x

Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар хэлэлцлээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мэдээлэл хүссэн. Энэ дагуу өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин, хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтын өнөөгийн байдлын талаархи мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өглөө.

 Тус хуралдаанд байнгын хорооны гишүүдээс гадна УУХҮЯ, БОЯЖЯ, АМГТГ, МХЕГ, НЗДТГ зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөлөл оролцов.

Сайд Д.Сумъяабазар хуралдааны эхэнд өгсөн танилцуулгадаа “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль баталснаас хойш /2014.04.21-ээс/ улсын хэмжээнд давхардсан тоогоор 237 аж ахуйн нэгжид нийт 310 түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл  олгосон. Үүнээс хайгуулын 296, ашиглалтын 14 түгээмэл тархацтай  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Уул уурхайн кадастрын компьютержсэн системд /УУККС/ бүртгэгдсэн. Хамгийн их тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг олгосон байна” гэв.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/443 дугаартай “Тогтоол хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” албан тоотоос хойш УУККС-д ямар нэгэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг орон нутгаас бүртгээгүйг дурдлаа.

Танилцуулгын дараа Өргөдлийн байнгын хорооны гишүүд түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар холбогдох сайд, мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааныг дүгнэж, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтад өөрчлөлт оруулах тухай санал хураалгахад УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.

 

“1.1.Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх,” гэж заасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 3 цаг 2 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 3 цаг 8 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 3 цаг 10 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 3 цаг 17 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 18 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 3 цаг 19 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 3 цаг 19 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 3 цаг 20 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 3 цаг 21 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 4 цаг 40 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 4 цаг 51 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 5 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 5 цаг 43 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top