Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн зам барилгын ажлын эхний ээлж буюу 477 метр 4 эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийг өнгөрөгч есдүгээр сард дуусгаж, хөдөлгөөнийг билээ. Харин өнөөдөр гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийг замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Эргэлтийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд ирэх жил үргэлжлэн хийгдэх юм байна.
Тиймээс иргэд, жолооч нарыг энэ замаар зорчихдоо тэмдэг тэмдэглэгээний дагуу анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зөвлөлөө.