x

Голомт банк “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб”-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб” болон Голомт банкны удирдлагууд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Арга хэмжээний үеэр “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор клуб”-ын Гүйцэтгэх захирал Э.Уянга, Голомт банкны Иргэд, жижиг дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр Голомт банкны зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулан сурталчлах, мэдлэг, мэдээллээр ханган сургалтын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээс гадна бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан мэдээлэл солилцон дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.

Голомт банкны зүгээс тус холбооны гишүүн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тусгайлан зориулан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн хөтөлбөрийг санал болгож, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хүргэн ажиллах юм.  

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб” нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулж, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн менторын болон бусад сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, нийгэмд ээлтэй бизнес, хамтын ажиллагааг цогцлоож, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын системийн тэргүүлэх Голомт банк нь жендерийн эрх тэгш байдлыг дотооддоо ханган ажиллахаас гадна харилцагчдынхаа жендер, түүнийг дагасан эдийн засгийн хөгжлийн асуудлыг анхааран ажилласаар ирсэн билээ. Манай улсын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 60-аас дээш хувийг хүн амын дийлэнх хэсгийг бүрдүүлэгч эмэгтэйчүүд эзлэн баялаг бүтээж, ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн түлхэх хүч болон нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлсээр ирсэн түүхтэй. Голомт банкны зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин санхүүгийн чадавхийг нь сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээгээ идэвхтэй эрхлэх боломжоор хангахад анхаарал хандуулан ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой саяхан Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 мин Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 35 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top