x

Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулна

Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Амралтын энэ өдөр тус  хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх уулзалт Удирдлагын академид болж, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, МУИС, Хууль сахиулахын дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. “Төрийн албан хаагчийн ёс зүйн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт”, “Монгол Улсын төрийн албан дахь ёс зүйн зохицуулалт, өнөөгийн байдал”, Төрийн албан хаагчдад хүлээлгэж буй хариуцлага, түүний эрх зүйн зохицуулалт”, “Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал”, “ХБНГУ-ын Сахилга хариуцлагын тухай хууль” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнөлөө.

Ёс зүйн хариуцлага бүх шатанд шаардлагатай байна. Мөнгө хөрөнгө шаардахгүй хийж болох ажил бол бүх шатанд хариуцлагыг чангатгах юм гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлээд энэ хуулийг боловсруулан батлуулах нь зөв гэлээ.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж шударга, ёс зүйтэй тогтвортой төрийн албыг бэхжүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс ч Засгийн газар 2018 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж буй. Энэ хариуцлага шат шатанд алдагдсан учир эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд аваачих цаг нь ирсэн гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн үзэл баримтлалаа тогтлоо. Дараагийн хэлэлцүүлгээр хуулийн төслөө боловсруулан танилцуулах үүргийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 2 цаг 2 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 2 цаг 8 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 2 цаг 10 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 2 цаг 17 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 18 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 2 цаг 19 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 2 цаг 20 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 2 цаг 21 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 2 цаг 21 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 3 цаг 40 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 3 цаг 51 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 4 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 4 цаг 43 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top