x

Ц.Элбэгдорж: Яагаад Улаанбаатар гэж?

АНУ-ын Ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч хоёр хаана уулзах вэ гэсэн асуултын хариу одоо болтол тодроогүй байна. Энэхүү уулзалт яагаад Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болж болохгүй гэж. Энэ бол дээрхи мэдээг сонсонгуут надад төрсөн бодол. 

Нэг: Монгол Улс бол АНУ, БНАСАУ-тай хоёулантай нь дипломат, найрсаг харилцаатай орон. БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон бол Монгол Улс юм. 1948 онд тогтоосон хоёр орны дипломат, найрсаг харилцааны 70 жилийн түүхт ой энэ 2018 онд тохиож байна. Монгол болон АНУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо 2017 онд тэмдэглэсэн. Дээрхи 2 улсын нийслэлд Монгол Улсын Элчин сайдын яам, мөн Улаанбаатарт дээрхи хоёр орны ЭСЯ ажиллаж байна. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах дипломат болон бусад дэд бүтэц, чадавхи Улаанбаатарт бүрэн бий. 

Хоёр: Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой орон. Улаанбаатарт 2016 оны 7 дугаар сард Ази, Европ тивийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт – ASEM SUMMIT 2016 маш амжилттай болж өнгөрсөн. Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс олон тооны уулзалт, яриа хэлэлцээ, хурал зөвлөлгөөнийг зохион байгуулж ирсэн. “Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх Монгол Улсын санаачилга нь тус бүс нутгийн яриа хэлэлцээний хүлээн зөвшөөрөгдсөн, чухал механизм болж чадлаа. 

Гурав: Улаанбаатарын хувьд дээрхи дээд хэмжээний уулзалтын үеэр аль нэг талын байр суурийг баримтлахгүй гэдгээрээ онцлогтой. Монгол Улс нь төвийг сахисан, идэвхтэй бодлого бүхий орон. Монголыг энэхүү бодлогоос нь үүдэж “Азийн Швейцарь” гэж нэрлэх нь ч бий. Дэлхийн болон бүс нутгийн энх тайван байдал нь Монгол Улсын хувьд эрхэм зорилго юм. Монгол Улс нь “Цөмийн зэвсэггүй бүс” гэдэг статусаа НҮБ болон түүний Аюулгүйн зөвлөлөөс албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан. Монголын энэхүү үйлдлийг бүс нутгийн тоглогчид, олон улсын зүгээс “үлгэр жишээ” гэж талархан дэмждэг. 

Дөрөв: Монгол Улсын байршил нь уг дээд хэмжээний уулзалтын хувьд хамгийн тохиромжтойд тооцогдоно. Учир нь Монгол Улс Солонгосын хойгийн асуудлаархи 6 талт хэлэлцээрт оролцогч орон бүртэй найрсаг харилцаатай. ОХУ, БНХАУ нь манай улсын хөрш орнууд. БНАСАУ, БНСУ-тай хоёулантай нь дипломат, уламжлалтхарилцаатай цөөхөн орны нэг бол Монгол Улс юм. АНУ болон Япон Улстай стратегийн түвшинд харилцаагаа хөгжүүлж ирсэн. Дээрхи улсуудын алинаас нь ч зочин төөлөлөгч хүлээн авах бүрэн боломж, чадавхи Улаанбаатарт бий. БНАСАУ-ын анхны удирдагч Ким Ил Сон Улаанбаатарт 2 удаа айлчлан ирж байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсад 2005 онд төрийн айлчлал хийсэн. 

Тав: Монголын ард түмэн бол найрсаг, зочломтгой хүмүүс. Монголчууд бол хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүлийн их түүхэнд төрт ёсны дэг жаяг, дипломат алба, морин өртөө, чөлөөт худалдаа, шашин шүтлэг, оюун санааны эрх чөлөө, уламжлалаараа тод мөр үлдээсэн ард түмэн юм. Одоогийн Монгол нь нээлттэй, энхтайванч, эрх чөлөөт улс. Монгол бол гаднаа дайсангүй, дотроо дайнгүй амгалан, аюулгүй орон. Олон Улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоосон чухал асуудлууд, түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудал, яриа хэлэлцээнд Улаанбаатарын үүд хаалга байнга нээлттэй байж ирсэн. Цаашид ч нээлттэй байх болно. Тавтай морилно уу!

Ц.Элбэгдорж 2018.04.25

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (150.129.140.239)
    Delhiin hemjeenii setgedeg mundag shu!
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • Гантулга (202.179.25.169)
    Монгол Улсын хамгийн шилдэг Ёрөнхийлөгч байсан хүн,Эх орондоо гэх сэтгэл нь одоо ч хүртэл байгааг хараад гайхаж байна учир нь буусан л бол усанд хаясан чулуу шиг алга болдог хэдэн хүмүүсээс жишиг авчээ! Дэлхийн хэмжээний тоглолт ганц хүн л хийж чадаж байна бахархаж байна.Энэ 2-н уулзалтыг Санаачилсан нь гайхамшигтай ! Хэдийгээр танийг харлуулж байгаа ч гэсэн Таныг дэмжиж байгаа хүмүүс одоо хүртэл байгаа шүү! Дээд сургууль төгсөөд жаахан юм ойлогдог хүн бүр дэмжиж байгаа шүү!
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • . (112.72.14.99)
    Дэмжиж байна
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 2 цаг 0 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 2 цаг 6 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 2 цаг 7 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 2 цаг 14 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 15 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 2 цаг 17 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 2 цаг 17 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 2 цаг 18 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 2 цаг 19 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 3 цаг 38 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 3 цаг 48 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 4 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 4 цаг 41 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top