x

Ерөнхийлөгч Х.Баттулга: 2019 он “Эрс шинэчлэлийн жил” болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна. 

Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа хүндэт ард иргэд ээ.

Даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа.

Он солигдох торгон мөч ирлээ. Монголчууд бид гурав дахь мянганы арван наймдах оноо үдэж, ирээдүйгээ дархлан бүтээх 2019 оныг угтаж байна.

Улиран одож буй 2018 онд бид улс төр-эдийн засгийн амаргүй сорилт, шалгуурыг даван туулж, итгэлцэл, эв нэгдлээ бататгасан жил боллоо. Монгол Улсын түүх нэгэн оноор нэмэгдэв.

2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно.

Бидэнд аугаа гайхамшигт өвөг дээдсийн оюун ухаан, зориг тэвчээр, авхаалж самбаа, бяр чадал бий. Монгол хүний оюун ухаан дэлхийн оюуны спортыг манлайлж байна.

Мянганаар өртөөлсөн төрийнхөө голомтыг энэ цаг үед бадраагчид бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ эдүгээ бүтээж байна.

Mиний бие он солигдох энэ алтан агшинд, хүндэт ард иргэд, дэлхий даяар суурьшсан Монгол туургатнууд Та бүхэндээ,

Он солигдох мөчид ч гэсэн өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад,

Тив дэлхийд энх тайван тогтоох үйлсэд хүчин зүтгэж буй Энхийг сахиулагч дайчдад,

Эх орноо төлөөлөн манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, хамт олон, нийт ард иргэд Та бүхэндээ

Шинэ оны мэнд хүргэе!

Шинэ онд айл бүхэн аз жаргалаар дүүрэн, хүн бүр хүсэл зорилгоо биелүүлсэн, амжилт бүтээлээр арвин, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Хоёр мянганы түүхтэй Монгол төр өнө мөнх хүчирхэгжин мандаж, Монгол түмний хийморь заяаг ивээн бадраах болтугай!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • a,munkhbaatar (64.119.16.21)
    Ers shinechleliig hiij ard irged ers husel moroodol oo bieluulehed hun buhnii huchin zutgel chuhag,,, +
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 8 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 15 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 16 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 17 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 20 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 20 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 21 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 22 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 23 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 24 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 27 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 29 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 29 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 22 цаг 55 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 22 цаг 59 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 0 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 5 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 6 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 9 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 13 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top