x

Х.Баттулгын “эрс шинэчлэл”-ийн дүнд У.Хүрэлсүх ч үлдэхгүй

Шинэ он гарлаа. Хэрүүл уруул, үл ойлголцолтой 2019 оныг угтсан Монголын улс төр энэ жилдээ улам илүү бужигнаантай байх бололтой.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид хэлсэн үгэндээ иймэрхүү агуулгатай зүйл хэлчихэв.

Х.Баттулга бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч юм. Өмнө нь П.Очирбатаас хойшхи дөрвөн Ерөнхийлөгч он солигдохын өмнө ард түмэндээ хандаж 20 гаруй жил үгээ хэлжээ.

Шинэ он, сар шинийг угтсан тэдгээр Ерөнхийлөгчийн үг хэзээнээсээ бэлгэдэл, эв найрыг дуудсан утга бүхий байж ирсэн.

Харин энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга зуунги, сандруу маягтай хөмсөг зангидан байж “…2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно” гэж хэлээ. Энэхүү “Эрс шинэчлэл”-ийн талаар амтай болгон л ярьж байна.

Ер нь бол  Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба цахим сайтдаа хашилт хийн түгээсэн энэхүү “Эрс шинэчлэл” гэж чухам юу хэлсэн бэ. Ямар үйл явдал болох вэ гэдэг дээр улс төрийн ажиглагчид тунгааж байх шиг байна.

Эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол төрийн бэлгэдлийн албан тушаалтай Ерөнхийлөгч ингэж дуугарсан нь аюултай ч байж мэднэ.

“Эрс шинэчлэл” бол аль 2005 онд 15 мянган хүн оролцсон жагсаал цуглаан зохион байгуулж байсан С.Ганбаатар, Н.Дугар нарын хүмүүсийн тэргүүлсэн иргэний хөдөлгөөний нэр байсан. Тэр үед л Ерөнхийлөгчийн яриад байгаа “эрс шинэчлэл” хийгдчих боломжтой байсан гэсэн үг. Харамсалтай нь, тухайн үеийн төр, засаг “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тавьсан шаардлагуудыг хүлээж аваагүй.

Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 13 жилийн дараа энэ нэрийг “зээлдэн” байж мэндчилгээ дэвшүүлсэн нь анхаарал татаж байгаа юм.

Эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол төрийн бэлгэдлийн албан тушаалтай Ерөнхийлөгч ингэж дуугарсан нь аюултай ч байж мэднэ.

Үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгч өөрөө “Эрс шинэчлэл” хэмээн нэрийдсэн болохоос биш энэ малгай дор өнгөрсөн 2018 оны дунд үеэс нэг “үйл ажиллагаа” явагдаад ирсэн. Энэ нь цаашид үргэлжилнэ.

Төрийн ордон, улс төрийн хүрээнд нэг зүйл он солигдож, Ерөнхийлөгч Х.Баттулга “…Эрс шинэчилнэ “гэж үгээ хэлэхээс хамаагүй өмнө нэг зүйл яригдах болсон. Удсан.

Тэр бол У.Хүрэлсүх М.Энхболдыг зайлуулах гэж байна. Яаж ийгээд албан тушаалаас нь унагаж таарна. Харин дараа нь У.Хүрэлсүх өөрөө унана гэж байв.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын “Эрс шинэчлэл”-ийн дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч үлдэхгүй.

“Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ЗОЧИН (202.179.31.117)
    УИХ-ЫГ ТАРААЖ ТӨРИЙГ ТҮВШИН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ! МАН АМАЛСАН АМЛАЛТААСАА БУЦАЖ АРД ТҮМНЭЭ ХУУРЦГААВ??? МӨН МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТАГ .ТУСГААР ТОГТНОЛ.ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛД ХОР ХОХИРОЛ УЧИРУУЛСАН ХЭН БОЛОВЧ ХУУЛИАС ЗУГТАЖ ЗАВШДАГ ҮЗЭГДЭЛИЙГ ЗОГСООЖ ХАТУУ ШИЙТГЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ !!!
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.115.39)
    Хүрэлсүхийг ард түмэн сонгоогүй шүү дээ, эргээд сана даа та бүгд. Намд ганц суудал авчираагүй хүн
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Zzzz (66.181.161.80)
    Yu ch hiihgvi helehgvi aimhai golog shig ene nuhur hudlaa amnaas tsaashgvi um bna gdgiig svvliin 2 jil harlaa teneg uhna
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Баттулга ерөнхийлөгчөө дэмжинээ (64.119.18.186)
    Бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчөөс эмээдэг өөрөө хэний төлөөл юм чи. Монголын ард түмэн мэдэж сонгосон магадгүй хүссэн хүлээлт нь энэ байх. Ер нь завхарсан төрийг цэгцлэх дэг журам ёс зүйтэй болгох цаг болсон. Дураараа дургисан төрийн эрхийг авсан хулгайчдад төмөр нудрага үзүүлэх ёстой
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
    • Хэхэ энэ хулгайчаас эрс шинэчлэл хүлээж байгаа. Үхэр монголчууд хэхэ мэдлэгийн мэлмийгээ жоохон ч гэсэн нэн !!!!
      2019 оны 01 сарын 03
  • topor (172.58.23.141)
    Хүрэлсүхийг ард түмэн унагаахгүй байхаа итгэж байна
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
    • Хүрэлсүх
      Унагах хэрэгтэй.
      2019 оны 01 сарын 03
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 22 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 30 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 31 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 32 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 34 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 35 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 36 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 36 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 37 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 39 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 41 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 43 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 43 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 9 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 13 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 14 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 19 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 20 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 23 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 27 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top