x

НИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт Нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.

Улирч буй оноо үдэж, учран золгож буй шинэ оноо угтах энэ мөчид Та бид ажил, амьдралынхаа алдаа, оноог цэгнэж, амжилт бүтээлээ бататгаж, ирээдүйд хийх ажлынхаа зорилго, зорилтыг тодорхойлдог уламжлалтай билээ.

2018 онд нийслэлийн ИТХ иргэд, оршин суугчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхээс эхлээд иргэдийнхээ санал гомдлыг барагдуулах, оролцоог хангах хүрээнд нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаа, газар зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, агаар орчны бохирдлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн чадавхийг сайжруулах олон ажил эхлүүллээ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчдын ажлыг илүү ил тод, нээлттэй, авлига хээл хахууль, хүнд сурталгүй, бүтээлч байлгах хүрээнд төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Цаашид нийслэл хотын иргэд, оршин суугчдын амьдрах орчныг илүү тухтай болгох хүрээнд хот төлөвлөлтийг судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх үүднээс Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулахаар ажиллаж байна.

Айлчлан ирж буй шинэ ондоо нийслэлийн иргэд, оршин суугчид төдийгүй нийт Монгол түмэн минь төрт ёсоо дээдэлж, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, түмэн олноороо хөгжилд тэмүүлж, хүн бүр амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Хотыниргэнк (202.9.43.8)
    Намтар түүхийг нь сайн судлууштай бүх нийтээрээ хотын даргаа сонговол тарна шуналгүй нэр цэвэр байх естойк
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (112.72.11.111)
    насаараа хувийн наймаа хийсэн гар хөгширсөн хойноо гэнэт төрийн албан хаагч болж ах дүүгийнхээ компанид төрийн хамаг тендрийг хамж өгдөг үлгрийн эхлэл
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.11.111)
    новшийн газар, тендрийн наймаачин
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Иргэн (103.26.193.234)
    МАН-гарууд МОНГОЛООР ТОГЛОЖ, ДОРОМЖЛОХОО БОЛЬЖ ҮЗ. . ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ АМАРСАЙХАН ХОТЫН ДАРГА БАЙХ ЁС ЗҮЙ БАЙХГҮЙ...
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 8 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 15 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 17 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 17 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 20 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 21 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 21 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 22 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 23 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 24 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 27 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 29 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 29 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 22 цаг 55 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 22 цаг 59 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 0 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 5 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 6 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 9 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 13 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top