Монгол улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг энэ сарын 05-ны өдөр байгуулсан байна.
Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна. Уг Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, өмнөд хөршид хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уялдаа холбоотой, үр дүнтэй хамтарч ажиллах талаар холбогдох яамдын Дэд сайд болон ажлын хэсгийн бусад гишүүд санал солилцсон байна.
Энэ асуудлаар Гадаад харилцааны яам "Есдүгээр сард тусламжийн хониос эхний хэсгийг хүргүүлнэ. Ингэхдээ хонийг амьдаар нь гаргах асуудлыг хоёр тал ярилцаж байгаа" гэж байсан юм.