x

НББСШУ-ын байнгын хорооны ажлын хэсэг Консерваторийн үйл ажиллагаатай танилцав

Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Монгол Улсын Консерваторийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраа уулзалтын эхэнд “Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцахаар өнөөдөр ажиллаж байна. 2017 онд сургуулийн статусыг өөрчлөх асуудлаар ирж ажиллаж байсан. Консерватори болсноос хойших ажлын төлөвлөгөөний талаар болон бодлогын баримт бичигт танай сургуультай холбоотой ямар асуудлыг хэрхэн тусгаж ажиллах талаар санал солилцох юм. Түүнчлэн боловсролын салбарын багц хуулийн төслүүд хэлэлцэгдэх гэж байна. Эрх зүйн орчны энэ өөрчлөлтөд мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг танай консерваторийн зүгээс ямар саналыг тусгах хүсэлтэй байгааг ярилцах нь зүйтэй” хэмээлээ. 

Уран сайхны сургууль нэртэйгээр 1937 онд байгуулагдсан тус сургууль нь Монгол Улсын соёл урлагийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлд мэргэжлийн өндөр ур чадвар, боловсрол, уран бүтээлч ажлын дадлыг бүрэн эзмшсэн, хүн төрөлхтний соёлын өв-үнэт зүйлсийн тухай өргөн мэдлэгтэй, олон улсын жишигт нийцсэн дээд боловсролтой тэргүүлэх зэргэлэлийн мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготойгоор 81 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулдаг байна. Консерваторийн захирал Х.Саранчимэг хүний нөөцийн бодлого, тэдгээрийн нийгмийн баталгааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг үйл ажиллагааны онцлогийн талаар танилцуулсан юм.

Сонгодог болон ардын хөгжим, цирк, бүжгийн мэргэжлээр бага, дунд, дээд боловсролын сургалт явуулж буй тус консерваторит өнөөдрийн байдлаар 177 үндсэн багш, 43 гэрээт багш, 47 цагийн багш ажиллаж байгаагийн 50 орчим хувь нь ОХУ, АНУ, Франц, Итали, Япон тэргүүтэй гадны орнуудын консерватори төгссөн байдаг байна. Нийт 1041 хүүхэд мэргэжлийн урлагийн боловсрол эзэмшиж байгаа бөгөөд жилд дунджаар 50 гаруй мэргэжилтэн төгсдөг талаар мэдээлэл өгөв. Хөгжим бүжгийн коллеж байсан тус сургуулийн статус өөрчлөгдсөн. Дээд боловсрол олгох үйл ажиллагаа явуулах консерватори статустай болсноор эрх зүйн зохицуулалттай холбоотой бэрхшээл тулгарч байгааг консерваторийн удирдлагын зүгээс хэлж байв. Дээд боловсрол олгож буй сургуулиуд төлбөрөөр санхүүжих эрх зүйн зохицуулалттай байдаг бол 13-18 жилийн шаталсан сургалтаар мэргэжлийн гоцлол хөгжимчнийг бэлтгэдэг онцлогтой.

Тус консерватори Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн хүрээнд хөгжмийн дээд боловсролын бие даасан байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд оюутны жилийн төлбөр дунджаар 5.9 сая төгрөг байх тооцооллыг гаргасан байна. Энэ өртгөөр тус сургуульд мэргэжил эзэмших боломж байхгүй, мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж ирсэн уламжлал тасрах эрсдэлтэй хэмээн тооцоолсон байна. Иймд гадаадын бүх консерваторийн жишгээр Монгол Улсын консерваторийг 100 хувь төрөөс санхүүжүүлэх байдлаар мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг төрөөс бодлогоор дэмжих хүсэлтээ танилцуулсан. Үүний зэрэгцээ консерваторийн сургалтын орчин, төсвийн зарцуулалт, шаардлагатай төсөв, санхүүжилтийн талаарх саналуудаа тодорхой танилцууллаа. Мөн циркийн барилгын өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл өгөв.  

Монгол Улсын Консерваторийн үйл ажиллагаатай танилцах тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Ундармаа болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны холбогдох албан тушаалтнууд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны мэргэжилтнүүд оролцсон бөгөөд одоо хэрэгжиж буй эрх зүйн орчны зохицуулалт, нөхцөл байдлын талаар тодруулсан. Мөн мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг бэлтгэж буй консерваторийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор цаашид авах арга хэмжээний тухай санал солилцон, Байнгын хорооны шийдвэрийн төслийн талаар ярилцав. Мөн циркийн тэнхимийн сургалт явуулж буй барилгын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 1 цаг 4 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 1 цаг 10 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 1 цаг 12 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 1 цаг 19 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 20 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 1 цаг 21 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 1 цаг 22 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 1 цаг 23 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 1 цаг 23 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 2 цаг 42 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 2 цаг 53 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 3 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 3 цаг 45 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top