x

Ч.Хүрэлбаатар: Манай улс Pfizer 1.85 сая, Moderna 2.36, AstraZeneca-ийн 2.5 сая тун вакцин хүлээн авахад бэлдсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр цахимаар хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа, Засгийн газраас Коронавируст цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай бэлтгэл ханган ажиллаж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна гэв.    

Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяр түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм.

Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8,000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь тус тус байна гэж танилцуулгад дурдсан байлаа.

Вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая ам.доллар зарцуулна

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Д.Батлут, Ц.Цэрэнпунцаг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэллээ.

Гишүүдийн зүгээс хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ аль улсын ямар вакцин худалдан авахаар ажиллаж байгааг тодруулахын зэрэгцээ вакцин хүлээн авах бэлэн байдлын талаар лавлав. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төслийн санхүүжилтийн хэдэн хувийг зарцуулахаар төлөвлөснийг тодруулсан.

Засгийн газар вакцин худалдан авах Ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайдаар ахлуулан ажиллаж байгааг сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар хариултдаа тодотгоод, уг ажлын хэсэг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх, вакцин үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж, гэрээ хэлэлцээр хийн худалдан авалт хийх болон бусад улс оронтой хамтрах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгааг дурдлаа.

Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс эхний ээлжинд хамрагдах нийлүүлэлт хийхэд шаардлагатай бүх бичиг баримтаа өгсөн. Энэ хөтөлбөрийн хүрээнд“Pfizer” вакцин нийлүүлэгдэнэ.

Харин хамтран ажиллах хүрээнд хэд хэдэн улстай вакцин худалдан авахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Англи улсын буюу Бүгд Найрамдах Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа “AstraZeneca” вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийсэн.

Мөн БНХАУ-д ч вакцин худалдаж авах хүсэлтээ илэрхийлэхэд нааштайгаар хүлээн авч тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр өгөхөө мэдэгдснийг дурдаад бусад вакцины талаар судалж, хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байна гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, эхний ээлжинд -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тун, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 358 мянган тун, “AstraZeneca” вакцин нийлүүлэхэд 2 сая 516 мянган тунг хүлээн авах бэлэн байдлыг хангасан гэв.

  • Вакцинжуулалтын төслийн хүрээнд вакцин худалдан авахад 19 сая,

  • Хүйтэн хэлхээний  тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая,

  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд 7 сая,

  • Вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа.

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь  дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 мин Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 28 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top