x

В.Наранцэцэг: Тэмбүү далд хэлбэртэй байх тул шинжилгээ өгөх хэрэгтэй

 ЭМЯ-ны БЗДХ, ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн багш В.Наранцэцэг “Тэмбүү өвчний 1-р үеийн шинж тэмдэг”-ийн талаар зөвлөж байна.

Тэмбүү өвчний хувьд өвөрмөц үүсгэгчтэй, цайвар трепонем бактери  нь гэмтсэн арьс салстаар нэвтэрч бие махбодид орно. Халдвар голчлон бэлгийн замаар дамжина байдаг. Цайвар трепонем хүний биед нэвтэрч орсноос 3-4 долоо хоногийн дараагаар тэмбүү өвчний анхны шинж тэмдэг болох хатуу яр гарч ирдэг. Ихэвчлэн бэлгийн замаар халддаг учраас бэлэг эрхтэн, түүний ойролцоо хатуу яр гардаг. Дараагийн нэг гол шинж тэмдэг гэвэл тунгалагийн булчирхай томордог. Хатуу ярын хувьд хэмжээгээрээ нэлээн том 1-1.5 см хэмжээтэй зарим тохиолдолд үүнээс ч том, махан улаан өнгөтэй, ямар нэгэн өвчин зовиургүй, шарх гарч ирдэг. Шарх хаана гарч ирнэ түүний ойрцолцоох тунгалагийн булчирхай томордог. Зарим тохиолдолд тухайн хүний бие организмээс шалтгаалан ямар нэгэн шарх, туууралт байхгүйгээр зөвхөн шинжилгээ өгөх үед илэрч гарч ирдэг, далд хэлбэрийн тэмбүү байх тохиолдол бий. Тэмбүү өвчний 1-р үед гарч ирж байгаа энэ шинж тэмдгийн үед хүнд мэдэгдэх ямар нэгэн өвчин зовиур, эмзэглэл байдаггүй. Тиймээс энэ үед гарч ирж байгаа тууралтыг анзаарахгүй өнгөрөх талтай. Үүнээс 6-7 хоногийн дараагаар шинж тэмдэг алга болдог. Ноцтой нь хүмүүс энэ үед нь эдгэрчихлээ гэж ойлгох талтай. Тэмбүү өвчний 1-р үеийг бүрэн гүйцэд эмчлэгдчих юм бол дараагийн шатанд шилждэггүй. Харин эмчлээгүй, дутуу эмчилсэн тохиолдолд дараагийн үе шат руу шилждэг. Залуучуудадаа хандаж хэлэхэд айж эмээж зовохгүйгээр мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээндээ зөв орж чадах юм бол тэмбүү гэдэг өвчнөөс бүрэн ангижрах, бүрэн эрүүлжих боломжтой.  

ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ТАЛААР ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛ

Тэмбүү өвчин нь цайвар трепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн систем арьс салст, дотор эрхтэн, мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнийг гэмтээдэг даамжрах явцтай бэлгийн замын архаг халдварт өвчин юм.

Ангилал:

·1-р үеийн тэмбүү

·2-р үеийн тэмбүү

·3-р үеийн тэмбүү

·Далд тэмбүү

·Төрөлхийн тэмбүү

Халдварлах зам:

·Бэлгийн замаар

·Эхээс урагт

·Цусаар халдвар дамжина

 Нууц хугацаа:

·Халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дараа эмнэл зүйн анхны шинж тэмдэг илэрнэ. Нууц хугацаа зарим үед 10-15 хоног хүртэл богиносч болох ба 108-190 хоногоор уртасч ч болно.

I үеийн тэмбүү нь нууц үеийн хугацааны дараа анхны шинж тэмдэг болох өвчин эмзэглэлгүй хатуу яр бэлэг эрхтэн түүний орчим, бэлэг эрхтэнээс хол байрлалтай гарч, түүний орчмын тунгалгийн булчирхай томрон, тунгалагийн судас үрэвсэх хэлбэрээр илрэн 6-7 долоо хоног үргэлжилнэ.

II үеийн тэмбүү нь халдвар авснаас хойш 2-3 сарын дараа, хатуу яр гарснаас хойш 7-8 долоо хоногийн дараа арьс салстаар толбот, гүвдрүүт, идээт, цэврүүт тархмал тууралт гарахаас гадна үс унах, арьс цайх шинж тэмдгээр эхэлж 2-5 жил идэвхтэй болон далд хэлбэрээр үргэлжилнэ.

 III үеийн тэмбүү нь халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстад товруу зангилаа зэрэг гүн байрласан тууралт гарахаас гадна дотор эрхтэн, мэдрэлийн системд гүнзгий өөрчлөлт илэрч , яс үе мөчийг гэмтээн 5-10 жил түүнээс дээш хугацаагаар үргэлжилнэ.

 Тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх:

·Та эрүүл аж төрөх ёс, ариун цэвэр ялангуяа бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахих, аюулгүй бэлгийн харьцаа, бэлгэвч хэрэглэх талаар мэдлэг, дадалтай болох.

·Жирэмсний хяналтад эрт хамрагдаж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдах.

·Тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад эмчилгээг цаг алдалгүй бүрэн төгс хийлгэж чадвал таны хүүхэд эрүүл төрнө.

·Бэлгийн хавьтагчаа заавал шинжилгээ, эмчилгээнд хамруулах.

·Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд заавал үзлэг шинжилгээнд хамрагдах.

·Шаардлагагүй хатгалтаас зайлсхийх.

·Дээрхи зөвлөмжүүдийг хэрэгжүүлж чадвал та эрүүл байж үр удам тань эрүүл төрж өсч бойжих болно.

Та үүнийг санаж яваарай!

·Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд нь өөрөө аяндаа эдгэдэггүй, дур мэдэн өөрийгөө эмчлэх нь өвчнийг архагшуулан ужиг хэлбэрт шилжүүлдэг гэдгийг санаарай.

·Та мэргэжлийн эмчийн заасан эмчилгээг цаг алдалгүй эхэлж, эмчилгээний тунг гүйцэд авснаар бүрэн эдгэрэх боломжтой, цаашид бусад эрхтэн системийг гэмтээхгүй.

·Эмчилгээ хийх явцдаа эмчийн заасан дэг журмыг сахиж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх зэрэг заалтуудыг биелүүлээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 7 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 7 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 9 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 10 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 11 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 12 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 13 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 14 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 15 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 16 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 1 цаг 53 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 2 цаг 13 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 2 цаг 23 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 2 цаг 28 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 2 цаг 33 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 2 цаг 38 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 6 цаг 14 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 6 цаг 18 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 6 цаг 18 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top