x

УИХ хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох тогтоолын төслийг хэлэлцхээр боллоо

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 80 хувьд олгох төслийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоохоор” заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байна.

Холбогдох байгуууллагуудын гаргасан судалгаагаар манай улсын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж, 10.0 пунктээр нэмэгдсэн байна.  Иймээс ядуурлын шугамд ойролцоо байгаа дундаж бүлгийн өрхөд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого, хөтөлбөрийг нэмэгдүүлснээр тэднийг ядууралд өртөхөөс хамгаалах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа аж. Энэ үндсэн дээр хүүхдинй мөнгөн тэтгэмжийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд тэтгэмж авах хүүхдийн тоо одоогийнхоос 228 мянга орчим хүүхдээр нэмэгдэх бөгөөд амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болох юм байна. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж дэмжсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргаад харин мөнгөө авах эсэхийг нь иргэд өөрсдөө мэдэхээр нээлттэй болгож болох эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд төсөвт тодотгол хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх нь хууль зөрчихөд хүргэх юм биш үү гэдгийг тодруулсан. Эдгээр асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:-Засгийн газар ОУВС-тай анх хөтөлбөр тохирохдоо хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 60 хувьд нь олгохоор тохирсон. Харин ядуурлын түвшин өссөн, нөгөө талаар эдийн зарим нааштай ахиц өөрчлөлт гарч байгаа учраас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох саналаа хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа талуудад тавьж дөрвөн сар ярилцсаны эцэст тохирч чадлаа. Бүх хүүхдэд мөнгө олгохоор шийдээд мөнгөө авах эсэхийг иргэд өөрсдөө мэдэх сонголттой болгох санал санаачилга гаргаасай гэж хүсч байна. Төсөвт тодотгол хийх эсэх тухайд энэ асуудал нь одоогийн хуульд нийцэж байгаа, учир нь төсвийн багц хоорондын зохицуулалт хийгдэх учраас төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хуулийг давж гардаг тогтоол гэж байх ёсгүй, тиймээс төсөвт зайлшгүй тодотгол хийх ёстой, энэ чиглэлээр Төсвийн байнгын хороо байр сууриа тов тодорхой илэрхийлсэн гэж үзэж байгаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хүүхдийн мөнгө нь халамжаас гадна хүүхдийн хөгжлийг дэмжих бодлого учраас цаашид үе шаттайгаар бүх хүүхдэд олгох асуудлыг хэрэгжүүлэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хүүхдийг аливаа хэлбэрээр ялгаварлахгүй байх олон улсын конвенцид манай улс нэгдэн орсон, иймээс хүүхдийн мөнгийг халамж биш хүүхдээ дэмжих бодлого гэсэн зарчмын үүднээс харж бүгдэд нь олгох ёстой, хүүхдийн мөнгөний талаар Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төсөл, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан тогтоолын төсөл хоёрыг хамтад нь хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хүүхдийн мөнгийг 12 жилийн хугацаанд олгоход нийтдээ 2 их наяд төгрөг зарцуулсан байна. Иймээс энэ мөнгө хүн амаа өсгөх, хүүхдээ хөгжүүлэх бодлого байж чадав уу, халамж болж ирэв үү гэдгийг эргэн харж, үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Бас тэр их мөнгө хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд хүртээмжтэй байж чадсан эсэх гэдэг асуудал яригдана. Гэтэл сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй, хуримтлагдсан асуудал маш их байна. Иймээс бодлогынхоо араас улстөржихгүйгээр эрүүл зөв ухаанаар харж, өөр өнцгөөс хандах нь зүйтэй гэлээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганболд, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 53.2 хувь нь тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариуг сонссоны дараа өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Bi (139.5.217.54)
    Yalgalgui buh huuhded ug
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.217.54)
    Buh huuhded uguh ni zuvshde
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (49.224.221.220)
    Ене бол Монгол хуухдийн асуудал биш юм аа. Ухамсар , хун чанарь/н асуудал болоод байгаам. Их Хурал, Засгийн газар , Сайдууд, олигархичууд, оффшорчид, олон машинтайчууд, зартай баячууд г. м хумуусийн хуухдуудед тетгемж хереггуй баймаар юм . Хуухед гедег нереер л тетгемж авна гедег чинь , ТЕТГЕМЖ ЕР Нь ЯМАР ЗОРИУУЛАЛТТАЙГ угуйсгеед байгаа юм биш уу? Тегвел хилеер орж ирсен бугдед иргений ерх едлуулне ... гевел яахав? Хятад гаралтай болгон, бусад гадаад хольцтой хун бурийг цаазлана .. гевел яахав?
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
    • 100 ugvul inflation l usnu shuu dee. Ediin zasagchid tegj l kheldeg. Sudalgaagaar notlogdson zuil.
      Zochin
      2018 оны 04 сарын 28
    • Zochin
      Ene talaar bukh niitiin sanal asuulga avmaar yumaa. Ulsiin ikh khurliinkhan uursdunduu bolon Mongoliin tolgoi bayachuudiin erkh ashigiig khamgaalj gargadag ene met khuuliin tusludiig ezeslekhed khereg bolj magad. Mongoliin khun amiin 72,8 % ni unekheer yaduu yum bol ted nar l avakh ni zuitei. 100 khuvi avakh ni buruu. Yos zuid ch niizekhgui.
      2018 оны 04 сарын 28
  • dawkaa (203.91.115.35)
    Huuhdiin mongo hezee buuh yum be
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    Hvvhdiin mongo hezee orh yumbee
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 2 цаг 56 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 3 цаг 2 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 3 цаг 4 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 3 цаг 11 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 12 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 3 цаг 13 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 3 цаг 13 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 3 цаг 14 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 3 цаг 15 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 4 цаг 34 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 4 цаг 45 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 5 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 5 цаг 37 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top