x

Ерөнхийлөгч хөгжлийн тэс өөр санал тавьж сюрприз барилаа

Түүний Эдийн засгийн чуулганд тавьсан илтгэлд ШХАБ-тай илүү ойртох тухай санаа, бүр төлөвлөгөө дурдагдав. Илүү ойртох гэдэг нь ажиглагчийн дараагийн статус буюу элсэж орно гэсэн үг юм. 

ШХАБ нь жил ирэх бүр улам цэрэг, батлан хамгаалахын талын шинжтэй байгууллага болж НАТО, өрнөдтэй илт шатрын өргийн 2 талд байршиж байгаа. Хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, нөлөөллийн бүсээ хэзээ ч хуваалцахгүй. Харин манай улс төвийг сахина гэсэн уран статусийг тодорхойлоод удаж байна. Ерөнхийлөгч Элбэгдорж үүн дээр чадамгай тоглодог байв.

Бид чинь болоогүй бас “цөмийн зэвсгийг үл дэмжих” нтр гэсэн өхөөрдөм малгайтай. Үнэндээ маниусаас шалтгаалж дэлхий дээр, тэр байтугай манай улсад юу ч өөрчлөгддөгүй юм. Ганц том төсөл дээр нь гэхэд гадныхан л үзэлцдэг. Өөрөөр хэлбэл өрнөд ба орос, хятадууд. Бид зөвхөн коммэнт л бичиж “эх оронч мөн бишээ” үзэлцдэг гэдгээ мэдэх хэрэгтэй. Үүнийг Ерөнхийлөгч илтгэлдээ тодорхойлохдоо “Монголын эдийн засагт  бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол Их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарьлалт, таталцал, түлхэлцэл юм” гэж хэлсэн. Амьдрал дээр хоёр хөршийн геополитикийн тоглоомыг өрнөдийн бодлого давамгайлж чадахгүй, тоглоомынх нь дунд бид л туйлдсаар байгаа нь үнэн.Ерөнхийлөгчийн багийнхан энийг “1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна” гэж тодорхойлжээ. 

“Төвийг сахих статус”, “гуравдагч хөршийн бодлого” нь бид хоёр их хөршийнхөө нөлөөнд бүрэн орчихгүй тэсч үлдэх зорилготой гэж томьёлдог. Үүнийгээ ч чадан ядан хийсээр ирсэн. Өрнөдийн хөрөнгө оруулалтад найр тавина, үйлдвэр байгуулна, эцсийн бүтээгдэхүүн хийнэ гэдэг “гэнэхэн төсөөлөл” санаанууд энд явдаг. Эсрэгээр хоёр хөрш биднийг ядуу, нэмүү өртөгтэй стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалгүй, боловсролгүй байлгах гэж чармайдгийг сүүлийн 20 жилийн тохиолдлуудаас тод харж болно. Бид хэрэндээ л тэмцэж “төвийг сахисаар” ирсэн билээ. 

Гэтэл Ерөнхийлөгч Баттулга энэ тэмцлийг зогсоож нэг талдаа гарах санал санаачлага гаргалаа. Энэ нь түүний илтгэлд буй “...монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Харьцуулахад 2017 оны байдлаар БНХАУ-ын зүгээс Казахстанд 42,8 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, 50 тэрбум долларын зээл олгожээ” гэдэг өгүүлбэрээс тод харагдав. Сайхан өгүүлбэр. Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа холдох вэ. Энэ бол Өрнөдийнхнийг гаргаад хятадуудыг оруулж ирье гэдгээ ил тод зарласан хэрэг. Өөр утга байхгүй. Яг л ийм процесс болно. Хятад ороогүй үлдсэн хэсэгт нь оросууд орж ирнэ. Ахиж өрнийн, америкийн хөрөнгө оруулалт энэ тэрийг мартаж таарна. Магадгүй зөв ч байж болох юм. Ши даргын хэлсэн "Хятад хөгжиж байна, хаялгаас нь хүртвэл хүрт" гэсэн үг үүнээс өөрөөр хэрэгжихгүй болохыг Монголыг тойрсон Бүс ба зам хөтөлбөрөөс хангалттай харж байна. Гагцхүү үндэсэрхэг үзэл тунхаглан гарч ирсэн, хамгийн античайна үзэлтнүүдийн нягт дэмжлэгтэй Ерөнхийлөгч хэллээ шүү дээ гэдэг нь л гайхал төрүүлж байгаа юм. Магадгүй бизнесмэн хүнд улс нь удаан мөнгөгүй, байрандаа цогиод байгаа нь тэсвэрлэшгүй санагдсан байж болох юм. Мөнгө ч цутгана л даа. Мэдээж энэ нь түүний хэлсэнчлэн “прагматик” уу гэвэл тийм. ШХАБ-д “зөвшөөрөх” нь бидний мөнгө хурдан олох найдвартай арга мөн нь мөн. Гуя дагаж хүзүү л байх байх...  

Одоо үүнийг УИХ-аар хэлэлцэнэ, магад унана. Харин Ерөнхийлөгчийн Хятадад айлчлахын өмнө хийсэн том комплимент болж үлдэнэ. Михайл болгонд л бодол байдаг шүү дээ.

Артаньян /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2 цаг 16 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 27 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 4 цаг 19 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 4 цаг 27 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 4 цаг 51 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 5 цаг 36 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top