x

У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч Ю.П.Трутневтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч Ю.П.Трутневтэй уулзлаа.

Хоёр орны бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Цаашид энэхүү бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь Монгол Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол хүчин зүйлс болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг бол газар зүйн хувьд Монгол Улстай ойрхон, хөгжиж буй бүс нутаг юм. Бид тус бүс нутагт харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд ноён Ю.П.Трутневийн оролцоо, дэмжлэг туслалцаа чухал гэлээ.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна гэж Ерөнхий сайд хэлээд энэхүү хамтын ажиллагаа нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д энэ дөрөвдүгээр сард албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын үеэр Хятадын тал гурван талын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа нотолсон. Хөтөлбөрийн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх 32 төслөөс Монголын тал нэн тэргүүнд гурван төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна. УБТЗ-ын шинэчлэлтэй холбоотой төсөл, Азийн автозамын АН3 замын төсөл, БНХАУ-ын санхүүжилтээр Орос, Монголын талууд хамтран хэрэгжүүлэх эрчим хүчний төсөл нь манай хоёр орны хамтын ажиллагаанд харилцан ашигтай тул Оросын тал дэмжинэ гэдэгт найдаж байна гэлээ.

ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагтай харилцаа, хамтын ажиллагаагаа  өргөжүүлснээр Монгол, Оросын нийт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх том боломж байна гэдэгт хоёр тал санал нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 2 цаг 54 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 3 цаг 0 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 3 цаг 1 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 3 цаг 8 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 9 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 3 цаг 10 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 3 цаг 11 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 3 цаг 12 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 3 цаг 12 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 4 цаг 32 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 4 цаг 42 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 5 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 5 цаг 34 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top