x

М.Энхболд: Монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж, дүүрэн баяр, түвшин жаргалыг ерөөе. Хуучин он улирч, шинэ оноо угтахын өмнөх энэ торгон мөчид, нэн түрүүнд баясгалант хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэж байна.

Шинэ оны сэтгэл сэргээсэн гэрэлт өнгө, алдрай үрсийн минь сүлд модтойгоо ижилссэн баяр жаргал хамгийн сайхан байдаг билээ. Монголын ирээдүй бол хүүхдүүд юм. Тиймээс шинэ онд хүүхэд бүрийг хайр хүрээлж байг гэж ерөөмөөр байна.

Эх, үрсийн сэтгэл тэнүүн байвал айл гэр аз жаргалтай байдаг. Айл гэрийн аз жаргал улс орны хөгжил дэвшлийн баталгаа нь болдог. Тийм учраас монгол айл өрх, монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг ээ.

Хүүхдийг зөв хүмүүжилтэй, эрхэм ёс суртахуунтай, эрдэм боловсрол тэгш иргэн болгож хүмүүжүүлэх, тэдний өсөн торниж, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, ядуурал хүчирхийллээс хамгаалах чиглэлээр 2019 онд илүү ихийг хийж, томоохон үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх нь нэн чухал юм.  

Монгол Улсын Их Хурлаас “Хүүхдийн мөнгө”-ний хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр тогтоол баталж,хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэн, “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улсын маань эдийн засаг хямралын цаг үеийг гэтэлж, 2016 оноос хойш тасралтгүй өсөж, 2018 онд 6.4 хувьд хүрлээ. Үүнд манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн гол үүрэг гүйцэтгэснийг бахархан тэмдэглэж байна. Ирэх онд төр засгаас хувийн хэвшлээ дэмжиж, тэдний баялаг бүтээх эрмэлзлийг бадраасан сайхан жил болоосой гэж хүсэж байна.

Ажлын байр аль болох олноор нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөх таатай боломж бүрдэж, зээл дэмжлэг жинхэнэ эзэддээ хүрч байх нь чухал бөгөөд энэ талаар төр засаг онцгой анхаарах шаардлагатай байгаа.

Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдаад байна. Оны эхээр Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцэж эхэлнэ.

Төр, засгаас авч хэрэгжүүлж буй эдгээр бодлого, хууль эрх зүйн шинэ орчны ач холбогдол үйлдвэрлэгчдэд таатай нөлөөлж, тэдний хөдөлмөрийн үр шимээр Монгол эх орон минь хөгжин цэцэглэнэ гэдэгт би эргэлздэггүй.

Тиймээс 2019 онд эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна.

Шинэ оноо угтах баярын энэ мөчид ахмад буурлууддаа эрүүл энх, урт нас, дунд үеийнхэн, залуус багачууддаа амжилт бүтээл, итгэл эрмэлзлийг ерөөе.

Эвийг эрхэмлэж, итгэл сэтгэл нэгдэж, буруугаа засан, зөвд тэмүүлэх, хууль ёсыг чанд сахих нь ирээдүйн сайн сайханд хүрэх гол хөшүүрэг мөн гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

2019 он айл бүрт өнгө гэгээ, хүн бүхэнд баяр жаргал авчрах болтугай.

Сайхан баярлаарай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА       МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Батаа (202.9.42.198)
    Манан байхад боломжгүй шүүдээ бүү хошигруул одоо хууртахгүё бид заааа
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Тунгалаг (202.9.43.8)
    Баярлалаа Энхболд даргаа ерөөлөөр болог
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Munkhjin1212 (66.181.161.4)
    Ta nr cn ymr neg yumnda hed tuulshiltai umbe?
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Монгол (202.126.88.42)
    uheeech ynhan pisda min haa saigui unelsen gazar shoroo min ugui bolloo chinii achaaar chamaaas guiy chi zvgeer uhcheech thuuu.!!
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.103.139)
    Энэ одоо хаана хэзээ ингэж зураг авахуулсан юм болоо одоо энэ хүнийг оруулах газар байхгүй л баймаар юм
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.42.159)
    Зайлаач ээ энхболдоо
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.99)
    ene hvn mongolchuudiig basaj doromjilj hanaagvn baihdaa mongolchuudiin hoich ireedvid yu vldeej bga bolood hvvhdvvded bayr hvrgeed baina neg l oilgohkv ym
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Zochin (64.119.21.223)
    Zail zail
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • зочин (64.119.25.165)
    ...дэвшүүлэхийг хүсэж байна гэнэ. Шууд дэвшүүлье гэвэл яасан юм. Мөн ... ерөөмөөр байна гэнэ. ... ерөөе гэж болохгүй юм уу. УИХ-н дарга маань нэг л өөртөө итгэлгүй ярьж байна уу даа.
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • gutschi (64.119.23.28)
    eleg negt gene uu huue bi cham shig hujaagiin huu bish , eleg ondoo ! chamaig ch eleg ondoog 20-30 jil harlaa muu luivarchin min gahainuud min
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • baja (64.119.23.146)
    zail
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Монгол Иргэн (103.26.193.234)
    БИТГИЙ БАЛАЙР.. ЗАЙЛЖ ҮЗ ДЭЭ
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 3 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 26 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 34 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 35 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 36 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 38 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 39 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 39 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 40 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 41 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 43 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 45 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 47 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 47 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 13 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 17 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 18 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 23 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 24 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 27 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөн...
Top