x

Б.Жаргалсайхан: Үндсэн хуулийг өөрчилж болохгүй

Ирэх сарын 3-нд болох БНН-ын Онц их хуралтай холбогдуулж тус намын дарга Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Б.Жаргалсайхан:

-Улс оронд юу болж байгааг  та бүхэн өөрсдөө харж байгаа. Монгол Улсын нийт гадаад өр зээлийн хэмжээ 27 тэрбумд хүрсэн байна. Хэн, хэдэн сарын хэдэнд, яаж энэ мөнгийг авсан юм бэ. Үүнийг ил болгох ёстой. Нийгмийн олон салбарт хэр хэмжээнээс гажуудсан тогтолцоо үүслээ. Өнөөдөр Монгол Улсад 170 мянган оюутан их дээд сургуульд сурч байна. Нийгмийн баялаг хэн бүтээх вэ. Бүгдээрээ дарга болох уу? 180 мянган төрийн албан хаагчидтай. Манайх шиг гуравхан сая хүн амтай улсад ийм олон дарга ямар хэрэгтэй вэ?

Саяхан их сонирхолтой үйл явдал боллоо. Өмнөд, Хойд Солонгосын ерөнхийлөгч нар 11 жилийн дараа уулзлаа. Өмнөд Солонгосын эрчимтэй хөгжил, Хойд Солонгосын зохион байгуулалт энэ хоёр улсыг хүчирхэг болгосон. Үүнтэй адилаар бидний цөөхөн Монголчууд улс төр, нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцох ёстой. Иргэн бүр улс эх орон, хөгжлөө гэсэн сэтгэлтэй байж хөгжинө. Өнгөрсөн 27 жилийн нийгэм эдийн засгийн байдлаа бүгдээрээ нэг дүгнэж, цэгнэх цаг нь болсон. Муугаа ил гаргаж, хэрхэн сайжруулах талаар ярьж байж улс орон хөгждөг юм билээ. 

Мөн бид гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэрүүдээ маш хариуцлагагүй үрж байна. Миний мэдхийн 500 мянгаар орон сууц босч байгаа. Энэ орон сууцаа 2,5 саяар зарах гэж байна. Өөрөөр хэлбэл, 500 мянгаар орон сууц барьчихаад 8-10 дахин нэмж зарж байна. Энэ асуудлуудаа бид яаралтай шийдэх ёстой. Улаанбаатар хотод байгаа хэнд ч хэрэггүй диплом өгдөг их, дээд сургуулиудыг хаах хэрэгтэй. Манай залуучууд дор хаяж 2-3 мэргэжилтэй байх ёстой. Өнөөдөр олон залуус гадаад гарах хүсэлтэй байгаа боловч хэлгүй. Тиймээс 10 жилийн боловсролын тогтолцоонд англи хэлийг оруулах ёстой. 

Бидний амьдралд дээр дооргүй хариуцлага, шударга ёс үгүйлэгдэж байна. Дарга нар хариуцлагагүй, шударга бус гэж их ярьж байна. Гэтэл иргэд бид өөрсдөө ямар байгаа билээ. Дээр дооргүй энэхүү шударга ёсны төлөө дүгнэж цэгнэж, ярих цаг нь болсон.

Өнөөдөр Монголд хэвлэлийн эрх чөлөө үгүйлэгдэж байна. Манай хэвлэлийнхнийг бүгдийг нь худалдаж авч байна. Энэ өчүүхэн биеэ бид одоо хэд дахин, хэдэн удаа худалдах вэ?

Иргэдийн нийгэм, иргэдийн улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой. Улс төрийн намын хувьд, иргэний хувьд, намын даргын хувьд энэ асуудлуудыг бид одоо хэлэлцэж, ярилцах цаг нь болсон. Олон нийтийн хяналтын дор төр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Нийгэмд үгүйлэгдэж буй үнэн, худлын заагийг тогтоож, ярих болсон. Бидний зохион байгуулах гэж буй энэ ажилд та бүгдийг цаг заваа зориулан, идэвхтэй оролцохыг уриалж байна. Нэг хэсэг нь хагартлаа баяжаад, бусад нь ядуурдаг ийм тогтолцоог халах хэрэгтэй. Үүний төлөө Үндсэн хуулиа өөрчлөхгүй ээ. Бас дахиад баахан хоолны савнууд суучихаад биднийг баллана. Үүний оронд иргэддээ улс төрийн мэдлэг, боловсрол олгоё л доо. Сонгуулийн сурталчилгааг 14 хоног хоног биш 45 хоног болгож иргэн бүр сонгуулиа өгдөг болох ёстой. Дөрвөн жилд нэг удаа эрхээ хэрэгжүүлж чадахгүй бол тэр хүмүүст төрөөс үзүүлдэг үйлчилгээг хасах хэрэгтэй. Иргэн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргэ биелүүлдэг байх ёстой гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 1 цаг 42 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 1 цаг 48 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 1 цаг 49 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 1 цаг 56 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 57 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 1 цаг 59 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 1 цаг 59 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 2 цаг 0 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 2 цаг 1 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 3 цаг 20 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 3 цаг 30 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 4 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 4 цаг 23 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top