 500 мянган цэрэг байдаг гэж байгаа юм. Гэхдээ тэд тусгай бэлтгэгдсэн цэргүүд. Одоогийн Цэргийн генерал, бас түүнээс гадна 10 гаруй генералын эрх мэдэл энд яригдаж байгаа. Хэдхэн хүн цэргийн хүчээр энэ улсыг хянаж байна. Зэвсгийн хүчээр ард түмнийг буулгаж авна гэж үзэж байна. Эрх мэдлээ алдахгүйн тулд ард түмнээ буудаж байна. Цэргийнхэн хамгийн баян хүмүүс байдаг гэсэн. Цэргийн эрх мэдэлтнүүд томоохон бизнесүүд, хаш чулуу, бадмаарагийн орд гээд байгалийн бүхий л баялгийг хянаж байдаг. Мэргэн буудагч зогсоогоод жагсагчдыг уриалж байгаа хүмүүсийг буудаж байна гэсэн мэдээлэл явж байгаа. "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын орон нутгийн дарга нарыг бүгдийг нь гэрт нь хорьсон.

Гэрийн гадаа нь цагдаа, цэргийхэн очоод, орж гаргахгүй хорьчихдог юм байна лээ. Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн утасны операторууд интернэт орох боломжгүй болсон байна. Цэргүүд эмнэлэг, сургууль, хийд гэх мэт газруудыг цэргийнхэн эзлэн авч байгаа. Бүр коронавирус туссан хүмүүс эмчлүүлж байсан эмнэлгийг ч эзэлсэн байна. Өвчтөнүүдийг нь хаашаа авч явсан юм бүү мэд.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 13 цаг 0 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top