x

Замын цагдаагийн гүүрний эргэлтийн замыг барьж байна

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлын явцыг шалгав.

Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүр нь нийт 6 хэсгээс бүрдэж буй. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух автозамын барилгын ажил бүрэн дуусаж өнгөрсөн оны Есдүгээр сард ашиглалтад орсон юм.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан автозамын бүтээн байгуулалт удааширсан. Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох албаныханы зүгээс гаргасан заавар зөвлөмжийн хүрээнд ажилчдыг шинжилгээнд хамруулж, тусгаарласны дараагаар ийнхүү автозамын барилгын ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8,5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарц болон Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүрийг барьж байна. “А” рамп нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай байх юм.

Мөн Нарны замаас хойд хэсэг Олимпийн гудамжны гүүрний туслах замуудыг ашиглалтад оруулах аж. Ингэснээр Олимпийн гудамж Нарны замтай холбогдох юм байна. Ирэх сарын 25-нд “А” рампын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна. Үндсэн автозамын хувьд үерийн ус зайлуулагч, гэрэлтүүлэг, явган хүний замын тохижилт зэрэг ажлууд хийгдэж байна.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан автозамын ажлыг хурдан хугацаанд чанартай хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд санууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид ч бахархана 8 цаг 55 мин МАН-ын бүлэг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийг танилцуулав 9 цаг 3 мин АН-ын бүлэг: Жагсаал цуглаан хийхийн тулд зөвшөөрөл авахгүй 9 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн, ялимгүй цас орно 9 цаг 34 мин Голомт банк “Great Place to Work-Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа 10 цаг 21 мин Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 13 цаг 22 мин “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт эхлүүллээ 13 цаг 33 мин Х.Нямбаатар: Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлнэ 13 цаг 42 мин Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? 14 цаг 17 мин Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав 14 цаг 36 мин А.Амарсайхан: Марзганалыг шүтнэ гэдэг улс уруудсаны дохио 14 цаг 42 мин Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан 15 цаг 9 мин Элвис Преслийн эд зүйлийг инээдэмтэй хямд үнээр арилжжээ 16 цаг 24 мин Хичнээн тооны пэтроит төхөөрөмжийг устгаснаа Орос мэдээлэв 16 цаг 29 мин ТРАМП: Панамын сувгаар өнгөрөх транзитын төлбөр их байна, сувгийг буцаан авна 16 цаг 33 мин Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов 17 цаг 40 мин Зул сарын баярын яармагт гарсан эмгэнэлт хэргийн газраас Шольцийг шүгэлдэн үджээ 17 цаг 45 мин Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэдээс мэдээлэл хийнэ 19 цаг 20 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана 19 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 19 цаг 30 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху...
Top