x

Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрмийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Цөмийн энергийн комисс хуралдан “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэн баталлаа.

Дүрэм нь олборлолт, боловсруулалтын хэвийн үед болон ашиглалттай холбоотой үүсч болзошгүй ослын нөхцөл байдалд цацрагийн шарлага үүсгэх, үйлдвэрлэлийн байгууламж барих, ашиглах болон ашиглалтаас гаргах, ашиглахгүй болсны дараа гарч болох цацрагийн эрсдэлээс хүн ам, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

Мөн хүн ам, цацрагтай ажилладаг хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор тулгамдсан асуудлыг шийдэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Дүрмийн шаардлагыг цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, туршилтын ажил эрхэлдэг байгууллагууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар хайгуулын 21, ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна.

Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд,  Цөмийн энергийн комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг болголоо.  

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдан Ураныг газрын дор хүчлээр уусган олборлох технологийн талаар зөвлөмж гаргасан байна. Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хаалт, нөхөн сэргээлт болон хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахтай холбоотой дээрх зөвлөмжийг ашиглаж байхыг  БОАЖЯ, УУХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” компани болон холбогдох аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 1 цаг 48 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 1 цаг 54 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 1 цаг 55 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 2 цаг 2 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 3 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 2 цаг 5 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 2 цаг 5 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 2 цаг 6 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 2 цаг 7 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 3 цаг 26 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 3 цаг 36 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 4 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 4 цаг 29 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top