x

С.Бадар-Ууган: Тамирчид өөрийнхөө хоол унд, эм тариаг сайн хянаж байх хэрэгтэй

Допингийн асуудлыг МҮОХ зангидах ёстой

Үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал он гарсаар хэд хэдэн удаа хойшилсны эцэст өнгөрөгч баасан гаригт хуралдлаа. Онцлог нь энэ удаагийн хуралдаанаар анхаарлын төвд байгаа олимпын хорооны ерөнхийлөгчийн асуудлыг огт хэлэлцсэнгүй. Учир нь ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Мөнх-Очир Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ асуудлыг хэлэлцэхгүй байх хүсэлт хүргүүлсэн юм. Иймээс ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн болон нэр дэвшигч Э.Мөнх-Очир нарын шүүхийн маргаан эцэслэн шийдэгдэхийг хүлээхээр шийдсэн байна.

Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нар бүлэглэж, гурван тэрбум төгрөг завшжээ

Эргэн сануулахад, олимпын хорооны Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн нь өдгөө өмч хувьчлалын асуудлаар шүүхээс ял сонсоход хүрээд байна. Түүний хувьд олимпын хорооны захиргааны албаны дарга, хуулийн зөвлөх Б.Нарантуяагийн хамт бүлэглэж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг хонжоо олох зорилгоор Монголын үндэсний олимпын хорооны өмчлөлд байсан тамирчдын сэргээх төвийн зориулалттай 1890 м.кв талбайтай, таван давхар үл хөдлөх хөрөнгийг завшжээ. Д.Загдсүрэн тус барилгыг Б.Нарантуяагийн үүсгэн байгуулсан “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьсан гэж олимпын хорооны гишүүдэд ойлгуулж, гурван тэрбум 854 сая төгрөгийг завшиж үрэгдүүлсэн юм байна.

С.Бадар-Ууган: Тамирчид өөрийнхөө хоол унд, эм тариаг сайн хянаж байх хэрэгтэй

Бүх гишүүдийн хуралдааны үеэр Үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Бадар-Ууганаас дараах зүйлсийг тодрууллаа. Тэрбээр “Д.Загдсүрэн Ерөнхийлөгчийн асуудлаас болоод олимпын хорооны ажил зогсохгүй. Тийм болохоор бид хурлаа хийж, тайлангаа тавьж, цаашид хийх ажлаа өнөөдөр ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар БСШСЯ-тай хамтран Спортын дэд хороо байгуулж ажлын хэсгийн хурлыг ойр ойрхон хуралдуулж байна. Маш олон ажил, бэлтгэл сургуулилт, сургалтын ажлууд биднийг хүлээж байгаа. Үүнийг шат дараатай хэрэгжүүлэхээр ярьж, төлөвлөж байна. Энэ удаагийн хурлаар өнгөрөгч оны тайлан, ирэх оны төсөв төлөвлөгөөг батлах, зарим нэг спортын холбоодыг эгнээндээ элсүүлж нэгтгэх асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улс 2020 оны олимпод 40 эрх авах зорилго тавиад байна. Эрх авах тэмцээнүүд зарлагдаж эхлээгүй байгаа. Одоогийн тамирчид маань оноогоо цуглуулах ажилдаа ид ороод явж байна. Олимпод оролцох тамирчдынхаа хувцсыг урьдынх шиг хэл ам татахгүйгээр чанартай, өнгө үзэмжтэй хийх талаар ярилцаж л байна. Сонгон шалгаруулалтаа эрт зарлахыг зорьж байна. Олимп ойртсон энэ үед тамирчдын дунд маш их өрсөлдөөн бий болдог. Шинэ эм, витаминууд маш их нэмэгддэг. ОХУ-ын тамирчид мельдиниум гэдэг эмийг мэдэхгүй хэрэглээд допинг илэрч байсан гашуун туршлага бий. Тийм болохоор БТСГ, Олимпын хороо допингийн мэдээллийг тухай бүр гаргаж тамирчдадаа мэдээлж байгаа. Бид бүхэн үүнийг маш их анхаарч байна. Тэр бүх мэдээллийг спортын холбоод цааш нь хэрхэн мэдээлдгийг сайн мэдэхгүй юм. Эцсийн бүлэгт тамирчид өөрөө өөрийнхөө аманд орж байгаа хоол, хийлгэж байгаа эм тариагаа өөрсдөө сайн хянаж байх хэрэгтэй. Анхаарал сэрэмжгүйн улмаас өөрийнх нь биеэс допинг илэрсэн тохиолдолд хэнд ч буруу өгөх аргагүй болдог гэдгийг анхааруулмаар байна” гэв.

М.Бөхбат: Шинжлэх ухаан спортын салбарт хөгжөөгүй байна

Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат, “Миний хувьд жүдо бөхийн холбоог төлөөлж үндэсний олимпын хорооны гишүүнээр сонгогдоод ажилладаг. Ер нь олимпын хорооны ажлын талаар сэтгэл нэлээн дундуур явдаг. Дүрмийн болон бусад шинэчлэл хийх шаардлагатай нь харагдаж байна. Өнгөрсөн сонгуулийн үеэр нэлээд алдаатай шийдвэр гаргаж, гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байсан хүнийг хорооны гишүүнд сонгосондоо харамсаж байгаа. Удирдлага маань ийм асуудалтай болсон болохоор цаашид зохион байгуулалт, менежментийн ажил нь мөн цалгардаад байх болсон. Бид удирдлага зохион байгуулалтаа шинэчилж, чадварлаг үнэхээр сайн хүнээ сонгож, нийт зохион байгуулалт, дүрмээ шинэчлэх хэрэгтэй байна. Үндэсний олимпын хороо нийт тамирчид, спорт сонирхогчдодоо хандсан ийм байгууллага болох ёстой юм болов уу гэж хардаг. Манай олимпын хороо өнөөдөр үнэхээр шаардлага хангахгүй, нэр төдий л ажиллаж байна. Үүний нэг илрэл допингийн асуудал. Манай тамирчдаас жил бүр л сэргээш илэрч байна. Үндэсний бөх, бусад спортод ч мөн адил. Тэгэхээр үүнийг шинжлэх ухааны үндэстэйгээр судалж, ямар эм бэлдмэл сэргээшийн төрөлд орохыг тодорхойлон тамирчдад мэдээлж байх хэрэгтэй байна. Үүнийг үндэсний олимпын хороо зангидах ёстой гэж боддог. Ялангуяа шинжлэх ухааны салбар энэ дээр тэргүүлж ажиллах ёстой. Төрийн байгууллага үндэсний олимпийн хороо, спортын холбоод өөр хоорондоо үргэлж зөрчилдөөнтэй байдгаас гол асуудалдаа орж чадахгүй дунд нь тамирчид ингэж хохироод байгаа юм. Олимпын хорооны гол тэмцээнүүд үргэлжлээд, тамирчид бор зүрхээрээ л оролцоод явж байна. Харамсалтай нь улсын эдийн засаг хангалттай сайн биш болохоор бидний санхүүжилт дутуу олгогдсон байгаа. Ялангуяа “Токио 2020” олимпод багийн спортод жүдо орох болсон. Гэтэл тамирчдын орон тоо, тэмцээн уралдаанд орох зардлыг ч нэмээгүй байна” гэв.

Б.Наранчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 2 мин Дэлхийн шинэ дэг 21 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 28 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top