x

УИХ-ын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2018.04.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцууллаа.

Тогтоолын төсөлд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8. 4 дэх хэсэгт заасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2017 оны Засгийн газрын 295 дугаар тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцохоор тусган боловсруулжээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг нэгдэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Танилцуулга болон санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Түүнчлэн Монгол Улсын түүх, соёлын өв, дурсгалыг улс орнуудад түгээн сурталчлах чиглэлээр зохион байгуулалттай ажиллах, хосгүй үнэт өв, дурсгалуудаа хадгалж, хамгаалах асуудлыг онцгой анхаарч төсвийг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны салбарын хөгжлийг төрөөс дэмжин, төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх, технологи, иновацийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга хэмжээг Засгийн газраас дэмжих шаардлага бий гэдгийг гишүүд хэлж, тодорхой саналуудыг гаргаж байлаа. Үүний дараа уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад гишүүд 69.5 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг мөн хуралдаанаар шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн танилцуулав.  

Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг бие даан байгуулснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, иргэний оюуны бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх үндсэн эрх бүрэн хангагдах боломжтой болно хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг бие даан байгуулах агуулга бүхий Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 3 цаг 2 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 3 цаг 8 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 3 цаг 10 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 3 цаг 17 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 18 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 3 цаг 19 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 3 цаг 20 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 3 цаг 21 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 3 цаг 21 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 4 цаг 40 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 4 цаг 51 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 5 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 5 цаг 43 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top