x

Ардчиллын “сүүлчийн цайзыг” нурааж мэдэх бодит заналхийлэл нь Ерөнхийлөгч өөрөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч амалтын өдрөөр өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан АН-ын гишүүд, дэмжигчдэд ил захидал илгээжээ.

Ерөнхийлөгч уг захидалдаа “Ардчиллын сүүлчийн цайз” болсон АН-ын гишүүд дэмжигчдэд “дотоод хагарал тэмцлээ зогсоож, эвлэлдэн нэгдэхийг” уриалсан байна. Мөн АН-ын даргад нэр дэвшигчдэд өрсөлдөөний чөлөөт боломжийг олгох, “эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг” онцолсон байна.

Энэ хэсэг “бидэнд” гэдэг үг орсон нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрийгөө АН-ын гишүүнд тооцож, түүний шинэчлэл болон намын даргын сонгуульд бодитойгоор оролцож буйгаа зарласан хэрэг.

Уг нь бол Х.Баттулга гэдэг хүн АН-ын гишүүнээс түдгэлзээд дөрвөн жил болж байна. Тиймээс удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээс бусад тохиолдолд АН-ын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэсэн үг. Мөн сүүлийн дөрвөн жилд /өмнө тус намаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан сүүлийн дөрвөн жилийг оруулаад найман жил/ АН-ын эв нэгдлийг хагалан бутаргахаар хийсэн зүйлийг нь бодвол ингэж хэлэх эрхгүй хүн л дээ. Гэвч “оргүйгээс оройтсон нь дээр” гэдэг болохоор одоо ч болтугай энэ намын төлөө сэтгэл зовниж буй нь сайшаалтай. Гэхдээ...

Гэхдээ түүний энэ санаа зовнилын цаана үнэхээр “Ардчиллын сүүлийн цайзыг” хамгаалах гэсэн хүсэл зорилго байсан уу, эсвэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа нэр дэвших гэсэн хувийн хүсэл шунал нь хөтөлсөн үү? гэдгийг цаг хугацаа удахгүй харуулах биз.

Ямартай ч түүний ил захидалд дурьдсанаар “хүн амын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт ирсэн нь 2016, 2020 оны сонгуулийн шууд үр дүн юм бол тухайн сонгуулиудаар МАН үнэмлэхүй олонхи болж ялалт байгуулахад шууд болон шууд бусаар нөлөөлсөн хүмүүсийн нэг нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө юм. Угаасаа АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч болгон /П.Очирбатыг оролцуулахгүйгээр/ Ерөнхийлөгч болонгуутаа намаа дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Ц.Элбэгдоржийн үед ч тийм байсан. Х.Баттулгын үед ч мөн адил.

Аль ч тохиолдолд нам дотроо өөрийн гэсэн бүлэг фракцийг тусгаарлах замаар өөрийнхөө эрх мэдлийг зузаатгахад ашиглаж, өөрийг нь үл тэвчсэн хэсгийг нь нийгмийн шаар шавхруу болгон харагдуулах замаар замаасаа зайлуулж ирсэн билээ. Ялангуяа Х.Баттулгын бүрэн эрхийг дөрвөн жил АН доторх өөрийн дайсан гэж үзсэн өрсөлдөгчдөө дарахад зарцуулагдсан гэж болно. М.Энхсайхан. Да.Ганболд, С.Баярцогт нар шоронд байгаа шалтгаан нь ердөө л энэ.

Харин уг ил захидалд анх удаагаа дурьдсан “ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байгаа” эрх баригч намтай эдүгээгийн Ерөнхийлөгч нэг ч удаа сөрж тэмцээгүй байдаг юм. Харин ч хамгийн сайн хамтрагчид болж ирснийг болж өнгөрсөн түүх гэрчилнэ. ҮАБЗ нэртэй гурван хүн хууль, шүүхийн байгууллагыг хараандаа авч, “төрийн ордны гурван давхраас” шүүхийн тогтоол үйлдэж ирсэн тухай бодитой баримт ч хүртэл дэлгэгдээд удаагүй байна.

Одоо АН дотор өрнөж буй намын даргын төлөөх тэмцэлд ч гэсэн Х.Баттулгын хөл, гар гүн дүрээтэй байгаа гэдгийг намынх нь гишүүд бэлхнээ хэлж байгаа. Үүнээс болоод намын даргын сонгууль, сунгаа хүртэл хууль дүрмийн хүрээнээс хальж, Х.Баттулгын тал бас бусад гэсэн хоёр тусдаа сунгаа явуулахдаа тулаад байгаа.

Тиймээс хэрэв Ерөнхийлөгч энэ удаа үнэхээр АН-ын эв нэгдэл, “Ардчиллын сүүлчийн цайз” нуран унахаас сэрэмжилж, сэтгэлээ чилээж байгаа бол түүнийгээ батлах ганцхан арга зам байна. Ямартай ч одоо болж буй намын даргын сунгаанаас гар, хөлөө татаж, аль болох намын дотоод хэрэгт оролцохгүй байх. Хоёрдугаарт өөрийн оролцоотойгоор хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт буюу Үндсэн хуульд туссан шинэ зарчмыг сахин биелүүлж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчид өрсөлдөх хувийн шуналаа хаях. Энэ л түүний АН-ын ирээдүйд хийж байгаа хамгийн том ач тус юм.

Тэгвэл өнөөдөр эс ч гэлээ үлдсэн гурван жилд /2024 он хүртэл/ энэ нам яаж ийгээд дүрэм журмаа тогтоод, шинэчлэгдэж өөрчлөгдөөд, ардчилал шинэчлэлийн төлөө явсан анхныхаа чиг шугаман дээр очих биз. Буулгаж нураахад хэдий хугацаа орсон билээ, буцааж босгоход ч мөн төдий хугацаа орох нь дамжиггүй. Тийм болохоор АН-ыг зүгээр л мөрөөр нь орхих нь аль алиндаа өлзийтэй.

Учир нь "ардчиллын сүүлчийн цайз"-ыг нурааж мэдэх хамгийн ойрын бөгөөд бодитой заналхийлэл нь одоогоор эрх баригч нам биш, Ерөнхийлөгчийн иститут буюу Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө болоод байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (111.199.60.152)
    muruur ni orhihoor idegdeed bainaa MAN-d hulsnii bicheech sarmagchin min
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (111.199.60.152)
    boliochee ingej gutgehee, MAN buren suirchee
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • kljlkjl (202.170.70.74)
    hjhjk
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • jlkjlkjl
      lkjlkj
      2021 оны 03 сарын 09
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 49 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 1 цаг 10 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 14 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 27 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 44 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 36 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top