x

Чөлөөтийн эрчүүд Азийн аваргад тааруухан оролцов

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай урд хөрш БНХАУ-ын Си Ань хотод болж байна. Энэ сарын 23-нд эхэлсэн уг тэмцээний эхний хоёр өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид аваргаа тодруулав. Манай эрэгтэй бөхчүүд энэ удаагийн тивийн аваргын тэмцээнд тааруухан оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай нутаг буцахаар болов. Эхний өдөр 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болов. Монголын баг эл өдөр ганц медаль хүртсэн 97 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Ө.Батзул мөнгөн медаль зүүлээ. Тэрбээр шөвгийн наймд Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг оноогоор цэвэр (10:0) ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагдав. Ө.Батзул 2017 онд Азийн аваргад анх удаа оролцохдоо хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа хоёр дахь оролдлогоороо мөнгөн медалийн эзэн боллоо.

Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр 74 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга, “Хангай хүчтэн” клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаяр хүрэл медаль хүртэв. Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт 1:8-аар ялагдсан. Өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Артём Присьянюкыг цэвэр дарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпын хошой, дэлхийн болон Европын аварга ОХУ-ын алдарт бөх Мавлет Батировын дүү “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга Бахрейний Адам Батыровтой барилдах ёстой байсан. Түүний өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүв.

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Г.Ганхуяг хоёр дахь хүрэл медалийг авлаа. Г.Ганхуяг 1/8 шигшээд Кыргызстаны дагестан легионер Алигажи Гамигажиевт 2:4-өөр ялагдсан. А.ГамигажиевЕвропын залуучуудын аварга болж, Али Алиев, Александр Медведь, Тахтийн цомд түрүүлж байсан. Г.Ганхуягийн өрсөлдөгч нь шигшээд торолгүй шалгарснаар манай бөхөд дагах барилдаан хийх боломж гараад ирсэн билээ. Дагах барилдаанд Японы Такахиро Мүраямаг 1:1-ээр, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд 2014 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Абдурасул Вахобовыг 4:0-ээр ялснаар шагналын тавцанд зогссон.

Эрэгтэй чөлөөт бөхийн нийт арван жингийн долоод нь Ираны бөхчүүд түрүүлж багийн дүнгээр шар тивдээ тасархай тэргүүллээ. Ираны баг нийт 220 оноо авсан байна. Багийн дүнгээр хоёрдугаарт 155 оноотой Энэтхэгийн бөхчүүд оржээ. Тэд нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв. Харин гуравдугаар байрт хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэлтэй Казахстаны баг 129 оноогоор орсон байна. Өмнөх тивийн аваргын тэмцээнүүдээр байнга дээгүүр ордог байсан манай эрэгтэй багийнхан 72 оноогоор ердөө долдугаар байрт орлоо.

Эрэгтэй бөхчүүдийн энэ удаагийн тэмцээнд хэрхэн барилдсан талаар ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Цогтбаяр нийгмийн сүлжээн дэх хуудсандаа сэтгэгдлээ бичжээ. Ц.Цогтбаяр гавьяат одоо БНХАУ-д дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ. Тэрбээр фэйсбүүк хуудсандаа “Хятадад болж байгаа 2019 оны ААШТ-д барилдаж байгаа эрэгтэй тамирчдаа дэмжих гэж хоёр өдөр суулаа. Даанч сэтгэлд минь хүрсэнгүй ээ. Нэгэн цагт энэ багийг ахалж явсан хүний хувьд үнэхээр сэтгэл өвдөж байна. Энэ бол олимпын өмнөх жилийн чухал бөгөөд маш хариуцлагатай тэмцээн билээ. Би энд ямар нэгэн хэрүүл хийх гэсэнгүй ээ. Шигшээ багийн багш ах нар, дүү нар минь та бүхний ажил нэг л явж өгөхгүй байна. Төлөвлөлт, техник тактикийн тал дээр өөрсдөө дийлэхгүй, мэдэхгүй байгаа бол өөр хүмүүсээс асууж сурах хэрэгтэй болов уу. Энэ байдлаараа эрхийн тэмцээнүүдэд ямар амжилт үзүүлэх вэ гэдгээ тунгаан бодно биз ээ. Би эрэгтэй багийг ахлан ажиллаж байх үед дөрвөн удаагийн Азийн АШТ-д давхардсан тоогоор 28 тамирчин барилдуулан хоёр алт, зургаан мөнгө, 15 хүрэл, нийт 23 медаль авч, дөрвөн хүн V байр, нэг хүн наймдугаар байранд орж байсан. Эрэгтэй баг дэлхийд эхний дөрөвт, Ази тивд Ираны дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг байлаа.Та бүхэнд ийм л баг очсон. Та бүхэн одоогийн байдлаар гурван удаагийн Азийн АШТ-д 28 тамирчин барилдуулахдаа дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль авч, 18 тамирчин медальгүй нутаг буцжээ. Энэ тооны ард ямар их мөнгө үрэгдэж ямар олон залуус хүсэл мөрөөдлөөсөө няцаж итгэл найдварын гал нь бөхөж байгааг ойлгож ухаарч байгаа гэдэгт итгэн энэхүү захиаг илгээлээ.Тунгаан бодно биз ээ” гэжээ.

Эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Өчигдөр дэвжээнд 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарч, урьдчилсан болон шигшээ барилдаанаа хийсэн. Манайхаас 50 кг-д Ц.Намуунцэцэг, 55 кг-д Б.Дөлгөөн, 59 кг-д А.Батцэцэг, 68 кг-д дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт С.Батцэцэг, 76 кг-д Н.Загардулам нар тус барилдав. Дугаар шилжих мөчид А.Батцэцэг 59 кг-д алтан медалийн төлөө барилдах эрхээ аваад байсан бол, Б.Дөлгөөн С.Батцэцэг, Н.Загардулам нар хүрлийн төлөө барилдахаар болоод байв. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын бөхчүүд өрсөлдөнө. Маргааш, нөгөөдөр сонгомол барилдааны бөхчүүд зодоглосноор Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

Эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний медальтнууд

57 кг. 1. Реза Атри (Иран), 2. Канг Кумсонг (БНАСАУ), 3. Махмуджон Шавкатов (Узбекистан), 3. Юки Такахаши (Япон)

61 кг. Бехнам Эхсанпур (Иран), 2. Ли Мингу (БНХАУ), 3. Рахул Авар (Энэтхэг), Фужита (Япон)

65 кг. 1. Бажранг Пуния (Энэтхэг), 2. Саятбек Окасов (Казахстан), 3. Ким Хан Сонг (БНАСАУ), 3. Пейман Биабани (Иран)

70 кг. 1. Нуркожа Кайпанов (Казахстан), 2. Кожиро Шига (Япон), 3. Юан Шаохуа (БНХАУ), 3. Йонес Эмами (Иран)

74 кг. Данияр Кайсанов (Казахстан), 2. Амит Данкар (Энэтхэг), 3.Мухамед Ноходиларими (Иран), Б.Отгонбаяр (Монгол)

79 кг. 1. Бехман Теймури (Иран), 2. Парвин Рана (Энэтхэг), 3. Ойбек Назиров (Киргизстан), 3. Галымжан Өсербаев (Казахстан)

86 кг. Камран Гасемпур (Иран), 2. Алигажи Гамигажиев (Киргизстан), 3. Г.Ганхуяг (Монгол), Депак Пуниа (Энэтхэг)

92 кг. Алиреза Карими (Иран), 2. Вики Вики (Энэтхэг), 3. Ацуши Мацумото (Япон), Сун Шияо (БНХАУ)

97 кг. 1. Реза Яздани (Иран), 2. Ө.Батзул (Монгол), 3. Сативарт Кадиян (Энэтхэг), 3. Алишер Ергали (Казахстан)

125 кг. Яполла Мохеби (Иран), 2. Дэнг Живэй (БНХАУ), 3. Сумит Сумит (Энэтхэг), Ким Донгван (БНСУ)

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 6 мин Дэлхийн шинэ дэг 25 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 32 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top