Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргасан. Мөн засгийн газрийн өнөөдрийн хуралдаанаар Сар шинийн баярыг нийтээр ТЭМДЭГЛЭХГҮЙ гэсэн шийдвэр гаргалаа.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал буруу биш. Өөрсдийн эцэг, эх болон ах дүү нартаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй" хэмээгээд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар болон Ерөнхийлөгчид санал хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Түүнийгээ албан бичгээр хүргүүлэхээ илэрхийлсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ "Өнөөдөр манай улсад цалин болон бизнесийн зээлтэй олон иргэн байна. Энэ хүмүүс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байна. Тэд банкны хүү, зээлээ төлөх нь хэцүү болно. Иймд би санал гаргаж байна. Миний саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл (150)