x

Хэнтийн “ЦЕМЕНТЭН ОВООЛГО”-ыг аудитаар шалгуулья!

Хэнтийн алдарт “бүтээн байгуулалт” хэмээх Их хуралдай цогцолбор, Андлалын хөшөө хэмээх цементэн хоёр “бүтээл” сошиал сүлжээг донсолгож, хэл амны бай, уур хилэнгийн талбар болж  байна. Арга ч үгүй юм, хажууханд Өвөрмонголчууд түүхийн бүтээлүүдээрээ гайхашруулж байхад хэдэн тэрбумаар хийсэн гэх эдгээр “бүтээл” хийснээсээ хийгээгүй нь дээр сэтгэгдлийг төрүүлж байгаа болохоор.

Сошиалд “онигоо”-ны баатар болоод байгаа энэхүү “бүтээл”-ийг 2019 оны арванхоёрдугаар сард Улсын комисс хүлээн авсан.

Энэ бол Их хуралдай хэмээх аугаа “бүтээл”-тэй Ерөнхий сайд баяр баясгалантай танилцаж буй агшин. Энэхүү “бүтээл” /Их хуралдай цогцолбор гэх үү, гэр гэх үү, дүйх үг үнэндээ олдохгүй байна/-ийн хөрөнгө оруулалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжин, Шадар сайд Л.Оюун-Эрдэнэ алдарт “400 сая жуулчин ирнэ” гэсэн үгээр “хачирлаж” байсныг та бүхэн санаж байгаа байх.

Эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ хөх торгон дээлээ тунаруулан баяр ёслолын байдалтай очиж танилцсан “түүхэн” зураг ч бий. Дашрамд хавчуулахад Л.Оюун-Эрдэнэ өвөөгийнхөө гэрийн буурин дээр энэхүү “бүтээл”-ээ бариулсан гэсэн тэнэмэл үгс твийтерт явна лээ. Үнэхээр ингэж гэр барьж зугаацмаар бол өөрийнхөө мөнгөөр тогломоор юм. Элэг хөшөөм онигоонуудын нэг болоод байгаа, 400 сая жуулчин бүү хэл монголчууд өөрсдөө ч ичмээр “дамшиг”-аа одоо Оюук сайд юу гэж тайлбарлах юм. Арай л “Юм хийж байгаа нэгнээ та нар бла бла...” гэхгүй л байх. Харин “Мөнгөндөө л тааруулаад, дахиад хөрөнгөө оруулалтаа нэмчихвэл...” гэх вий.

Зарим хүмүүс “Дуусаагүй байгаа юм биш үү, дуусахаараа илүү гоё болох ч юм билүү” гэж өмөөрсөн байна лээ, зайлуул. Гүйцээлээ, гүйцээлээ гэхэд нэг их дээрдэх нь юу л бол. Дээр нь дахиад хэдэн тэрбумыг ч татвар төлөгч бидний мөнгөнөөс авах юм билээ?

Сануулахад баян айлын банаг /илүү гэр/ гэмээр энэхүү “бүтээл”-д 1,9 сая төгрөг зарцуулсан бөгөөд мөнгөө “онц” зарцуулсан учраас Улсын комисс хүлээн авсан албан мэдээ энд буй. Тодотговол дуусаагүй  барилга гэсэн ангиллаар улсын комисс хүлээн авсан учраас цаашид “улс” өөрөөр хэлбэл төсвийн мөнгөөр үргэлжлүүлнэ гэсэн үг.

Зарим хүн хараад ичиж үхмээр энэхүү “бүтээл”-ийг сошиалд Исламын сүмтэй харьцуулж, үүрэн холбооны компанийн антенын суурь, баян айлын илүү гэр, Чингис хааны жорлон гэх мэтээр шоглож байна. Шоглох ч юу байх вэ дээ, харагдаж байгаа нь л ерөөсөө тэр.

Хэлбэр нь л юу юм бэ гэхээс “манай” Хэнтийн “бүтээн байгуулалт“ Исламын сүмүүдийн дэргэд зүгээр л хүүхдийн тоглоом. Жишээ болгож та бүхэн туркменчүүд 1 сая орчим доллараар бүтээсэн сүмийн зургийг харж байна. 1,9 тэрбум төгрөг зарцуулсан, одоо нэмээд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэхээр энэ сүмийн хөрөнгө оруулалтаас ч бараг давж гарахаар байгаа биз.

Үүн дээр мөн Оюук сайдын санаачлан У.Хүрэлсүхийн дэмжсэн Андлалын хөшөө бас нэмэр хачир болж байна. Мөн л гайхам сайхан эскиз зурагтай байсан энэ хөшөө гадны хүнд үзүүлэх нь бүү хэл, монголчууд өөрсдөө ч ичээд зугатаам болжээ. Баригдаж дуусаагүй байж л эхнээсээ эмтэрч байгаа энэ “бүтээл”-ыг муухан СӨХ-тэй байрных шиг хаалгатай, томхон “жорлон”, уурлаж цөхөрсөн Оюук сайдын дүртэй гэж хүмүүс хошигнож байна. Дээр нь шартсан эр, халамцсан эрсийн мөргөлдөөн, Оросын гурван баатар Монголын талд төөрсөн нь гэх мэтчилэн мундахгүй олон хошигнол, зүйрлэл “төрөөд” байгаа.

Гэхдээ энэ бүхэн бол хөнгөхөн хошигнол төдий бус, төсвийн мөнгийг хэрхэн шамшигдуулж, элэг доог болгож байгаагийн нэг жишээ. Өмнө нь тендер нэрээр шавар овоохой босгох бүрийд сошиал сүлжээнд хэсэг давалгаалж шоглоод, төсвийн мөнгөөр гараа угаагчдыг гааруулсны бас нэг жишээ. Уг нь энэ бол ердөө л татвар төлөгч биднийг тэнэг хэмээн доромжилж байгаа хэрэг. “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ”  гэж “саакарч” байгаа эрх баригчдын үнэн дүр зураг. Нөгөө талаас ийн “даврах” бүрд нь дуугай өнгөрч байсан татвар төлөгч бидний хүлцэнгүй, маанаг байсны “шагнал”.

Өнөөдөр олон нийтийн сүлжээ Хэнтийн хоёр “цемент”-ийг хүчтэй шүүмжилж байна. Гэвч монголчуудын зан юм хойно хэдэн өдөр шуугилдаад, дараагийн сенсациа шүүрэн авах шинжтэй. Үүнийг нь ч төсвөөр тоглогчид андахгүй мэдэж байгаа байлгүй. Эд хэсэг шуугиад л мартана гэж маадайж байгаа шинжтэй. Өөрөөр хэлбэл, цаашид ч энэ доромжлол үргэлжилнэ гэсэн үг.

Тэгэхээр бид яах ёстой вэ? Дахиад л чимээгүй өнгөрөөж, дараагийн хөрөнгө оруулалтыг нь энэ мэт “цемент”-ээр угаахыг хараад суух уу?

Хэсэг шаагилдаад орхихын оронд энэ мэт төсвийн хий зарцуулалтад хяналт, шаардлагаа тавьж, үгээ хэлэх ёстой бус уу, манайхаан.

Тэгэхээр өнөөдөр уурлан бухимдаж байгаа бүхэн, ялангуяа хүчтэй засаглал болох хэвлэлийнхэн, нөлөөллийн чадвараа өмнө ч олон харуулсан сошиалынхон энэхүү шуугианыг мартаад өнгөрөөх бус зохих төвшинд шаардлагаа тавьж, хариуцлага тооцох уриалга өрнүүлэх ёстой бус уу?

Эхний алхам бол аудитын шалгалт оруулах, цаашилбал, дахиж оруулах хөрөнгө оруулалтыг шилэн болгож хяналт тавих хөдөлгөөн өрнүүлбэл ямар вэ?

Алийн болгон бид чимээгүй гүлдийж, төсвөөр тоглогч бүхнээр доромжлуулж байх вэ, тийм үү? Та санаа бодлоо илэрхийлээрэй.

А.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.194.219)
    Ийм МАНгаруудыг багаар нь сонгосон өөрсдөө буруутай
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
  • Иргэд (122.201.23.122)
    Шүүмжилбэл түүхийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж яллахаа өчигдөржин мэдээллийн хэрэгслээр цацаж, эрх дарх дарангуйллаа тунхөгласан шүү цаад Оюук
    2020 оны 08 сарын 11 | Хариулах
  • Баяраа (202.9.40.4)
    Энэ нөхдүүд хулгайгаа нуухын тулд дахин гоё сүржин нэртэй сенсаац дэгдээж шудрага ёс Манан гэгч үнэ цэнээ алдчихсан үгээ хэлж попорч иргэдийн тархи угаах гэж үзэх байх эд нарын жүжиг сүржин үг үнэгүй болсон шүү
    2020 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.23.226)
    1 тэрбум чинь угаасаа 1 байшингийн л үнэ ш тээ...
    2020 оны 08 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 2 цаг 34 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 2 цаг 34 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 2 цаг 36 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 2 цаг 37 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 2 цаг 38 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 2 цаг 39 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 2 цаг 40 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 2 цаг 41 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 2 цаг 42 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 2 цаг 43 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 2 цаг 44 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 4 цаг 20 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 4 цаг 40 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 4 цаг 50 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 4 цаг 55 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 5 цаг 0 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 5 цаг 5 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 8 цаг 41 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 8 цаг 45 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 8 цаг 45 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top