x

Гадаад хэргийн яамны сайд Д.Цогтбаатарт дипломат цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дипломат цол олгох тухай” зарлиг гаргаж, Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж:

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг:

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрах
  • Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар нарт

Онц бөгөөд бүрэн Эрхт элчин цолыг

  • Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүү,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын байнгын төлөөлөгчийн газар суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарт гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дипломат цол олгосны дараа үг хэлэв.

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 107 жилийн ойг тохиолдуулан дипломат албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхмүүдэд дипломат дээд цол олгож байна.

Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар 1994 оноос эхлэн дипломат албанд хүчин зүтгэсэн. Энэ хугацаанд Ази, Африкийн газарт атташе, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайд зэрэг албыг төрийн албаны мерит зарчмаар хааж, өндөр үр бүтээл гаргасан байна. Танд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг хүртээж байна.

Манай гадаад харилцаа нь эдийн засгийн аюулгүй байдлыг дипломат арга замаар бэхжүүлэх, хөгжүүлэхэд илүүтэй чиглэгдэх ёстой цаг үед ирснийг энд онцлон дурдах байна.

Дипломат албаны өндөр дээд цол хүртсэн эрхмүүддээ баяр хүргэж, ажил амьдрал нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын гадаад харилцаа өргөжин, дэлгэрэх болтугай. Баярлалаа Та бүхэнд” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 20 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 27 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 28 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 29 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 32 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 32 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 33 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 34 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 35 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 36 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 39 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 41 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 41 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 7 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 11 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 12 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 17 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 18 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 21 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 25 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top