x

Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн болсон Сэгс цагаан Богд уул төдийгүй хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалын нэрийг өөрийнхөө нэршил болгож “Сэкс цагаан богд” гэж илтэд гуйвуулан ашиглаж буй асуудлаар тус сумын ИТХ-ын дарга асан Д.Готовдоржтой ярилцлаа.

-Монголын XX зууны алдартай найрагчийн сор болсон бүтээл төдийгүй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн “Сэгс цагаан богд” уулын түүхээс сонирхуулж болох уу?

-Сэгс цагаан богд уул Их богд хайрхантай холбоотой. Өвгөн савдгууд хоорондоо цагаан тэмээ унаж золгодог. Цагаан тэмээ унасан хүн тэмээгээ сөг, сөг гэж хэвтүүлдгээс үүдэлтэйгээр “Сөг сөг цагаан богд” гэж нэрлэж байгаад олны хэллэгээр “Сэгс цагаан богд” гэсэн нэртэй болсон түүхтэй.

Баянхонгорын Их богд, Сэгс цагаан богд нь ах дүү хоёр уул гэсэн дээр үеийн ам яриа ч бий. Мөн Зохиолчдын хорооныхон говиор явж байгаад 16 настай охин нь хөдөө мал дээр гарсан, Хулангийн унага тэжээсэн Надмид гэдэг айлд таарч бууж, хоол цай идээд хөдөлсөн юм билээ.

Тэр айл хулангийн унагандаа ногт зүүчихсэн байсан гэсэн. Нямаа гуай хулангийн унагыг нь сонирхож зургаа хамт авахуулж, өөрт байсан орос тэмдгээ ногтон дээр нь зүүгээд, унаганы хошуун дээр нь үнссэн байгаа юм. Нямаа гуай Оросод сургууль төгсөөд ирээд удаагүй байсан үе. Замдаа явж байгаад тэрээр “Сэгс цагаан богд” найраглалын тэмээчин гол дүрийн баатар илгээлтийн эзнээр мал дээр дөнгөж гарсан байсан Сүхбатыг үнсэх гээд үнсэж чадсангүй унагыг нь үнсчихлээ, тэмдгээ охинд дурсгах гээд чадалгүй унаганд зүүчихлээ гэж тоглоом хийж ярьсан гэдэг. Энэ хооронд зохиолын санаа Д.Пүрэвдорж гуайд төрсөн гэдэг юм. “Сэгс цагаан богд” найраглал бол XX зууны хамгийн шилдэг бүтээл. Түүнийг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй.

-“Сэгс цагаан богд” гэдэг нэрийг гуйвуулан “Сэкс цагаан богд” гэж хэлж хормой хотны бузар булай явдалтай холболоо. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Сэгс цагаан богд уул бол Монголын баруун хязгаарт хилийн багана мэт сүндэрлэж байгаа хайрхан. Ганц Шинэжинст, Баянхонгорынх ч биш. Монголын алдартай том уул, нутаг. Энэ нутаг усаар бий болсон алдартай найраглал Монгол даяар түгэж, нутаг усны маань нэрийн хуудас болсон. “Сэгс цагаан богд” бол ганц Монголынх ч биш. Дэлхийд нэрээ дуурсгасан, дэлхийн шим мандалд бүртгэгдсэн хайрхан юм.

Тийм учраас Сэгс цагаан богдын хазайлгаж боломгүй титэм шиг гэдэг шиг нэрийг нь буруу зөрүү хэлэх нь битгий хэл алсаасаа залбираад ажил үйлс, амьдралаа даатгаад явж байдаг хайрхан. Сүүлийн үед нарийн ширийн учрыг нь мэдэхгүй залуу Сэгс цагаан богд хайрхан, найраглалын маань нэр, үүгээр овоглосон Баянхонгор болоод Шинэжинст, Монголын нэрийг унагасан байдлаар гуйвуулан өөрийгөө нэрлэж, залуучууд болоод ард түмний дургүйцлийг хүргэж, зарим мэдэхгүй хүмүүст буруу үлгэр дууриалал үзүүлж буйд нутгийн төдийгүй удирдлагын түвшинд ажиллаж байсан хүний хувьд маш их эмзэглэж байна.

Нутаг ус үеийн үед мөнх байдаг. Энэ Сэгс цагаан богдоор овоглож байгаа хүмүүст ч хүнд байгаа. Зохиолчид ч гэсэн энэ алдартай зохиолд иймэрхүү байдлаар хандсанд эмзэглэж байгаа байх. Үүнийг засч залруулах ажлыг холбогдох хүмүүс нь яаралтай хийх шаардлагатай байна.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэгс цагаан богд”-оор өөрийгөө нэрлэсэн хүнийг зөвлөхөө болгосонд та юу хэлэх вэ?

-Миний хувьд эмзэглэж байна. Төрийн жолоог атгаж, бодлого тодорхойлж буй сайд хүн ийм шийдвэр гаргасанд харамсаж байгаа. Төрийн сайдын зөвлөх хийж буй хүн. Хувь хүн биш олон түмэнд үлгэр дууриалал үзүүлэхээр хүн гэж бодохоор бүр их харамсалтай. Баянхонгорын Шинэжинст сумын иргэдээс уучлалт гуйж, ард түмэн, хойч үед зөв мэдээлэл өгч, алдаагаа засах шаардлагатай байна. Энэ тал дээр Ерөнхий сайд ч гэсэн анхаарах байх. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг зөвлөх хүн гэдэг бол нэрнээсээ зөв байх ёстой биз дээ.

Хүн өөрийгөө таниулах гэж Сэгс цагаан богдоор минь овоглож болно. Гэхдээ буруу ташаа сэдэв рүү мушгин гуйвуулж болохгүй. Энэ нь маш олон хүнийг эмзэглүүлсэн, олон хүний дургүйцлийг хүргэсэн асуудал боллоо. Даруй ард түмэн, нутаг уснаас уучлалт гуйж аргадах хэрэгтэй. Зохиолчдын хороо, зохиолчдоос уучлалт гуйх нь ч зүй юм. Мундаг хүний оюун бодлоос төрсөн бүтээлийг учир мэдэхгүй залуу бохир юмтай хольж байгаад дахин, дахин харамсаж байна. Нийт монголчуудаас уучлалт гуйж, оюуны том бүтээлийн нэрийг сэвтүүлсэн гэмээ цайруулах хэрэгтэй гэж үзэж байна. Залуу үед маш буруу үлгэр дуурайллыг үзүүлж, хоёрдугаарт нутаг усыг минь гутаан доромжилсон ийм асуудал боллоо.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 18 цаг 20 мин ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов Өчигдөр 18 цаг 19 мин Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр дүнг хэлэлцэв Өчигдөр 18 цаг 18 мин “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийлээ Өчигдөр 18 цаг 17 мин Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах төслийн тайланг хэлэлцлээ Өчигдөр 18 цаг 16 мин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр дахь шатны төсөл эхэлж байна Өчигдөр 18 цаг 15 мин Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав Өчигдөр 18 цаг 13 мин БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Өчигдөр 15 цаг 51 мин Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь эрүүл мэндэд аюул дагуулж болзошгүй Өчигдөр 15 цаг 42 мин Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэлд хөрөнгө оруулалт шаардлагатай байна Өчигдөр 15 цаг 30 мин Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна Өчигдөр 15 цаг 26 мин Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар шалгарлаа Өчигдөр 15 цаг 21 мин Худалдааны дайчин: АНУ-ын шинэ татвар дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ? Өчигдөр 09 цаг 45 мин Монголын төлөөлөгчид өвчтөний аюулгүй байдлын дэлхийн чуулга уулзалтад оролцож байна Өчигдөр 09 цаг 32 мин АТГ-ын даргыг улируулан томилж, ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 31 мин Шар усны үерээс сэргийлэхийг анхааруулж байна Өчигдөр 09 цаг 29 мин “Идэрийн цуурай” дэвжээний нэрэмжит бөхчүүдийн дууны тэмцээн болно Өчигдөр 09 цаг 28 мин СЭМҮТ олон улсын “ADOS-2” аргачлалаар аутизмыг оношлох шинэ шатанд шилжлээ Өчигдөр 09 цаг 27 мин Туул усан цогцолборыг 2025-2032 онд барьж, ундны усны найдвартай эх үүсвэртэй болно Өчигдөр 09 цаг 27 мин Кармело Энтонигийн нэрийг Сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхлөнө Өчигдөр 09 цаг 24 мин
iИх уншсан
Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор... Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу а... Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт... Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа ... АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, он... Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна... Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг ... Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнаг... Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулза... Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа... Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн о... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах ша... Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд а... ХЭҮК-аас УИХ-ын даргад 24 дэх илтгэлээ өргөн барилаа Ази тивийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаа...
Top