x

С.Баярын нуруу Ц.Элбэгдоржид дутаж байна

С.Баярын ноён нуруу Ц.Элбэгдоржид арай л дэндүү дутаж байна. Юуны өмнө хэлэхэд энэ бол хувь хүмүүст байгалиас заяасан өгөгдөл буюу өндөр нам, өргөн нарийн, хүзүү сээрний тухай биш юм. Зүгээр л улс төрийн хоёр намын хоёр өөр лидерийн хувь чанар, улс төрчийн хандлагын тухай л юм.

Угаасаа л С.Баяр угийн хийтэй үг унагадаггүй, хэр баргийн алдаа гаргадаггүй хүн. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын дараа олимпийн алтан медаль угааж халамцаад Сүхбаатарын талбай дээр согтуу гарч ирсний эс тооцвол шүү дээ. Ард түмнийхээ өмнө алдаа эндэл гаргасан түүх бараг л байхгүй. Хийнэ гэсэн бол хийчихдэг, шалгуулна аа л гэсэн бол шалгуулчихдаг хүн. Сая бүр АТГ дээр сайн дураараа, хоёр хөлөөрөө явж очоод хоригдсон байсан. Н.Энхбаяр шиг оймс энэ тэрээ гозолзуулалгүй гутлаа үдээд очсон байгаа юм. Тиймээс Монголын ард түмэн С.Баяр АТГ-т очихдоо ямар оймстой байсан тухай одоо хэр нь маргасаар л байна.

С.Баярын ийнхүү хөлөөрөө яваад шорон луу орохыг харж бахархсан АН-ын нэг гишүүн энэ тухайгаа “С.Баяр эр хүн шиг загналаа” гэж сонинд ярилцлага өгөөд намын дайсан болохоо шахсан гэсэн. АН-ын дарга байгаад ЕТГ-ын газрын дарга болсон нэг хүн түүнийг өрөөндөө дуудан байцааж “Ямар учраас нөхөр минь чи, С.Баярыг магтаж, ардчиллын эсрэг үйл ажиллагаа явуулаад байна” гэж загнасан юм даг уу даа. Өөрийнх нь дарга ч юм уу, өмнөх дарга нь ч юм уу “хөлөөрөө яваад шорон луу орсон” түүх байхгүй учраас атаархсандаа тэгсэн байх. Одоогийн Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн байхад нь нэг удаа АТГ-аас дуудсан чинь Баянгол зочид буудлын өмнө баахан хүмүүс цуглуулж, телевизийнхнийг дуудаад, АТГ-ынхан бантахдаа жирэмсэн байсан туслах эмэгтэйг нь бариад явчихсан гэдэг билүү дээ.  

Гэтэл С.Баярыг АТГ-ын хаалгаар өөрөө явж ороод хоригдсон гэдгийг монголчууд маргааш өглөө нь мэдэж байх жишээтэй. Саяхан бүр шоронд хоригдсон эрхмүүдийн “аж байдалтай” танилцахаар очсон УИХ-ын хүний эрхийн дэд хорооны гишүүнд С.Баяр шоронгийн удирдлагаар дамжуулан “Би хэнтэй ч уулзахгүй, хэнд ч юу ч ярихгүй” гэж хэлүүлсэн байна лээ. (С.Баяртай уулзуулаагүй биш, С.Баяр л өөрөө уулзаагүй юм билээ л дээ) Н.Энхбаяр шоронд ороод сонсголоо алдсан бол С.Баяр ярих чадвараа алдсан болж таарав. Гэхдээ л шалгуулна л гэсэн бол шалгуулна. Гол нь “юу ч ярихгүй” байх.

Тэр лав энэ алдарт үгээ ч гэсэн цаасан дээр бичээд шоронгийн даргад үзүүлсэн байж таарна. Эсвэл угаасаа тэнд байгаагүй ч байж болно. (Зүгээр тийм байх боломжтой л гэж байгаа юм) Энэ бол нэг талаас манай авлигатай тэмцэх байгууллагын өмнө тулгарч байгаа маш том сорилт юм. "Би юу ч ярихгүй шүү, чаддаг юм бол та нар нотлоорой!" Энэ чинь “ясыг чинь цайтал хорьж байгаад хэлүүлнэ дээ” гэдэг ухамсартай манай хуулийнханд маш том сорилт байхгүй юу. Тийм учраас АТГ-ынхан С.Баярын энэ үгийг албан байгууллагынхаа ханан дээр алтан үсгээр бичих хэрэгтэй. Цаашдынх нь ажил үйлд тустай.

Гэтэл Ц.Элбэгдорж яав? Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт, шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл гээд байсан бүхнийг маань МАН толгой дээр нь нурааж байхад таг дуугүй л байна. Ер энэ улсад байгаагүйгүй ч юм шиг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Ц.Элбэгдорж хулгайлж авсан шүү гээд өөрийнх нь нам ч, өрсөлдөгчид нь ч гүтгээд байхад л "шалгуулъя” гэж хэлээгүйгээр зогсохгүй “шалгуулахгүй” ч гэж бас хэлсэнгүй. Ингээд харахаар С.Баярын ноён нуруу Ц.Элбэгдоржид арай дэндүү дутаж байна.    

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ккк (203.169.50.126)
    Баяр тэнд байхгүй нь үнэн болж таарах гээд байа шиг...
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.192.190)
    Баяр юу юу хийснийг олон тумэн мэдэхгуй байж яагаад ингэж серег сэтгэлгээтэй болсон байна. Тэдний итгэсэн итгэлийг хесердуулж дампуу согтуу байдлаар бусад луйварчидтай нийлсэнд л энэ олон тумэн бухимдаж байгаа нь илэрхий байна даа. Хурэлсух энэ байдлыг давтахвийдээ
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Ж (66.181.160.83)
    Муу хулгайч нохойг өмөөрөөд байгаа юм уу мал сэтгүүлчээ
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.183.154)
    Bayar hujaa elbeg hoer bol ulsaa hudaldsan urvagchad gemee medej baigaa shuuh huuli tednii gart baigaag medej baigaa tun udahgui gemgui geed garaad irne ter todorhoi Enhbayariin huvid uls orondoo hiisen buteesen ajiltai uls gurneesee urvaagui gem hiigeegui Mongoliin bayalgaa gadnii uuriin luivarchadad uguhgui gesniihee tuluu gadnii luivarchdiin gar hul MANAN-n luivarchadad helmegdsen hun
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • Битгий шаа (202.72.245.198)
    БАЯР ДАНДАА УСНААС ХУУРАЙ ГАРЧ БАЙСАНДАА БАРДААД ИРТЭЛ БАРИАД ХОРЬЧИХСОН БОЛОХООС БИ ХОРИГДОЁ ГЭЭД ХОРИГДЧИХСОН ЮМ ШИГ ШААХАА БОЛЬ БАС ТЭГЭЭД ШОРОНГИЙН ХОРИГДОЛООР БАХАРХДАГ ТЭНЭГ ХҮН БАЙДАГ ЮМ ШИГ БИЧИХ ХЭРЭГГҮЙ ӨӨРӨӨ ГЭНЭН ЮМ УУ ТЭНЭГ БОЛТЭРҮҮГЭЭРЭЭ Л ҮЛД ХАРИН ХОРИХОД ОЧИХОД ХҮНТЭЙ УУЛЗАХГҮЙ ГЭСЭН НЬ ЕР НЬ ТЭНД БАЙХГҮЙ БАЙГААГ Л ХАРУУЛЖ БАЙНА,
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.142.199)
    Баяр нь шорондоо байгаа ч юмуу vгvй юу бид мэдэхгvй ш дээ. Шоронгийнхон чинь Баярын боолууд ш дээ. Юу гэж хэлсэн ч vгээд нь шууд л орно доо. Дээд удирдлагаууд нь хэн билээ дээ. Аархалаар бид харсан ш дээ.
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • бат (112.72.14.163)
    Энэ сэтгүүлч юу гэх гээд юу гээд байгаа юм бэ дэ зайлуул.Хэдэн үгээр тоглож цэцэн цэлмэг амьтан болох гээд л хөөрхий дөө.
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.22)
    юу вэ?
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 1 цаг 6 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 1 цаг 34 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 1 цаг 41 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 1 цаг 51 мин 1968 оны Чехословакийн хавар 2 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2 цаг 32 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 4 цаг 6 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 4 цаг 15 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 4 цаг 36 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 5 цаг 26 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 5 цаг 36 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цаг 15 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top