x

Дэлхийн банкны төлөөлөгчид АТГ-д ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-ын төлөөлөгчид тус газарт ажиллаж эхэллээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд StAR байгууллагын зөвлөх Шервин Мажлеси, Дмитро Котляр, Бентон Жонаттан нар багтжээ. Тэд 2018 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт ажиллах юм. Ингэхдээ Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан олон улсын болон үндэсний хэмжээнд хөрөнгө буцаах үе шатуудыг бүхэлд нь зохицуулсан гарын авлага боловсруулах асуудлаар хэлэлцэнэ. Мөн олон улсын шинжээч Дмитро Котляр Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж хөрөнгө, орлогын мэдүүлгийн системд өнгөрсөн хугацаанд хийсэн хөгжүүлэлт, цаашдын төлөвлөгөө, чиглэлийн талаар санал солилцоно.

Түүнчлэн зөвлөх Бентон Жонаттан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нартай дугуй ширээний уулзалт хийж гадаад улс руу эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт явуулахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ярилцах юм. Ажлын айлчлалын төгсгөлд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж болон тус газрын хэлтсийн дарга нар StAR байгууллагын төлөөлөгчидтэй уулзах бөгөөд тэр үеэр хоёр байгууллагын хооронд ирэх 12-18 сарын хугацаанд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцох юм байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга (StAR)-тай 2013 оноос хамтран ажиллаж байгаа билээ.

StAR байгууллагын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 2 цаг 2 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 2 цаг 8 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 2 цаг 9 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 2 цаг 16 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 17 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 2 цаг 19 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 2 цаг 19 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 2 цаг 20 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 2 цаг 21 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 3 цаг 40 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 3 цаг 50 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 4 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 4 цаг 43 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top