x

Монгол уламжлалт анагаах ухаан ИД ШИДЭЭ гайхууллаа

"Ковид-19"-өөр халдварлагсдыг монгол эмээр эмчлэхэд нь өвчний шинж тэмдэг маш түргэн арилсны зэрэгцээ дархлааг дэмжихэд онцгой ач тустай байсан эмчилгээний явцад батлагдсан хэмээн Өвөр Монголын олон улсын монгол эмнэлгийн орлогч дарга Чень Сарнай хэллээ.

Тэрээр ӨМӨЗО-ны COVID-19-ийн халдвараас сэргийлэх, хянах, удирдах комиссын монгол, хятад анагаах ухаанаар эмчлэх мэргэжилтнүүдийн багийн орлогч дарга юм. Тус комиссоос хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.

ӨМӨЗО-ны Тунляо хотод бүртгэгдсэн долоон тохиолдол болон Бугат хотод бүртгэгдсэн хоёр тохиолдолд монгол, европ эм уялдуулан хэрэглэснээр богино хугацаанд илаарьшсан байна. Мөн "Ковид-19"-ийн халдвар авсан байх магадлалтай найман тохиолдол нь ч монгол анагаахын эмчилгээгээр бүрэн эдгэрч эрүүлжжээ.  Монгол эмийг хэрэглэснээр гормоны төрлийн эм бэлдмэл болон нян дарагчийн сөрөг нөлөөнөөс зайлсхийж чаджээ.

Халдварын  үед ХКН-ын ӨМӨЗО-ны бүх шатны хороо, засаг захиргаа болон тахлаас сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах комиссоос монгол уламжлалт анагаах ухааныг машид хүндэтгэн үзэж, ӨМӨЗО-ны эрүүлийг хамгаалах зөвлөлөөс COVID-19-ийн халдварыг монгол уламжлалт эмчилгээгээр анагаах, урьдчилан сэргийлэх талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласнаас ӨМӨЗО-д бүртгэгдсэн өвчний тохиолдлууд бүгд эдгэсэн юм. 

ӨМҮИС-ийн харъяа эмнэлэг нэгдүгээр сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ны Тунляо хотод анхны халдварын тохиолыг дээрх зөвлөлөөс гаргасан хөтөлбөрийн дагуу монгол эмээр эмчилсэнд хоёр цагийн дотор өвчтөний биеийн халуун алгуур буурч, амьсгалын бэрхшээл, тамирдах зэрэг шинж тэмдэг арилж, зовиур нь багассан байна.  

"Ковид-19"-ийн халдвараас сэргийлэх ажлын удирдах комиссын монгол хятад анагаах ухааны мэргэжилтнүүдийн багийн орлогч дарга, ӨМӨЗО-ны хятад эмнэлгийн хорооны орлогч дарга Сүхээ хэлэхдээ, Өвөр Монголын хэмжээнд "Ковид-19"-ийн халдвар авсан 74 өвчтөнд монгол европ, хятад европ эмчилгээг уялдуулснаар монгол хятад уламжлалт анагаах ухааны "Ковид-19"-ийн эсрэг эмчилгээний чадамж нь 98.7 хувьд хүрсэн гэжээ.

Эх сурвалж: mn.cctv.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.155)
    Хөөрхийдөө.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top