x

Цахим бодлогын түр хороо байгуулахыг дэмжив

УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлөн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох санал дүгнэлт боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн хэмээн үзэж тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, "Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн салбарын давуу талыг ашиглаж улс орны эдийн засгийг хурдасгах зэрэг өргөн боломж байна. Мэдээллийн технологийн салбар нь бага зардлаар их үр дүнд хүрч болдог салбар. Иймд “Цахим бодлогын түр хороог байгуулж холбогдох санал дүгнэлт боловсруулахын зэрэгцээ салбарын багц хуулиудыг УИХ-д оруулж ирэх болно" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Манай улс интернэт хэрэглээгээрээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр. Гэхдээ энэхүү орчны аюулгүй байдал их чухал" гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Өнөөдөр сонин уншдаг хүн гэж байхгүй боллоо. Зурагт үздэг хүмүүс ч цөөрч,  мэдээллийг цахимаар авдаг болсон байна. Гэтэл Монгол Улсад энэ орчны аюулгүй байдал бүрэн хангагдаагүй байгааг анхаарах хэрэгтэй. Иймд эл асуудлыг анхаарч ажиллаарай. Түүнчлэн цахим орчинд улстөржих явдал хэрээс хэтэрч, зохион байгуулалтад орж байгаа тул үүнээс сэргийлсэн хууль эрх зүйн орчныг чангатгах хэрэгтэй" гэхэд УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Түр хороог яагаад байгуулдаг, хэрхэн ажилладаг, хэзээ хугацаа нь дуусгавар болдгийг өмнө нь хэлж зөвлөж байсан. Түр хороонд ажиллах хүмүүс үр дүнтэй ажиллаарай" хэмээн захьлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад “Цахим бодлогын түр хороо” байгуулахыг олонх дэмжив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 2 цаг 58 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 3 цаг 4 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 3 цаг 6 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 3 цаг 13 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 14 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 3 цаг 15 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 3 цаг 16 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 3 цаг 17 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 3 цаг 17 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 4 цаг 36 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 4 цаг 47 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 5 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 5 цаг 39 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top