x

Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ

АНУ-ын өмнөд хилийн аюулгүй байдлыг хангах үүднээс Пентагон ойрын өдрүүдэд 1500 хүртэлх тооны цэргийг байрлуулна гэж албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ. Ингэснээр цагаачлалын бодлогыг чангатгах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигт тусгасан төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ. 

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Роберт Саллессес цэрэг байрлуулах тухай захирамжид лхагва гарагт гарын үсэг зурах ёстой байжээ. Гэвч ямар анги нэгтгэлүүдийг хил рүү илгээх нь тодорхойгүй байснаас гадна цэргийн тоо өөрчлөгдөж магадгүй байгаа аж. Цэргүүд мөн хууль сахиулах үүргийг гүйцэтгэх эсэх нь тодорхойгүй байна. 

Эдгээр цэрэг хилийн бүсэд байрлаж буй 2500 орчим цэрэгт нэмэлт хүч болох ажээ. АНУ-ын өмнөд хилийн бүсэд одоогоор Пентагоны цэргүүдийг байрлуулаагүй байгаа юм. 

Пентагоны цэргүүд тээвэр ложистикийн үйл ажиллагаанд туслах, хаалт барих зэргээр хилчдэд дэмжлэг үзүүлнэ. Тэд өмнө нь Д.Трамп болон Ерөнхийлөгч асан Жо Байден нар Америкийн цэргүүдийг хил рүү илгээж байх үед үүнтэй ижил үүргийг гүйцэтгэж байв.

Цэргийн алба хаагчид хилийн бүсэд хууль сахиулахыг хуулиар хориглодог боловч энэ заалт өөрчлөгдөж магадгүй байна. Д.Трамп Батлан хамгаалахын шинэ сайд болон Дотоодын аюулгүй байдлын сайдад 1807 оны бослогын тухай хууль гэгддэг хуулийг хэрэгжүүлэх эсэхийг 90 хоногийн дотор тайлагнахыг үүрэг болгожээ. Ингэснээр эдгээр цэргийг хууль сахиулах чиг үүргийг гүйцэтгэхэд ашиглах боломжтой болно.

Цэргүүдийг Д.Трамп үүрэгт ажилдаа орсон эхний долоо хоногт хилийн бүс рүү илгээх төлөвтэй байна. Даваа гарагт гаргасан эхний зарлигуудынхаа нэгд Д.Трамп "хил хаах" төлөвлөгөө боловсруулж, хууль бус цагаачдын урсгалтай тэмцэхийг Батлан хамгаалахын сайдад даалгажээ.

Мягмар гарагт Д.Трамп Эргийн хамгаалалтын командлагч, адмирал Линда Фаганыг албан тушаалаас нь чөлөөлснийхөө дараа Мексикийн буланд эргүүл хийж буй хөлөг онгоц, нисэх онгоц, бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлснийг мэдэгдсэн юм. Тэрбээр мөн уг булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчилжээ. 

Д.Трамп даваа гарагт тангараг өргөх үеэрээ үг хэлэхдээ “Америкийн өмнөд хилийн бүсэд онц байдал зарлаж байгааг" мэдэгдээд, хууль бусаар хил нэвтэрч буй цагаачдын урсгалыг нэн даруй зогсоож, гэмт хэрэг үйлдсэн олон сая цагаачдыг ирсэн газарт нь буцаах ажиллагааг эхлүүлнэ" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 14 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 21 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 22 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 23 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 25 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 26 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 27 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 28 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 29 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 30 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 33 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 35 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 34 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 1 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 5 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 6 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 11 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 12 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 19 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top