x

Дээлээ сольсон 37 он

1937-1939 онд Монголчууд олон арван мянган гэмгүй иргэдээ аймаглан устгасан яргаллын түүхтэй. Онцгой бүрэн эрхт комиссын 3 гарын үсэг бүхий жагсаалтаар, шүүх хуралгүйгээр сэхээтний бүтэн давхаргыг оролцуулаад багадаа 30 гаруй мянган амь үрэгдсэн (зарим судалгаагаар 50,000). Хэлмэгдээгүй айл өрх Монголд үлдээгүй.

I

Өнөөдөр “Онцгой бүрэн эрхт комисс” дээлээ сольж, зүсээ хувилган “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэдэг нэрээр эргэн амилав. Энэ нь Монголын парламент шүүх эрх мэдэл, хуулийн байгууллагыг эрх баригч улс төрчид буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хууль ёсоор найр тавьж өгснөөс эхлэлтэйгээр манай улс нэжгээд улс төрийн хоригдолтой боллоо. 

“Надад хамаагүй ээ тэр л буруутай, хэн яаж хууль зөрчсөнийг би хожим хэлнэ” гэж нэг нь зугтахдаа мэдэгдсэн. Харин үлдэх нэг нь “Бид хамт хийсэн, хэн нэг нь дангаар хийх угаас боломжгүй” гэчихлээ. Ямартай ч “хэргийн эзэд” хожим тодрох юм байна гэсэн хүлээлт иргэдэд үлдэв. 

II

Орчин цагийн онцгой комисс маань сүр хүчээ бодитоор үзүүлэхийн тулд шүүгчид, парламентын гишүүний халдашгүй байдлыг нь нулимж байгаад Үндсэн хуулийн бус аргаар тэдгээрийг гэмт хэрэгт шалгаж, хорьж цагдаж, ял шийтгэлээ. 

Бүх л дарангуйлагч нар шүүхээ хараат бус гэж ил тунхаглах атлаа нүднээс далдууршүүхэд нөлөөлж өөрт таалагдаагүй өрсөлдөгч нараа гэмт хэрэгтэн болгож шүүхээр ялладаг уламжлалтай. Харин шинэ цагийн хэлмэгдсэн улс төрчид нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд зүтгэсэн, их гурвалын эгдүү зэвүүг хүргэж улс төрийн зөрүү нүүдэл хийсэн зэрэг нийтлэг ялтай.

III

Хууль дээдлэх зарчим, шүүгчийн тангаргаасаа урваж, ам өчиг өгч албан тушаалын төлөө сүнсээ худалдсан шүүхийнудирдлага болон ажил, амьдралгүй болохоос сүнсээ зайлтал айсан доод шатны шүүгч нарыг орчин цагийн онцгой комисс нь шагнал, шийтгэлийг хослуулах замаар атгасан нь нийтэд илэрхий болж байна. 

Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс орчин цагийн онцгой комиссын чиглэлээр улс төрийн өрсөлдөгч нарыг нь намнаж, цуврал хилс хэлмэгдүүлэлт эхлүүлэв. Мэдээж нийгмийн сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэхийн тулд нийтийг хамарсан үзэн ядуулах кампанит ажлыг эхлүүлж, хорвоогийн хог шаар нарыг шүүж байна гэж иргэддээ итгүүлчихсэн тул эсэргүүцэл ирэх нь бүү хэл дэмжих нь илүү болов. 

Орчин цагийн онцгой комиссын хэлмэгдүүлэлтийг бичгээр хууль ёсны болж харагдуулахын тулд шүүх, прокурор нь үйл тамаа цайж, хөгөө хөлдөө чирлээ. Монголын шүүх иргэнээ хорихын тул аманд багтамгүй арван тэрбум төгрөгийн барьцааг гурав хоногт өгөөгүй гэж шалтаглах, хэргийн оролцогчийн хууран мэхлэх, өмгөөлөгчгүй шүүх, Үндсэн хуулийг зөрчиж парламентын гишүүнийг бүрэн эрхтэй нь цагдан хорих зэргээр хууль руугаа илэрхий нулимж эхлэв. 

IV

Шүүх нь улс төрчдийн илэрхий харьяат болсон тул эрх баригчдын хувийн үзэмж, дур зоргоор гэмт хэрэг үйлдсэн зарим этгээд ял завшиж, зарим гэм буруугүй нь хилсээр хэлмэгдэж эхэллээ. Үүний нэг жишээ гэвэл иргэд, бизнесийнхэний нэр барьсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “хувь хүртсэн” улс төрчид маань онцгой комиссын гишүүдтэй хол ойроороо ялгарч, эрх баригчдын тойрон хүрээлэгчид нь ял завшиж сайд дарга болсон бол үлдэх цөөнх нь “сор залуулж” шоронд суусныг бид бүхэн харлаа. Гэгээн цагаан өдөр авлигын мөнгөө тэвэрч яваад гардуулсан эрхэм гишүүн маань ч шүүхээр орохгүй сураг алдарлаа.

Монголын шүүх гэм буруутай хэн бүхэнд ял завшуулахгүй байхын зэрэгцээ хэрэг хийгээгүй хэн бүхнийг хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлэхгүй байх торгон ирнээсээ нэгэнт хольбирчээ.

V

Ийнхүү УИХ, Засгийн газрын шийдвэрийг албан үүргийн дагуу гүйцэтгэж явсан жирийн төрийн албан хаагчид хууль зөрчиж хулгай хийгээгүй, хувьдаа хөрөнгө завшаагүй атлаа улс төрийн тэмцлийн хөлд үрэгдэн гэмт хэрэгтэн гэж яллуулан шоронд сууцгааж байна. Ингэхэд хэзээнээс төрийн бодлого, шийдвэрийг гэмт хэрэг гэж эрүүгийн шүүхээр ялладаг болчихов оо. Улс төрийн зорилготой өс хонзонгийнх нь хөлд ажил үүргээ нэр төртэй биелүүлсэн олон ч гэмгүй албан хаагчдын гэр бүл, эцэг эх, эхнэр хүүхдүүдийг нус нулимстай нь хутгаж, шар махтай нь хатаасаар байна. 

Монголын төрд зүтгэсэн тэдгээр олон арван төрийн албан хаагчид эрх баригчдыг дургүйг хүргэхээс айх айдас болон эрх биш шүүх үнэнээр шийднэ гэсэн горьдлогодоо хүлэгдэн үгээ хэлэхгүй чимээгүй итгэсээр номхон хонь шиг ээлжилж шүүхээр өрлүүллээ. 

Гэвч үнэнийг түр нуувч бүр нууж болохгүй тул сүнсээ худалдсан шүүх хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг эргэж хүртэх үйлийн үр нь эхэлж байх шиг байна.

Төгсгөл: Та анзаарсан уу?

Нийтээр урьдчилаад эчнээ яллуулчихсан гэмгүй төрийн албан хаагчдаа өнөөдөр өмөөрөх нь шуурга өөдөөс нулимах мэт хэцүү.

Монголын шилдэг сэхээтнүүдийг коминтернийн нөлөөлгөөр хоморголон цаазалсан ч бууны гохыг ногоон малгайт монгол хүн дарсанаас биш орос хүний хуруу байгаагүйг бүү мартаарай. Монголын эх орончид болон ногоон малгайтнууд урьд цагт байсан, одоо ч байгаа, цаашид ч төрсөөр л байх болно. Эрх биш иргэд маань хэрсүүжиж үнэн худал, зөв бурууг ялгаж, түүхээс суралцах ухаан суусан бизээ. 

Зүүн хойд ази, Төв ази, Зүүн Европын хамгийн том уудам эх газарт ардчиллын жижиг баян бүрд бий. Урд хөрш нь орлогогүй болгохоор айлган хаалгаа барьж, хойд хөрш нь гал хөс (эрчим хүч, нефть)-ийг нь тасалдуулахаар түгшээж байдаг мөнхийн айдастай “эдийн засгийн хараат ардчилал”-тай нэг улс бий. 

Үүнийг ухааран эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эх орончид өдгөө хаана дээлээ нөмөрч сууж байгааг харин Та бүхэн анзаарсан уу?!

Хуульч, өмгөөлөгч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 7 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 1 цаг 28 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 14 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 44 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 1 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top