НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр томилно. Өнгөрөгч баасан гаригт нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж нэр дэвшигчид дээр санал хурааснаас С.Амарсайхан 96.1 хувийн санал авчээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан гурван нэр дэвшигчээс олонхын санал авч, нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар батламжлагдаад байгаа. С.Амарсайхантай “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал өмнө нь Оюутолгойн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар, СХД-ийн 24-р тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва нар өрсөлджээ.
Уг асуудлаар өнгөрөгч баасан гаригийн үдээс хойш хуралдахаар товлогдоод байсан НИТХ өнөөдөр болж хойшилсон юм.