УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуваарь ёсоор хуралдах байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар дахин хойшилжээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Манай намын бүлэг ирэх даваа гаригт хуралдаж, асуудлуудаа ярина. Энэ долоо хоногт бүлгийн хурлын ирц 50 хувьд хүрээгүй учраас хуралдаж чадаагүй” гэж байсан юм. Гишүүдийн ихэнх нь гадаадад томилолттой яваа юм байна.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоёр хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.