x

Газар өмчлөлийн хугацааг сунгах хуулийг баталлаа

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа 

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Тус байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зармчын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол асуулт асууж, хууль санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авлаа. Тухайлбал, хуулийн төслийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан илэрхийлээд нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын ай савын дагуух барилга, обьектууд, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгааг цаашид хэрхэх талаар тодрууллаа. Агаар, орчны бохирдол хүндэрсэн өнөөгийн нөхцөлд Улаанбаатарын дагуул хотуудыг байгуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгамдаад байгааг тэрбээр тэмдэглэж байв. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо орох чиглэлийн дагуу Туул голын урд хэсэг нь тусгай хамгаалалттай газар бөгөөд энэ бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байдаг талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал өглөө. Эдгээрээс 28 иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг 2018 оны нэгдүгээр улиралд цуцалсан бол хүрээлэн буй орчинд эрсдэл үүсгээд буй 28 тусгай зөвшөөрлийг цуцлахаар ажиллаж байгаа гэв. Мөн Туул голын дагуух аялал жуулчлалын бүс байгуулах төлөвлөлтийн дагуу тодорхой ажлууд хийгдэж байгаа аж. Хэлэлцэж буй хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан байгааг өөрчилж, хугацаагүй болгох саналыг өмнөх хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн гишүүн гаргасан талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Тогтохсүрэн дуулгав. Энэ саналыг Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр авч үзсэн эсэхийг тэрбээр тодрууллаа. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд газрын харилцаа, газар хувьчлалын асуудлыг бодлогын түвшинд иж бүрнээр нь зохицуулах нь зүйтэй гэдэг саналуудыг хэлж байсан хэмээн Г.Тэмүүлэн гишүүн хариуллаа.

Хэлэлцэж буй төсөл дэх хугацааны асуудлыг “10 жил” гэснээр нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд дэмжсэн гэлээ. Төвлөрсөн дэд бүтэц бүхий суурин газруудад иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх сонирхолтой байгаа хэдий ч энэ нь хүрэлцээгүй байгаа учир төр үүн дээр анхаарал хандуулж нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр дагуул хотуудыг байгуулах, шаардлагатай бол тодорхой аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэх зэрэг шийдвэртэй алхамуудыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг Д.Оюунхорол илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь уг саналыг дэмжсэн. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 76.7 хувь нь, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80 хувийн саналаар тус тус дэмжиж баталлаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 3 цаг 5 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 3 цаг 11 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 3 цаг 12 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 3 цаг 19 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 20 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 3 цаг 21 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 3 цаг 22 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 3 цаг 23 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 3 цаг 24 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 4 цаг 43 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 4 цаг 53 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 5 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 5 цаг 46 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top