x

Хоёр сайдад хариуцлага тооцохыг У.Хүрэлсүхээс шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж  үндсэн хоёр асуудлуудлууды хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

Сэтгүүлчдэд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудлаар тусгай хяналтын дэд хороог хуралдуулахыг шаардав. 

Нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнасан, чагнасан тухай асуудал нийгмийн сүлжээнд цацагдаж, уг асуудлаар Хууль зүйн сайд  өөрийн байр сууриаг өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн.

Нийслэлийн прокурорын газраас ч мөн  энэ сарын 26-ны өдөр нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны тухай хууль, тогтоомжийг зөрчиж, сэтгүүлч болоод хувь хүний нууцад халдсан асуудлыг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорыг газарт ирүүлсэн гэж мэдээлсэн.

Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Тусгай хяналтын дэд хороо нь хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийн хэрэгжүүлэх эрхтэй, 24.3.1-д Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийн биелэлт, Улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлнэ гэж хуульчилсан байдаг.

Иймд дээрх асуудал хувь хүний нууц болон тагнаж, чагнах гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй тул Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж, уг асуудлыг хэлэлцүүлэх талаар албан шаардлагыг  тус хорооны даргад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүргүүлэхээр болов. Прокурорын газраас албан ёсны мэдээлэл хийж байгаа нь сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудал нотлогдож байгаа хэрэг. Тиймээс энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх шаардлагатай гэж УИХ дахь Ардчилсан намын гишүүд үзлээ.

Ерөнхий сайдад дахин шаардлага хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн даваа гарагт /2018.04.23/ Ерөнхий сайдад Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнтэй  хариуцлага тооцуулах тухай шаардах бичгийг хүргүүлсэн. Шаардах бичиг хүргүүлсний маргааш Сангийн сайд дахин Төсвийн хууль 6.2.5 дахь заалтыг зөрчиж, байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн.

Улмаар төсвийн тодотгол хийх асуудлыг үгүйсгэж байгаа учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлж байна. Учир нь биднийг шаардлага тавьсанаас хойш дахин хуулийн зөрчил үүсч байгааг сануулж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай буюу тавдугаар сарын 14-ны дотор  УИХ-д өргөн барихыг шаардаж байгаа. Монгол Улсад хууль үйлчлэх ёстой. Хууль үйлчлэхдээ хэн нэгэнд их, бага гэх ойлголт байхгүй. Хуулийг 11 удаа зөрчөөд байгаа үйлдлээ засч, залруулах шаардлагатай.

Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхий сайд хоёр сайддаа хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэж ойлгож болох уу?

-Бид анхны шаардлагадаа дараагийн алхамыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Ер нь хоёр сайдынхаа асуудлыг шийдэж чадахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагыг тавихад бэлэн байна.

-Сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудлаар илүү тодорхой мэдээлэл байна уу?

-Яг ямар асуудлаар сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэдгийг прокуророос хянаад, тогтоох байх. Гэхдээ Хууль зүйн сайд нь энэ асуудлыг "мэдэхгүй" гэж хариулт өгсөн байсан. Гэтэл хууль хяналтын байгууллага нь энэ хэргийг шалгаад, яллагдагчаар татах тухай прокурорын байгууллагад мэдэгдсэн нь хууль хяналтын байгууллагуудын үл ойлголцлыг илэрхийлж байна гэж ойлгогдож байна.

Хууль зүйн сайд нь мэдэхгүй байхад, цагдаагийн, тагнуулын байгууллагууд нь мөрдөн шалгаж байгаа нь асуудалтай байгаа юм. Хэрвээ сэтгүүлчдийг тагнаж, чагнаж байгаа нь нотлогдвол Монгол Улсад хууль хэрэгжилт ямар байгаа, сэтгүүлчдийн үгээ хэлэх эрх чөлөө асуудал үндсэндээ үгүйсгэгдэх болно. Тиймээс Хууль зүйн сайд нь тодорхой хариулт өгөхөөс зайлсхийж байна гэж харж байгаа.

-Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Бүлгийн зүгээс аль хуулийн төслийг дэмжиж байгаа бэ?

-Ерөнхийлөгчийн 100 хувь хүүхдийн  мөнгийг олгох тухай хуулийг төслийг, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлтэй  хамтарч хэлэлцэхээр боллоо. Үүнийг бид зөв гэж үзэж байгаа. Хүүхдүүдийг зорилтод бүлэгт оруулна, оруулах гэх асуудал нь буруу.

Хүүхдүүд нийтээрээ л зорилтод бүлэгт хамаарах бидний ирээдүй. Гишүүд л ойлголцож чадвал бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох эдийн засгийн бүрэн боломж байгаа.

ШААРДЛАГА:

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mgl (98.220.227.63)
    Hurtsiin bool erdebebat gej tugjiliig ih huralaas zailuul
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 1 цаг 47 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 1 цаг 53 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 1 цаг 54 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 2 цаг 1 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 2 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 2 цаг 3 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 2 цаг 4 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 2 цаг 5 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 2 цаг 6 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 3 цаг 25 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 3 цаг 35 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 4 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 4 цаг 28 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top