Он гарсаар эхний 10 хоногийн байдлаар манай улсын нийт экспорт 147.1 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.8 сая ам.доллар буюу 21.7 хувиар буурчээ.
Тухайлбал,
-
Нүүрс: 584.8 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 416.2 мян.тонн буюу 41.6 хувиар,
-
Төмрийн хүдэр: 218.4 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 46.1 мян.тонн буюу 17.4 хувиар,
-
Зэсийн баяжмал: 33.3 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 2.2 мян.тонн буюу 6.3 хувиар тус тус буурсан байна.
Мөн өнгөрсөн долоо хоног буюу нэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нийт экспорт 118.6 сая ам.долларт хүрсэн нь өмнөх долоо хоногоосоо буюу 2020.12.28-2021.01.03-ны өдрүүдийнхээс 24.7 сая ам.доллароор буурсныг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд харуулжээ.
Хилийн хөдөлгөөний мэдээгээр өнгөрсөн долоо хоногт гарсан автомашины тоо өмнөх долоо хоногоос 1,758-аар буюу 64.3 хувиар өссөн бол вагоны тоо 439-өөр буюу 15.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Үүнээс,
Нүүрс:
-
Гашуунсухайт боомтоор 1,684 машинаар гарсан байгаа нь өмнөх долоо хоногоос 499 машин буюу 42.1 хувиар,
-
Шивээхүрэн боомтоор 1,847 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 1,128 машин буюу 156.9 хувиар,
-
Ханги боомтоор 298 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 82 машин буюу 38 хувиар тус тус өсжээ. Харин бол Булган боомтоор дээрх хугацаанд нүүрс тээвэрлэсэн машин гараагүй байна.
Зэсийн баяжмал: Гашуунсухайт боомтоор 333 автомашин, 182 вагоноор экспортлогдсон байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулбал автомашины тоо 77-оор буюу 30.1 хувиар, вагоны тоо 22-оор буюу 13.8 хувиар тус тус өссөн байна.
Төмрийн хүдэр: 1,891 вагоноор экспортлогдсон ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 388 вагоноор буюу 17.0 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.