x

Ерөнхийлөгч, чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлснээрээ том эндүүрч байна!

Сүүлийн жилүүдэд популистуудын хэнхэглэлээр политик гээч нь "зөн билгийн тулаан" болчихоод байгаа. Улстөрийн харилцаа "зөн билгийн тулаан"-ы талбар болж дууссан.

Аргагүй! Политик буюу улстөрийн бодлого бол уг нь улсын хувьд ашигтай эсхүл ашиггүй байдлыг үнэлэх, тэгээд ашигтайг нь олж авах чадвар, олсон ололтоо хадгалах ухааныг илэрхийлсэн нэг төрлийн рационал байдал. Хувь хүний биш, ийм паблик (нийтийн) рационал сэтгэлгээтэй байх нь багагүй эрдэм, оюун ухаан, сэтгэл, туршлага шаардана. Энэ нь популистуудад ёстой байдаггүй эд дээ!

Тэгэхээр популистууд өөрийнхөө мэдэхгүй тэр политик гээчийг зөн билгийн тулаанаар орлуулж массыг уруу татаж байна. Зөн билгийн тулаанд шохоорхсон масс хариуцлагатай улстөрийн "хойтохыг уншиж", жинхэнэ политик устаж буй. 

Политик үгүй нийгэм ухаан үгүй хүнтэй адил. Нэг л өдөр "буруу ангал" руу нисэж унана.

Ашгүй Ерөнхийлөгч "Монголын эдийн засгийн чуулган-2018" хэмээх арга хэмжээн дээр хэлсэн үгээрээ жинхэнэ политик, түүгээр зогсохгүй бүр цаашлаад геополитик ярилцахыг "урих" шиг. Яг урьсан гэх нь юу юм, гэхдээ үнэт зүйл, түүн дээр ямагт суурилдаг жинхэнэ улстөрийн бодлогын асуудлаар мэтгэлцээнийг өдөөчихлөө! 

Энэ их цагаа олсон хэрэг боллоо. Юу гэхээр популист улстөрчдийн зөн билгийн тулаанд хойтохоо уншуулж байсан политик эргэж "ухаан орж" мэдэхээр болж байна. Мэтгэлцээн хичнээн чин сэтгэлийн болоод илэн далангүй байх тусмаа политик "сэхэх" магадлал төдий чинээ их байх нь гарцаагүй.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ чөлөөт ардчиллыг доош нь хийж геополитикийг өргөмжилжээ. Тэрбээр хэлэхдээ "1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихана гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна" гэжээ.

"Сэвхийтэл өргөнө" ч гэж хэн ч хэлээгүй л дээ. Чөлөөт ардчилал боломж олгоно оо л гэсэн. Гэхдээ энэ тухай дараа мэтгэлцэнэ ээ! Геополитик руугаа оръё.

Манай Ерөнхийлөгчийн чөлөөт ардчиллыг доош нь хийсэн үгэнд Трампын "үл үзэгдэгч гар" алга ташна гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Юу гэвэл, Трампын шинэ геополитик нь Евроазийг либерал ардчиллын ололтоос ухраах далд санаатай даг! 

Трампын хувьд, болж өгвөл Европт популист үндсэрхэг үзэл гаарч улмаар Европын Холбоо задарвал зүгээр. Трампын дотны анд Стив Бэннон Европоор аялан Марин Ле Пен, Виктор Орбан, Ярослав Качиньски зэрэг үндсэрхэг үзэлтэн, популистуудыг хөөргөн догиож байна. Италийн популистуудыг сонгуульд нь дэмжиж, тэд яллаа. 

Трамп, Европын Холбоо бол "Германы колонийн хэрэгсэл" хэмээн үздэг тухайгаа "ам алдаж" байсан. Түүгээр барахгүй Европын чөлөөт ардчилагчдын найдвар гэгдэх Меркельд дургүйгээ зориуд харуулсан. Германд "Германы төлөөх альтернатив" нам ялчихвал баяр хүргэж мэднэ. 

Трамп мөн Орост коммунистууд ялж, Хятадад маоизм сэргэж соёлын хувьсгал болоосой гэж далдуур бодож байгаа байх. 

Учир нь нь эдийн засгийн либералчлалын ачаар л Хятад "МегаСингапур" болох гэж байна. Тэгвэл жинхэнэ Дундад улс бий болно. Ямартаа Америкийн бизнесийн аваргууд Трампаас зугтаах атлаа Ши Жинпинтэй зургаа авахуулахдаа дуртай болоод байх вэ. 

Орос ч гэсэн эдийн засгийн либералчлалын ачаар барууны эдийн засгийн хоригийг тэсэж гараад зогсохгүй олигархуудынхаа дотоод хөрөнгө оруулалтаар эдийн засгийн "үсрэлт" хийж магадгүй байна. Барууны эдийн засгийн хориг нь оросын олигархууд болон удирдагч нарт эдийн засаг нь улстөрөөс хол, тэгээд нээлттэй байх ёстой юм байна гэдгийг улам ихээр ойлгуулсан.

Евроази, дэлхийн 2-р дайны өмнөх шиг хүчирхийлэл, мөргөлдөөн, тогтворгүй байдал автсан газар болчихож гэе л дээ!? Ингэвэл, аюулд нэрвэгдсэн энэ эх газраас Америк руу; оюун ухаан, инноваци, шилдэг технологи, хөрөнгө урсан очиж21-р зууны Америкийг бүтээнэ. Трамп үүн дээр "бооцоо" тавиад байх шиг. Түүний геополитикийн стратеги ийм бололтой.

Чухамдаа: Евроазид тохиосон дэлхийн 1, 2-р дайн; коммунист, нацист, фашист хувьсгал; Орос, Хятад, Испанийг нөмөрсөн иргэний дайнууд; дараа нь иргэдээ үй олноор нь хөнөөх тоталитар дэглэмүүд хавтгайдаа тогтсон зэрэг аймшигт явдлууд нь Альберт Эйнштейн тэргүүтэй шилдгүүдээр манлайлуулсан зуу зуун мянган цагаачид очиж Америкийг 20-р зууны хамгийн хүчирхэг гүрэн болгоход хүргэсэн юм. 

Америк руу цувах цагаачдын дотор цөөнгүй хүн, өөрсдөө либерал ардчиллыг эсэргүүцдэг үзэлтэй байснаасаа үл хамааран, хувь хүний эрх, эрх чөлөөг хүчирхийллээс хамгаалсан Америкийн чөлөөт ардчиллын нөмөрт нуугдахаар очиж байв. 

Америк төрөхдөө л чөлөөт ардчилсан улс болж төрсөн улс. Улс болон төлөвших явцдаа арьсны өнгө болон хүйсээр ялгаварлах, маккартизмын хийрхэлд автах зэрэг гаж явдалтай учирч байсан боловч бүгдийг хүчирхийлсэн тоталитар төр тэнд хэзээ ч тогтож байгаагүй юм. Тийм болохоор төрийн хүчирхийллээс зугтах цагаачдыг, коммунист, фашист үзэлтэй гэлтгүй Америк татаад байжээ.

Жишээ нь: Альберт Эйнштейн социализмд талтай атлаа тоталитар дэглэмтэй Зөвлөлтийг бус, капиталист Америкийг амьдрах газраа болгон сонгосон юм. Түүнийг Герман эргэж ирэхийг нь, ЗХУ айлчилж ирэхийг нь уриад ч очилгүй үхэн үхтлээ Америктаа байлаа. Энрико Ферми хэдийгээр фашист намын гишүүн мөн боловч Италийн фашизмаас зугтаж Америкт суурьшин цөмийн бөмбөгтэй болоход нь тусалсан юм. Коммунист үзэлтэй, Нобелийн шагналт зохиолч Лион Фейхтвангер (Фойхтвангер гэж бас дууддаг) Сталиныг сайшааж Зөвлөлт орныг биширдэг хэдий ч хэлмэгдүүлэхээс нь хаширлаж ЗХУ-ыг биш АНУ-ыг аюулгүй амьдрах газар мөн гэдгийг ойлгоод Калифорнид тухалсан даг. Энэ хүнийг манайхан "Мунхгийн мэргэн санаа" гэдэг номоор нь мэдэх байх.

Оросоос гэхэд 200 гаруй мянган цагаачид; больщевикуудын хувьсгал, коммунист дарангуйлал, түүний хүчирхийллээс дайжин очсон. Эд бол Оросын коммунистуудаас Америкт "өгсөн бэлэг" байлаа!

Дэлхийд хамгийн анх олон хөдөлгүүрт онгоц зохион бүтээж байсан И.И.Сикорский тэргүүтэй оросын инженерүүд Америкийн нисэх онгоцны үйлдвэрлэл, тэр дотроо вертолетийн супер салбарыг бий болгосон юм. Америкийн онгоц үйлдвэрлэх компаниудад, хөрөнгө оруулагчид нь инженерийн бүрэлдэхүүний тал хувь нь орос инженер байх ёстой гэсэн болзол тавьдаг байсан гэдэг. 

(үргэлжлэл бий)

Э.Бат-Үүл /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2 цаг 18 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 29 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 4 цаг 21 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 4 цаг 30 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 53 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 38 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top