x

Орчин цагийн анхдагч хэрэгцээ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Өнөөдөр нийгмийн сүлжээгээр хайртай хань, аав ээж, үр хүүхдийнхээ эмчилгээ, хагалгааны зардлыг олохын тулд орон байр, унах унаагаа хүртэл заран, хандив тусламж гуйж буй хүмүүсийн талаарх мэдээллийг та цөөнгүй харж байгаа байх. Гэвч ингэснээрээ тэд шаардлагатай зардал, мөнгөө олдог уу гэвэл харамсалтай нь бараг л үгүй.

Асуудал тулгарсан үед түүнийг даван туулах, шийдвэрлэх нэг арга нь хувийн эрүүл мэндийн даатгал гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өнөөдөр бидний дийлэнх нь санхүүгийн боловсрол болоод мэдээ мэдээлэл дутмагаасаа болоод боломжийг харахгүй өнгөрөөж байгаа нь нууц биш.

Хувийн эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

“Хувийн эрүүл мэндийн даатгал” нь харилцагчийн аливаа гэнэтийн осол болон өвчний улмаас хийлгэсэн бүхий л төрлийн эмнэлэг эмчилгээний зардлыг төлөх зорилготой даатгал юм. Товчхондоо хэрвээ та даатгалтай хугацаандаа ямар нэгэн өвчин эмгэг тусч түүнийгээ эмчлүүлэх, цаашлаад хагалгаанд орох шаардлага гарвал таны өмнөөс тэрхүү зардлыг төлж, таныг санхүүгийн хүндрэлд орж хандив тусламж гуйж, цаашлаад амь насаа алдахаас ч сэргийлэх боломжтой.

Өнөөдөр Монголд ийм боломж байгаа юу гэвэл тийм гэж хариулна. 2020 оны IV улирлын байдлаар Монгол Улсад ердийн даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулж буйгаас 10 нь иргэдэд зориулсан дээрх төрлийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнтэй. Компани бүрийн онцлогоос хамаараад бага зэрэг өөр ч ерөнхий зарчим болон нөхцөл нь ижил. 

Хувийн эрүүл мэндийн даатгалд таны халааснаас гарах мөнгө болох даатгалын хураамж нь ч гэсэн дааж буй эрсдэлийн дүнтэйгээ харьцуулахад маш бага буюу дунджаар нэг жилийн 600-800 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл та жилд нэг л удаа дээрх мөнгийг төлөөд эргээд гэрээний эрсдэлийнхээ дагуу хамгийн багадаа 40-50 сая төгрөг авах боломжтой юм. Энэ мөнгө бол таны өөртөө зориулж гаргах ёстой зайлшгүй зардал. Зардал гэхээсээ илүү хэрэгцээ гэж тодорхойлсон нь зөв болов уу.

Нэг дор ийм хэмжээний мөнгө төлөх боломжгүй хүмүүст зориулан сар бүр хуваагаад төлөх боломж ч бий. Сардаа ердөө 60 орчим мянган төгрөг төлөөд та өөрийгөө хамгаалж байгаа хэрэг.

Даатгалын систем өндөр хөгжсөн АНУ-ын татвар төлөгчдийн 74-өөс дээш хувь нь хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг бол эрүүл мэндийн нийт зардлын 40 орчим хувь нь хувийн эрүүл мэндийн даатгал сангаас гардаг байна.

Хувийн эрүүл мэндийн даатгал нь нийгмийн талаасаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгыг хангадаг бол эдийн засаг талаасаа эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэх болон иргэдийн орлогыг хамгаалах үндсэн зорилтуудтай байдаг. Өөрөөр хэлбэл хувийн эрүүл мэндийн даатгал хөгжсөнөөр иргэд санхүүгийн дарамтад оролгүй эмнэлэг, эмчилгээний яаралтай тусламж авах боломжтой болдог бол нөгөө талаасаа эрүүл мэндийн салбарын хөрөнгийн суурийг хангаж түүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт очиж байна гэдэг нь өндөр цалинтай эмч, сувилагч, мэргэжлийн чанартай эмчилгээ үйлчилгээ, тохилог тухтай хүрэлцээтэй эмнэлэг цаашлаад гадагшаа эмчилгээний зардалд зарцуулагдаж буй мөнгө багасна гэсэн үг юм.

Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал саяхан Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 25 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top