x

Д.Эрдэнэбат: МАН төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болсон

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Ардчилсан намын Удирдлагын зөвлөл УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах "Улс төрийн шийдвэр" гаргаснаа танилцуулан, асуудлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авсан ч өнөөдөр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болсон, 2016 оны мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй нь тодорхой болсон. Энэ урт хугацаанд УИХ-ын чуулган хуралдаагүй, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй нь Засгийн газар, УИХ хоорондын зөрчлөөс болсон гэдэг нь өнөөдөр олон нийтэд ойлгомжтой болсон.

Монгол орны улс төрийн нөхцөл байдал төрийн институци хоорондын зөрчил болж хувирсан. Үүнээс улбаалан төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжгүй болсон байна гэж харж байна.

Эрх баригчдын дотоод хагарлыг нэн яаралтай зогсоох шаардлага бодит зүйл болон хувирсан гэж бид харж байна.

Хагаралын гол шалтгаан нь УИХ-ын сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж ирсэн 60 тэрбум гэгчийн схем болон түүнээс үүдсэн хууль бус үйлдэл, авлига, олон сөрөг үр дагавартай шууд холбогдож байгааг бид хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Асуудал хуримтлагдсан. Үүнээс гарах шийдэл байхгүй болсон. Бид МАН-ын хагарал, дотоодын бүлэглэл хоорондын хагаралыг зохицуулах ямар ч боломжгүй болж гэж харж байна. Өнөөдрийн бодит байдал энэ. 60 тэрбумаас үүдэлтэй олон учир шалтгаан улс төрд бий болсон. Төрийн алба бүрэн дампуурсан. Авлигыг шат шатанд зохион байгуулалттай хэлбэрт оруулсан. Төрийн сангуудаас зохион байгуулалттай хулгай хийх үүд хаалгыг нээсэн. Хамгийн энгийн жишээ нь ЖДҮХС-ийн зээл бөгөөд үүнд нь Засгийн газар оролцсон. 60 тэрбумын эх үүсвэрийг МАН-ын удирдлагууд өөрсдөө тавьсан.

Өнөөдөр нөхцөл байдлыг гүнзгийрүүлэн харах юм бол хууль хяналтын байгууллагыг талцуулж эхэлсэн. Хууль хяналтын байгууллагыг ч талцуулж, бүх бузар зүйлдээ өшөө авах хэрэгсэл болгож байгаа нь энэ төрийг институцийн хувьд дампууруулж байгаа хэрэг мөн гэж АН үзэж байна. 

Хууль хяналтын байгууллагыг нэг талд гаргах өрсөлдөөн болсон гэж харж байна. Тиймээс асуудалд бодитой хандах ёстой гэдэг АН-ын байр суурь.

Энэ бүхнийг харвал үлдэж буй 1.6 жилийн хугацаанд бид ямар ч ажил хийж чадахгүй нь тодорхой болсон. Ард түмний төрд итгэх итгэл бүр мөсөн унтарсан. Энэ үед өрсөлдөгч бүлгүүдийн хоорондын талцлыг нэн даруй зогсоохгүй бол нийгмийн бухимдлыг өдөөх, ард иргэдийг талцан хуваах нь Монголын эрх ашиг биш гэдгийг бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Эцэст нь УИХ үйл ажиллагаа явуулах чадамжгүй болжээ. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Өнөөдрийн МАН-ын хуралдахгүй байгаа шалтгаан нь энэ хагарал хэзээ ч эвлэрэхгүй гэдгийн дохио гэж харж байна.

Бид нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэх болсон байна. АН-ын Улс төрийн зөвлөлөөс гаргасан УИХ-ыг нэн даруй тарааж, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах ажилд бид маргаашаас орно. Хууль санаачлах ажилдаа орно. АН өнөөдрийг хүртэл Үндсэн хууль, хууль дээдлэх ёсыг сахиж УИХ-ын үйл ажиллагаанд оролцож ирсэн. Учир нь АН ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө, ардчилсан Монгол Улсыг бүрэн бүтэн байлгахын төлөө ирсэн. Хуульгүйгээр ард иргэдийг талцан хуваах, улс төрийн ашиг хонжоо хайхыг хэрхэвч болохгүй гэж бид үзэж байна. Тиймээс бидний дараагийн алхам тодорхой. Энэ УИХ, Засгийн газраас хүлээх зүйл байхгүй болсон. Шударга ёсыг тогтоох, төрийн институцийн тогтвортой байдлыг хангая гэвэл одоогийн УИХ тарж, шинээр эхлэх ёстой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Хууль санаачлах ажилд орно гэдэг нь нэгдүгээрт Үндсэн хуулийн 22.2 дахь заалт, УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг тараах тогтоолын төсөл санаачилж, нийт гишүүдээс гарын үсэг цуглуулна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 8.5.1-ийг үндэслэн ээлжит бус сонгууль явуулах хуулийн төслийг боловсруулж, удахгүй өргөн барина.

Намрын чуулганаар нийт 23 хуулийн төсөл болон нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. УИХ-ын гишүүд нь өөрсдөө УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж АН үзсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар чуулганаар хэлэлцэх 23 хуулийн төслөөс ганцханг баталсан байна. Үйл ажиллагаа нь цаашид юу ч хүлээх хэрэггүй гэдэг нь нотлогдож байгаа учраас бид цаашид хуулийн дагуу асуудалд хандах болно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • B (202.21.124.20)
    ХҮРЭЛСҮХИЙГ ТӨРД УДААВАЛ ДОРЛИГЖАВЫН АРААС Ц.ЭЛБЭГДОРЖ, БАТ-ҮҮЛ НАР НЬ ШОРОНГЫН ХААЛГА ТАТЧИХ ГЭЭД АРДЧИЛСАН НАМЫГ САНДАРГАЖ БАЙНА ДАА. ИХ ХУРЛЫГ ЮУ ГЭЖ ТАРААХАВ ДЭЭ!!!
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Сүхээ (66.181.160.105)
    ӨӨРИЙГӨӨ Л ХИЧЭЭ. МЭДҮҮЛЭГ ӨГӨХДӨӨ Л БЭЛДЭЖ БАЙ.
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 19 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 27 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 28 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 29 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 31 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 32 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 33 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 33 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 34 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 36 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 38 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 40 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 40 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 6 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 10 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 11 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 16 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 17 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 20 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top