x

Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хэмжээг нэмэх арга механизмыг танилцуулав

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн /СТБЗ/ энэ оны нэгдүгээр улирлын ээлжит хурлыг Хоёрдугаар сарын 1-16-нд хоёр үе шаттай зохион байгууллаа.

Эхний хурлаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр санаачилсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн санал боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулав. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци болон Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл орж ажиллалаа.

СТБЗ-ийн 2 дугаар сарын 16-ны хурлаар эдийн засгийг сэргээх хүрээнд ажлын хэсгээс боловсруулсан ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтийн хэмжээг нэмэх үйл ажиллагааны саналыг хэлэлцэв.

Энэ хүрээнд Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох, уул уурхайн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж эх үүсвэр бүрдүүлэн ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох, Монголбанкнаас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хэмжээг нэмэх, мөнгөний бодлогын зорилттой уялдуулан репо санхүүжилтийн хэмжээг нэмэх санал, түүнийг хэрэгжүүлэх арга механизмыг танилцууллаа.

Саналыг СТБЗ-ийн гишүүд дэмжсэнээр Сангийн яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулсан хамтарсан ажлын хэсгийг батлуулж, хэрэгжилтэнд хяналт тавихаар тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 мин Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 29 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top