НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэнэ. Өнөө өглөө нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж санал хурааснаас С.Амарсайхан 96.1 хувийн санал авчээ.
Нийслэлийн ИТХ өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Улаанбаатар хотын шинэ захирагчийг томилно. Одоогоор НИТХ-ын дарга С.Амарсайхан гурван нэр дэвшигчээс олонхын санал авч, нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар батламжлагдсан гэсэн мэдээлэл байна. С.Амарсайхантай “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал өмнө нь Оюутолгойн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар, СХД-ийн 24-р тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва нар өрсөлджээ.
Сэтгэгдэл (2)