Өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 4 сая ам.доллар худалдан авах, 10 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ.
Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцохоос татгалзжээ.
Өмнөх буюу энэ сарын 19-ний өдрийн дуудлага худалдаагаар Монголбанк банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж 35 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн юм.