x

Богд хааны ордон музейн дэргэд шонхор шувууны хөшөө босгов

Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн түүхэн ой 2019 онд тохиосон билээ.

Энэ ойг угтаж Нийслэл дэх Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га талбайд монгол орны байгалийн чулуун зам харгуй тавьж, хөшөө баримал бүхий  жилийн турш мөнх ногоон байдаг хуш, нарс модтой цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2019 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн юм.

Энэ ажил одоо дуусах шатандаа орсон бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө баримал суурилуулаад байна.

Өнгөрсөн онд тус цэцэрлэгт хүрээлэнд VIII Богд Жавзандамбын 4,3 метр, Богдын лүндэн хэмээх 3,15 метр хүрэл хөшөөт байгуулсан бол, энэ лхагва гарагт Шонхор, Мөнх тэнгэрийн хүчин дор зэрэг 9 баримлыг суурилуулах ажил эхэлсэн байна.
Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрладаг музейн цогцолбор юм. Энэ нь Монгол Улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг билээ. 1924 онд байгуулсан тус музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэсэн түүхтэй.

Харин 1954 оноос Улсын төв музейн харьяа болж, улмаар 1961 онд бие даасан музейн статустай болсон. Богд хааны ордон музей Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг.

Ташрамд сонирхуулахад, VIII Богд Жавзандамба Туул голын хөвөөн дэх Ногоон ордныг 1893-1903 онд бариулжээ. Ногоон ордны урд талын гурван асарт үүдэн дээрх Манжийн хаанаас олгосон илэрхийлэх бичиг хэмээх есөн луугаар тойруулан чимсэн хөх модон самбарын баруун талд нь “Бадаргуулт төрийн 33 дугаар оны гурван сард”, зүүн талд нь “Наймдугаар үеийн Жавзандамба хутагт”, гол дээд талд нь “Зарлигаар шагнасан” гэж монгол бичгээр, мөн түүний дор томоор “Сайныг цэнгэлдэн хүртээхүйеэ дуртай” хэмээн монгол, манж, төвд, хятад дөрвөн үсгээр бичжээ.

1903-1905 онд Өвлийн ордон буюу европ маягийн хоёр давхар цагаан байшинг Оросын II Николай хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн Цэцэн хан аймгийн буриад барилгачдаар бариулсан байна. Энэ байшиндаа VIII Богд Жавзандамба, хатан Дондогдуламын хамт 20 орчим жил өвлийн цагт амьдарчээ.

Ногоон ордныг хэд хэдэн удаа өргөтгөн шинэ барилга байгууламжууд нэмж барьсан. Тухайлбал 1911 онд VIII Богд Жавзандамбыг Богд хаант Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхэн үйл явдалд зориулж 1912-1919 онд Амгалан энхийн хаалгыг бариулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top