x

С.Зориг агсны хэргийн яллагдагч Ц.Амгаланбаатар гэж хэн бэ?

Өнгөрөгч баасан гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэвлэлийнхэнд үзүүлсэн “эрүүдэн шүүсэн” гэх бичлэгийн дараа манай сэтгүүлчид уг бичлэгийн талаарх сэтгэгдлээ байр сууриа өөрийн өнцгөөс олон нийттэй хуваалцсан. Энэ бичлэгт Б.Содномдаржааг "хэргээ хүлээ" хэмээн зодож дарамталж бичигдсэн С.Зориг агсны хэргийн яллагдагч Ц.Амгаланбаатар гэж хэн бэ?

Ц.Амгаланбаатар нь өөрийн эмэг эх Цэвэлмаагийн нэрээр овоглодог. Түүнийг багад нь Цэвэлмаа гуай өөрийн охин Гансүрэнд хань бараа болгохоор үрчилж авсан боловч Гансүрэн нь хүнтэй сууж, хүүхэдтэй болсныхоо дараа Амгаланбаатарыг ад шоо үзэн зөнд хаясан юм байна. Цэвэлмаа гуай өөрийнх нь хийсэн зүйлээс болж хүний хүүхэд өнчирч хоцорлоо хэмээн гэмшсэн сэтгэлээр Амгаланбаатарыг өөр дээрээ авч өсгөжээ. Тиймээс Амгаланбаатар нь эмээгээрээ овоглож явдаг юм байна.

13 настайдаа хүчингийн хэргээр шалгагдаж, таван настай охиныг хүчиндсэн нь тогтоогдсон ч насанд хүрээгүй учраас хэрэг хүлээх чадваргүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. 15 настайдаа найз охинтой болж, тэр нь жирэмсэн болсны дараа хойд эхийнхээ (Гансүрэн), өөрөөр хэлбэл өөрийнхөө маллаж байсан малаас нэг бяруу нядалж найз охиндоо шөл уулгаснаас болж Гансүрэн нь “мал хулгайлсан” хэргээр цагдаад өгч, эмэг эх нь хөөцөлдөж байж тэнсэнтэй гаргаж авсан юм байна. Энэ цагаас хойш хойд эхийгээ үзэн ядаж, “хаа тааралдсан газар нь ална” хэмээн шүдээ зууж явах болсон гэдэг.

Харин С.Зориг агсны аллагын хэрэг гарах үед Ц.Амгаланбаатар нь 17 настай, Ц.Содномдаржаа нь 23 настай байж. Нэг гудамжинд, хамар хашаанд шахуу амьдардаг, хамаатан садангийн улс юм байна. Сая нууцаас гаргаж УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн бичлэг дээр Б.Содномдаржаа нь “Чи таван настай байхдаа намайг ах аа гэдэг байсан биз дээ. Тэгээд ахыгаа алах юм уу?” гээд байсан нь тийм учиртай.

Өнгөрөгч онд УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа”-нд орохдоо Б.Содномдаржаагийн хадам эцгээ зодож буй бичлэгийг үзүүлсэн. Энэ бол манайхны ярьдаг “гүйцэтгэх ажлын” шугамаар авагдсан баримт биш, харин Б.Содномдаржааг С.Зориг агсны хэрэгт сэжиглэн баривчилж, гэрт нь үзлэг хийх үед эхнэрийнх нь гар утаснаас гарсан бичлэг аж. Уг бичлэгийн тухай түүний эхнэр “Архи уусан үедээ хэрцгий ааштай болдог, дараа нь юу хийснээ санадаггүй учраас өөрт нь үзүүлэх гэж бичлэг хийсэн” хэмээн тайлбарласан байдаг. 

Харин Ц.Амгаланбаатарын хувьд бүр 2004 оноос хойш Б.Содномдаржаа руу мсж бичиж, хэргээ хүлээхийг шаардан дарамталдаг байсан талаар Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр 2016 онд өгсөн телевизийн ярилцлагадаа хэлсэн байдаг юм. Би тэр үед жирэмсэн байсан болохоор надад хэлдэггүй байсан. Санаандгүй нэг удаа, гарсан хойно утсанд нь мессеж ирэхийг харсан, тэгж мэдсэн гэж. 2004 онд эхнэр нь жирэмсэн байсан, 2016 онд (телевизэд ярилцлага өгөх үед) 1-11 насны дөрвөн хүүхэдтэй байсан гэхээр цаг хугацааны хувьд таараад байгаа юм. Энэ үед Ц.Содномдаржаа наранд байсан.

Харин Ц.Нямдорж сайд баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Ажлын хэсгийнхэн 2013 оноос хойш хүн амины хэрэгтэй Ц.Амгаланбаатар гэдэг хүнийг онц дэглэмтэй хорих анги хэсүүлж, айлгаж дарамталж байгаад С.Зориг агсны хэргийг хүлээлгэсэн. Энэ үеэс Б.Содномдаржаа нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүн дээрээ үндэслэн Б.Содномдаржааг гэмт хэрэгтэн болгосон” гэж ярьсан. Тэгэхээр нэгдүгээрт сайдын хийсэн мэдээллийн хагас нь худлаа болж байна. Б.Содномдаржаа руу Амгаланбаатар 2013 оноос эхэлж мессеж бичсэн гэдэг нь.

Хоёрдугаарт Ц.Амгаланбаатар тэр үед (2013 онд) хүн амины хэргээр 25 жилийн ял авчихсан, түүнийхээ зургаан жилийг биеэр эдэлчихсэн, дахиад зургаан жил суухад магадлангаар орох боломжтой байсан учраас хэн нэгний өмнөөс хийгээгүй хэргээ хүлээх нь өөрт ашиггүй. Харин түүний хэргээ хүлээсэн буюу, Б.Содномдаржааг хам хэрэгтэн гэж хэлээд ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн үе нь түүний эмээ Цэвэлмаа гуай нас барсан үетэй давхацдаг. Шоронд байхдаа Ц.Амгаланбаатар нь Б.Содномдаржааг эмээгээ асарч, харж хандахыг шаардаж, дарамталдаг байсан ба 2013 онд эмээ нь нас барсны дараа тэр хэргээ хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл эмээгээ амьд байгаа үед эмээд нь муу юм хийхээс болгоомжлоод Б.Содномдаржааг илчилж чаддаггүй байжээ гэж ойлгож болох юм.

Харин эмээг нь өвчтэй байхад орон дээр нь орхиод гэрийг нь ачаад явсан (ойр тойрных нь гэрчүүдийн яриа), эмээ нь нас барсны дараа Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг хам хэрэгт татаж, С.Зориг агсны ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. Ц.Нямдорж сайдын ярьсан “шоронгоос гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэдэг нь ийм учиртай.

Уг нь С.Зориг агсны хэрэг гарснаас хойш 2016 онд уг хэрэг шүүхээр таслагдах хүртэл бид бүгдээрээ “энэ хэргийг хоёрхон хүн үйлдсэн” гэж итгэсээр ирсэн. Учир нь тэр үед хэрэгтнүүдийг харсан ам зургаар энэ хэргийн цорын ганц гэрч гэгддэг Д.Булганы хэлсэн “Батаа, Оюунаа” гэж хоёр хүнийг л хайж ирсэн. Гэтэл хэргийн шалгалтын явцад дөрвөн холбогдогч (“паар” хочит Отгонбаатар нь гэртэйгээ шатаж нас барсан) гарч ирсэн. Зураач Ц.Байды гуайн гаргасан ам зурагтай яв цав таарсан хүн нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар. Харин Ц.Амгаланбаатарын хувьд сүүлд шинээр гарч ирсэн хэргийн холбогдогч. Өөрөө хэргээ хүлээж, хамсаатнуудаа илчилсэн.

Хэрвээ Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн “хэрэг зохиох” шаардлага байсан бол ядаж л анх гаргасан ам зургийн хүрээнд хэргийг шийдвэрлэчих нь ажлын хэсгийнхэнд ашигтай байх байсан биз. Тэгсэн бол элдэв хардлага ч гарахгүй.

Эцэст нь олон хүний тавьж байгаа “эрүүдэн шүүх чинь гүйцэтгэх ажил юм уу?” гэдэг асуулт.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оны наймдугаар сарын 31-нд баривчлан Төв аймгийн цагдан хорих төвд саатуулж, маргааш нь буюу есдүгээр сарын 1-нээс 7-ны хоорондох зургаан өдрийн бичлэгийг ТЕГ-аас үзүүлсэн. Хэдийгээр “дахиад 660 хоногийн бичлэг байгаа, цааших нь илүү аймшигтай, ёс бус, гаж үйлдэл бичигдсэн учраас үзүүлэх боломжгүй” гэсэн боловч үнэн хэрэгтээ тийм бичлэг байхгүй л болов уу. Байсан бол аль хэдийн үзүүлчих байсан гэдэг эргэлзэх зүйл алга. Бараг л сүүлчийн “хөзөр” нь байх.

Харин Тагнуулын хоёр ажилтан тусгай бэлтгэсэн өрөөнд камер зоогоод бичлэгийг нууцаар хийсэн, хэрэг хүлээлгэх зорилгоор хүн амины архаг гэмт хэрэгтэн оруулсан, зодож дарамталсан гэдэг бол үнэн. Өөрөөр хэлбэл, манай хуулийн байгууллагынхны явуулдаг “гүйцэтгэх ажил” гээч нь ийм л болхи эд. Уг нь бол гүйцэтгэх ажил гэдэг нь хоёр хүний хоорондын харилцааг хөндлөнгөөс ажиглах, тагнах, чагнахыг хэлдэг болохоос биш өөрсдөө очоод, өдөж хатгаад бичлэг хийхийг хэлдэггүй. Тэрийг л хууль бус гээд байгаа юм. Дээр нь энэ эрүүдсэн, зодсон асуудал.

Хоёрдугаарт камерт болсон ярианд Ц.Амгаланбаатар нь “Чи хэргээ хүлээ” л гээд байгаа болохоос биш, “Чи ингэж ярь” гэж үг зааж өгөөгүй. Хэрвээ тэгсэн бол жинхэнээсээ сайдын хэлсэн шиг “зохиомол хэрэг”, “мэдүүлэг зохиосон” хэрэг болох байлаа. Ер нь бол Б.Содномдаржаа нь уг бичлэг хийгдсэнээс хойш тав хоногийн дараа мэдүүлэг өгч эхэлсэн байдаг. Гэхдээ урьд өмнө хавтаст хэрэгт огт авагдаагүй баримт, Ц.Амгаланбаатарын ч мэдэхгүй зүйлсийг ярьж өгсөн гэж ажлын хэсгийнхэн ярьдаг. Г.Эрдэнэбат прокурор ч жилийн өмнө өгсөн ярилцлагадаа энэ тухай хэлж байсан.

Тэгэхээр Ц.Нямдорж сайдын одоогийн хийж байгаа үйлдэл нь гүйцэтгэх ажлын алдаан дээр дөрөөлөн уг хэргийг бүхэлд нь үгүйсгэх (гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан тагнуулын хоёр ажилтан аль хэдийн цагдан хоригдоод АТГ-т шалгагдаж байгаа), цаашлаад хэргийн захиалагчдыг илрүүлэх хоёр дахь шатны ажиллагааг тасалдуулах гэсэн улс төрийн зорилготой үйлдэл шиг харагдаад байна. Хэргийн захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байсан цагдаа, тагнуулын ажлын хэсгийг бүр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас тарааж эхэлсэн тухай өмнө бичсэн дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Enkhtaivan (43.242.243.102)
    хамруудын форм хэлбэрүүд нүд хөмсөг уруул шанаа хоорондын харьцаанууд царайн дах трактатууд хөдөлөшгүй адил байна! Ийм тохиолдол дэлхийд байх боломжгүй! Хэрвээ сүүлд нь энэ нөхдүүдээс зураагүй л бол!
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (182.160.32.123)
    закаалагч нь бараг ил болчиклаа
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Enkhtaivan (43.242.243.102)
    Байды зураачийн ам зураг бараг натураас зурсан юм шиг адилхан байх юм! Булган будилав уу?
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • иргэн (103.9.90.130)
    Хүмүүс санаж байгаа бол 1998 онд. сүүлд бас сонин дээр зоригийн хэргийн ам зургууд зөндөө хэвлэгдэж байсан. Тэр ам зурагтай маш адилхан байгаа нь Содномдаржаа ЧИмгээ нар хэрэг завшиж захиалагчийг бүдэгрүүлэх ажиллагаа гэж харж байна. Бараг л үнэн болов уу. Барак кен закиалж күн алуулчихээд кэн рүү түлкэк гээд байгаа нь одаа нууц биш болчихлаа ш дээ. Эргүүтэж төөрсөн монголчуудаа.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.191)
    Амгаланбаатар хаашдаа хүнд ялтай хэрэгтэн дахиад жаахан зугаацаад авамаар санагдаад түрүүн ярьсанаасаа буцаад байгаа юм биш биз
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • zochin (202.126.89.229)
    zugeer l huuli meddeggui engiin hunii bodol nudeer harhad, hodlolshgui notloh barimt baihgui, tsoriin gants gerch Bulganiig shuuh hurald oruulaagui, eruuden shuuj hereg huleelgesen geel asar ergelzee toruuleh yum hiisen, zahialgaar hun alsan yum bol yamar zorilgoor heden tugrug avsan, mongoo yund zartsuulsan yum geel mash olon yum bna ter bolgoniig muharlaagui baij yal ogchihson!!! uund l baigaa sh dee, deed shuuhiin darga ni shine bureldehuun tomilj ooroo dargalj guigeed l.... ene buhen l hardlaga daguulj bna l daa
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • zochin (202.126.89.229)
    olon yum hutsalgui baij bai za, hooloo oor yum hiij olj ideech dee! Nyamdorjiig harluulah geed butehgui za yu, chi ooroo ch yum uu, ah duu naraas chini ingej helmegdej eruu shuultend orson bol gulug tsarailaad Nyamdorjiig burhan met shutchihsen baigaa za!!!
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.142.239)
    Нямдорж маш зальтай бас их нууц мэдэж байгаа хүн л гэж харагдаад байгаа.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
    • гэмт хэрэгтэнүүд нэээмка ах руу бөөнөөрөө дайрч байна даа
      2019 оны 04 сарын 03
  • Fns (103.229.121.118)
    Hudaldagdsan pizda semuun
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
    • батаа
      pisda-г чи харсан болж байна уу. Сэмүүн авгай чамд нуудгайгаа харуулсан гэхэд эргэлзэж байна. Худалдсан байж харин болно.Олон сурвалжлагч нар нуудгайгаа харуулах биш худалдаж амь зууж яваа.Өөрийнхөө өмч-нүхийг Сэмүүн авхай хэнд хэдээр худалдах чи бид хоёрт даанч падгүй хэрэг болой.Захиалагч нь Батүүл,Элбэгдорж хоёргэж тодорхойлогдсон.
      2019 оны 04 сарын 03
  • хүрлээ (66.181.179.19)
    захиалагч нь ардын намын томоохон хүн
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.58.140.41)
    Ene setguulch mungu ulaan gej hun gutgeej hunii zobolgoor mungu olj bui aluuchnaas dor amitan yum
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 4 цаг 34 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 4 цаг 49 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 4 цаг 51 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 4 цаг 53 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 4 цаг 54 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 4 цаг 54 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 4 цаг 56 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 4 цаг 57 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 4 цаг 58 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 4 цаг 59 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 5 цаг 1 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 5 цаг 3 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 5 цаг 4 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 5 цаг 5 мин Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж, 25 асуудал хэлэлцэнэ 5 цаг 7 мин Нийслэлийн төрийн албан хаагчид “ФИДИК” гэрээний сургалтад хамрагдлаа 5 цаг 9 мин Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ 23 цаг 19 мин "Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина 23 цаг 20 мин Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа 23 цаг 21 мин Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна 23 цаг 21 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top