x

Г.Занданшатар: Газрын баялаг бол ард түмний өмч

Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв.

Тэрээр “Засгийн газар хариуцлагатай уул уурхайг ямагт дэмжинэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд холбогдох хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, татвар, төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлдөг, эдийн засгийн үр өгөөжийг нь иргэд хүртдэг байх ёстой гэсэн үг” гэж мэдэгдлээ.  

“Харин үүний эсрэг буюу хариуцлагагүй байвал хатуу тэмцэж, хуулийн байгууллагад ч шилжүүлнэ. Газрын баялаг бол ард түмний өмч. Энэ өмчийг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуулийн 11 үндэслэл бий. Хамгийн гол нь ард түмний өмчийг зүй ёсоор ашигладаггүй, хууль зөрчдөг, үр ашиггүй, өгөөжгүй байгаа газруудад хариуцлага тооцож ажиллаж байна” гэлээ.

“Цаашид хэл амнаас айж, шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй бол өнгөрсөн 27 жил шиг урсгалаараа явах болно. Монгол Улсын Засгийн газар хуульчид, хуулийн байгууллагын нотолгоо, баримт бичигт үндэслэн хуулийн хүрээнд ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нээсэн ордуудыг төрийн мэдэлд буцааж авч байгаа. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж гомдолтой гэж үзвэл шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Үнэн зөвийг шүүх шийднэ” гэв.

“Эрдэнэс Монгол” ХХК хувьцаагаа Хөрөнгийн биржээр арилждаг, хөрөнгө босгодог, ард түмэнд ноогдол ашиг өгдөг, иргэдэд үйлчилдэг, “Ирээдүйн өв сан” бүрдүүлдэг компани байх ёстой гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үзэж байна. Энэ үүднээс ажлын арга барилаа өөрчилж, шинэчлэгдэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг компанийн удирдлагад үүрэг болгожээ.

“Ирээдүйн өв сан” одоогоор өмнөх дөрвөн жилийн өрийг дарж, 540 тэрбум төгрөг хуримтлуулж өрөө төлж байна. Ирэх онд 550 тэрбум төгрөг, нийт нэг их наяд төгрөг уул уурхайн компаниуд болон төрийн өмчит компаниудаас орж ирэх юм. Сонгуулиас сонгуулийн хооронд өр үлдээдэг жишгийг энэ Засгийн газар халж, анх удаа өв үлдээж байгаагаа улам өгөөжтэй болгохыг зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.160.108)
    Зөв.
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • Welcome to Venezuela (66.181.176.195)
    2дахь венесуэльд тавтай морил оркуудаа
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Венесуэлиас дор амьдарч байж юугаа хуцаад байгаа эргүү вэ
      2019 оны 01 сарын 08
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 19 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 26 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 27 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 28 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 30 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 31 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 32 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 33 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 34 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 35 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 38 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 40 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 40 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 6 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 10 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 11 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 16 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 17 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 20 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top