x

Ц.Оюунгэрэлийг өмөөрөхүй буюу ардчиллын өртгийг бууруулах нь

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохоор хандивийн данс ажиллуулжээ. Хоёр өдрийн дотор 800 гаруй иргэн, ААН-ээс 93 сая төгрөгийн хандив цуглуулаад намынхаа дансанд хийх гэсэн чинь аль дансанд тушаах нь ойлгомжгүй, тодорхойгүй байна хэмээн ярьж байна.

Нийт арав гаруй нэр дэвшигч сунгаанд оролцохоор бүртгүүлж, нийлбэр дүнгээр 1,3 тэрбум төгрөгийг намын дансанд хийх ёстой ч нэр дэвшигчид эхнээсээ нэрээ татаж эхэлжээ. Хамгийн түрүүнд хуульч О.Алтангэрэл нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж өрсөлдсөн Т.Мэндсайхан мөн нэрээ татжээ.

Нэр дэвшигчид нэрээ татсанаар үлдсэн нэр дэвшигчид буюу сунгаанд оролцох хүмүүсийн зардал өсч гарна. Яваандаа хамгийн их мөнгөтэй нь тунаж үлдэх магадлалтай гэсэн үг.

Тиймээс “Сонгуулийн зардал нэмэгдсээр байвал та нэрээ татах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Оюунгэрэл “Нэрээ татах бол хамгийн эцсийн бөгөөд хамгийн муу сонголт. Түүнээс наана намаас шаардаж буй 1,3 тэрбумын зардлын задаргааг үзмээр байна. Хаана нь бид зардлаа хэмнэж болох вэ? гэдгийг ярилцах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Мэдээж энэ бол АН-ын дотоод асуудал мөн. Мөн түүнээс гадна ардчиллын зардлыг бууруулах, нэр дэвшигч нарт тэгш боломж олгох тухай түүнээс ч том асуудал зэрэгцээд явж байгаа гэдгийг олон нийт анзаарч харах ёстой байх.

Харамсалтай нь сүүлийн хоёр өдөр, Ц.Оюунгэрэл нэр дэвшигч хандивын дансаа зарласны дараачаас эхлэн түүний эсрэг ардаа зорилготой, эзэнтэй байж болохуйц дайралтууд нийгмийн сүлжээгээр нэг бус удаа явж үзэгдлээ.

Ялангуяа “Дансандаа 10 мянган төгрөгтэй хүний сүүлийн мөнгийг авч байдаг ямар арилгасан дотортой хүүхэн бэ?” “Энэ эмэгтэйд бид яагаад насаараа өртэй юм бэ? Стэнфордын төлбөрийг ч гэсэн иргэдийн хандиваар төлсөн биз дээ” гэх мэтчилэн дайралтууд эрчтэй явж, түүнд нь мэргэжлийн, мэргэшсэн сэтгүүлч нар оролцож байгаа явдал урам хугарахад хүргэв.

Ц.Оюунгэрэлийн хувьд тэдний хэлсэнчлэн “номоо зараад, байраа зараад” сонгуульд оролцож болох л байх л даа. Тэгсний дараа Ц.Оюунгэрэл хэний юуны төлөө ажиллах ёстой вэ? гэдэг бас сонирхолтой. УИХ-ын зарим нэр дэвшигчид шиг гэрээ зарж сонгуульд ороод дараа нь төсвийн мөнгөөр байр авах уу? Эсвэл сонгогдож чадсангүй ээ гээд гудамжинд гарах уу? 2020 оны УИХ-ын сонгуулиар тийм зүйл болж л байсан. УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх байсан Б.Гүнбилэг гэж хуульч залуу гэрээ зарж сонгуульд ороод сонгогдож чадаагүй. Тэр хүн одоо хаана амьдарч, юу бодож явааг хэлэхэд хэцүү.

Хоёрдугаарт, улс төр хийнэ гэдэг бол нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэсэн үг. Тэр нь мэдээж тодорхой хэмжээний зардал шаарддаг. Түүнийгээ өөрийнх үзэл санаа, үйл хэргийг дэмждэг нийгмийн хэсэг бүлгээс хандив цуглуулах замаар босгох нь угаасаа ардчиллын зарчим. Тэр нь өөрт нь итгэж, эрх ашгаа хамгаалуулахаар “даатгалаа төлсөн” иргэдийн, нийгмийн хэсэг бүлгийн төлөө ажиллах баталгаа болдог. Түүнээс биш манайхан шиг баахан мөнгөтэй гарууд нийлж сонгуульд орчихоод тэрийгээ төсвөөс хулгайлж нөхөөд байхыг ардчилал буюу ардчилсан сонгууль гэж нэрлэдэггүй.

Гуравдугаарт, “ардчиллын өртөг” буюу сонгуулийн зардлыг бууруулах нь угаасаа манай нийгмийн өмнө тавигдаад байгаа хамгийн том шаардлага. Одоогийнх шиг “мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг” гээд мөнгөгүй нь арагшаа суугаад байвал төрийн бодлого, шийдвэр хэзээ ч олонхийн буюу нийтийн эрх ашгийн төлөө явахгүй. Төрийн бүх шийдвэр мөнгөтэй цөөнхөд үйлчлэх болно. Мөнгийг нь аваад саналаа өгдөг олонхи нь үргэлж тойргийн гадна үлдэх болно. Тиймээс нийгмийн дундаж давхарга, боловсролтой, ажил хийдэг хэсгийн төлөөлөл, мэргэшсэн боловсон хүчнүүд нь бодлого боловсруулах түвшинд гаргаж ажиллуулахын тулд ардчиллын өртгийг буюу сонгуулийн зардлыг бууруулах ёстой.

Энэ үүднээсээ Ц.Оюунгэрэлийн явуулсан хандивын ажиллагаа /өмнө нь 2008 оны сонгуулиар Х.Тэмүүжин мөн энэ зарчмаар сонгуулийн зардлаа босгож байсан/ ганц АН-д төдийгүй Монголын улс төрд төлөвших ёстой хамгийн том соёл. Өөрийнх нь араас улс төрд орж ирэх маш олон эмэгтэйчүүд, залуу үеийнхэнд хаалга нээж өгч буй хэрэг. Тэгж итгэсэн, үнэлсэн учраас хүмүүс Ц.Оюунгэрэлд хандив өгч, амжилт ерөөж байна.

Дээр өгүүлсэн 10 мянган төгрөгний тухай Ц.Оюунгэрэл өөрийн пэйж хуудсанд өөрөө нийтэлсэн байсан. “Хүний дансанд үлдсэн сүүлчийн 10 мянган төгрөгийг авч байгаадаа гэмшиж, уйлж байна. Энэ бол өнөөгийн улс төрийн өндөр өртгөөс үүсч байгаа нулимс юм. Улс төрийн өндөр өртгийг заавал хямдруулна гэж өөртөө амлаад хандиваа цуглуулж байна” хэмээн бичсэн байсан. Тэр хүн Ц.Оюунгэрэлд дансандаа үлдсэн сүүлчийн 10 мянган төгрөгөө хандивлаж байна гэдэг нь хандив өгч байгаа хүний итгэл үнэмшил тэр хэрийн үнэ цэнэтэй байна аа л гэсэн үг. Энэ бол дээрэм биш сонголт. Ц.Оюунгэрэлийн л өгч чадах сонголт. Тийм болохоор Ц.Оюунгэрэлээр бүү оролд!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (111.199.60.152)
    oyungerel ee bolih hereggtei, chi muuhai zamtai sh tee
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 10 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 1 цаг 31 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 14 цаг 33 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 48 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 5 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 47 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 57 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top