x

Тавантолгойд цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Оюу толгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Оюу Толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь тавигдаж байгаа юм. Оюутолгойн компани БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. 2019 оноос эхлэн Оюу толгой эрчим хүчний хангамжийн  тодорхой хэсгийг  дотооддоо хангаж эхэлнэ. Улмаар 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.”

Тус гэрээнд Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах шийдлийн зарчим, төслийн ерөнхий дизайн, талуудын үүрэг болон 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих асуудлуудыг тусгасан юм.

Эрчим хүчний энэхүү гэрээг үзэглэсэн нь Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулахУлсын Их Хурлын 2018 оны 73 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Монгол Улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангаж, Оюу толгой уул уурхай ялангуяа гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, эрчим хүчийг  хөгжүүлэх чухал алхам болж байна.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Гэрээг үзэглэсэн нь Оюу толгойн хувьд бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болж буй бөгөөд хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай шийдэлд хамтаар хүрч болдгийн нэг тод жишээ юм.”

Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат: “Оюу толгой” ХХК нь [15,000] гаруй Монгол ажиллагсадтай дэлхийд тэргүүлэх Монгол компани юм. Үйл ажиллагааныхаа эрчим хүчийг дотоодоос авах талаар Монголын Засгийн газартай хэлэлцэж, тохирсондоо бид баяртай байна.”

Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулахЭрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд Монгол Улсын Засгийн газрыгтөлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Оюу Толгой ХХК-ыг төлөөлж тус компанийн ТУЗ-ын дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 14 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 21 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 22 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 23 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 25 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 26 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 27 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 28 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 29 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 30 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 33 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 35 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 34 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 1 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 5 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 6 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 11 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 12 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 19 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top